ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Монгол керамик ХК

Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 7-р хороо Монгол керамик ХК өөрийн байр

99146322

Khosbayar1030@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн (тухайн үеийн Засгийн газрын) тогтоолоор ЗХУ-ын (хуучнаар) техник-эдийн засгийн тусламжаар баригдаж 1982 оны 4-р сарын 30-ны өдөр улсын комисс хүлээн авснаар одоогийн “МОНГОЛ КЕРАМИК” буюу тухайн үеийн “Керамик эдлэхүүний комбинат” байгуулагдсан түүхтэй. Тухайн үед нийтдээ мэргэжлийн 500-аад ажиллагсад, үүнээс дотоод гаадаадын дээд сургуульд бэлтгэгдсэн 80-аад инженер техникийн ажиллагсадтай, ЗХУ-ын 50-аад мэргэжилтэн ажиллаж байсан юм.   Өнгөлгөөний, шалны, гадна ханын, хаалга үүдний  гэх мэт төрөл бүрийн керамик хавтанцар үйлдвэрлэж байснаас гадна цэцгийн сав, бурхан, аяга гэх мэт ахуйн хэрэглээний болон сүм дуганы дээврийн төрөл бүрийн керамик эдлэл үйлдвэрлэдэг байсан бөгөөд жилдээ 600000м2 керамик эдлэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн хүчин чадалтайгаар ашиглалтын хугацаанд 6 сая орчим м2 керамик хавтан үйлдвэрлээд 20%-30%-ийг нь гадагш ЗХУ-д экспортлож байсан.  Манай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр I, III, IV, V, VI, X, XI, XIX, XXI хорооллуудын гадна хананаас  авахуулаад доторхи бүх керамик плитан бүтээгдэхүүн хийгдсэн юм. Ер нь тухайн үеийн “Байшин үйлдвэрлэх комбинат”-ын барилга, орон сууц барьж байсан бүхий л бүтээн байгуулалт болон хөдөө орон нутагт хийгдэж байсан барилгын бүхий л бүтээн байгуулалтанд манай бүтээгдэхүүн орсон.

            1990 онд Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 28-р тогтоолоор “Керамик эдлэхүүний комбинат” нэртэй байснаа “Монгол керамик ХК” болж нэр нь өөрчлөгдсөн. 10 гаруй жилийн ашиглалтын хугацаанд үйлдвэрийн тоног төхөөрөмж элэгдэлд орж, БНАГУ, ЗХУ(хуучин нэрээр)-аас нийлүүлэгдэж байсан сэлбэг материал нь тухайн орнуудын нийгэм эдийн засгийн байдлаас шалтгаалан дахин нийлүүлэгдэх боломжгүй болсон учир 1993 онд бүрэн зогсолт хийсэн. 1995 оноос үйлдвэрийн зорилгыг өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан.  

            “Монгол керамик ХК” нь 1996-2010 оны хугацаанд 4 удаагийн хөрөнгө оруулалтаар шинээр үйлдвэр барьж  байгуулсан. Үүнд:

1. 1997 онд тоосгоны үйлдвэр барих тоног төхөөрөмжийг БНХАУ-аас оруулж ирээд үйлдвэртээ угсарч суурилуулах ажил эхэлсэн. Анхны тоосгоны энэ үйлдвэрийг  жилдээ 1 сая тоосго үйлдвэрлэх хүчин чадалтайгаар хөрөнгө оруулалт хийж байгуулсан. 

2. 1999 онд үйлдвэрийнхээ хүчин чадлыг  жилдээ 3 сая тоосго үйлдвэрлэхээр бүрэн шинэчилж хөрөнгө оруулан үйлдвэрээ өргөтгөсөн.    

Эрхэм зорилго
Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд
Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт
Компанийн свот шинжилгээ
Гаргасан амжилт
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх
Бүтээн байгуулалт, дэд бүтэц
Компанийн нийгмийн хариуцлага
Ирээдүйн зорилт
Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 7-р хороо Монгол керамик ХК өөрийн байр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Өлзийбаяр 99146322 Khosbayar1030@yahoo.com
Улаан тоосго
375402: Улаан тоосго "тоосго"
Мэдээлэл байхгүй байна


ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ