- Түүхэн замнал
“МОНГОЛ ТАМХИ СО” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2000 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн А-338 тоот тогтоолын дагуу Татварын Ерөнхий Газрын харъяа Улсын бүртгэлийн албанаас 2623803 регистрийн дугаар бүхий аж ахуйн нэгжийн гэрчилгээ авч, нийт 1337000 ам.долларын хөрөнгө оруулалттайгаар 2001 онд байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн.
2001 онд “туршилт үйлдвэрлэл” явуулах явцдаа хяналт, шалгалтын байгууллагуудад хандаж, тавьсан шаардлагын дагуу биелэлтийг хангаж холбогдох зөвшөөрлүүдийг мөн ондоо багтаан авч чадсан.
“МОНГОЛ ТАМХИ СО” ХХК нь тамхи, тамхин бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Монгол Улсын тамхины зах зээлийн 33 хувийг дангаараа эзэлдэг билээ. Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эх орныхоо тамхины зах зээлд тэргүүлсээр байна.
- Эрхэм зорилго
Монгол Улсын тамхины үйлдвэрлэлийн салбарт бүтээгдэхүүний чанар, ажилчдын ур чадвар, нийгмийн үр өгөөжөөрөө ямагт тэргүүлэгч байж, хэрэглэгчдийн эрэлт, шаардлагад нийцсэн, олон улсын жишигт хүрсэн тамхи үйлдвэрлэх, нийгмийн хөгжилд тэргүүний хөрөнгө оруулагч байх, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж, өөрийн бүтээгдэхүүнээ борлуулахад оршино.
- Хамт олны амжилт, бүтээл, нийгмийн хариуцлага
“МОНГОЛ ТАМХИ СО”ХХК нь “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан, Санхүү банкны тэргүүний ажилтан зэрэг төрийн дээд одон, шагналт 10 гаруй, тэргүүний залуу алтан медаль, хөдөлмөрийн алдар зэрэг монголын залуучуудын холбооны шагналт 20 орчим, өндөр мэргэжлийн инженер, техникийн ажилтан, дотоод, гадаадын их, дээд сургуульд мэргэжил эзэмшсэн чадварлаг боловсон хүчнүүдээс бүрдэх 100 орчим ажилчин, албан хаагчтай. Ажилчдынхаа ахуй амьдрал, нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор 240 сая төгрөгийн хүүгүй зээлийн сан байгуулан ажиллаж байна. Мөн 2015 онд цалингийн санг нэмэгдүүлснээрээ нийт ажилчдын цалинг 2 удаа тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн.
Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4-р хороо Үйлдвэрийн баруун бүс, баруун үйлдвэрийн гудамж 6/2 тоот
250100: Тамхи "экспортны тамхи"
“МОНГОЛ ТАМХИ СО” ÕÕКомпаний тàíèëöóóëãà
“МОНГОЛ ТАМХИ СО” компаний хамт олон эх орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулж, үндэсний манлай үйлдвэрлэгч болтлоо цэцэглэн хөгжлөө. Монгол Улсын ТОП-150 аж ахуйн нэгжийн нэг, хэрэглэгчдийн найдвартай түнш, манлай татвар төлөгчөөр тодорч өөдлөн дэвжив.
Бидний энэхүү ололт, амжилт бол манай хамт олны хичээл зүтгэл, манай харилцагч, хэрэглэгч бүрийн итгэл, сэтгэлийн үр өгөөж, ургац билээ.
Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн чадавхжиж, үйлдвэрлэлийн салбарт ихийг бүтээн нийгэмдээ хариуцлага хүлээж, ажлын байр нэмэгдүүлэх, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахад онцгой анхаарч ажиллах болно.