ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Увс Хүнс ХК

Увс аймаг Улаангом сум 5-р баг Увс Хүнс ХК

99045566

uvskhuns@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

“Увс Хүнс” компаний суурь болох “Идэш тэжээлийн комбинат”-ыг 1942 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд байгуулсан байдаг. Тухайн үед БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1941 оны 31 дүгээр тогтоолоор орон нутагт хүнсний үйлдвэр байгуулах шийдвэр гарсны нэг биелэл нь энэ байв. Уг комбинат үр тариа, хүнсний ногоо тариалах, мал аж ахуй хөгжүүлэх, гурил, гурилан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн чиглэлтэй байлаа.1992 онд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр төрийн өмч давамгайлсан нэр хувьцаат компани болов.1998 онд Үйлдвэр “Увс Хүнс” хувьцаат компани болж, бүтэц, зохион байгуулалтаа сайжруулан, орчин үеийн менежментийн арга хэлбэрийг нэвтрүүлэв. Мэргэжлийн 25 ажилтантай болов. Энэ бүхэн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, чанарыг өсгөх нөр их ажлын суурь байлаа.2007 онд “Увс Хүнс” хувьцаат компани “UFC” групп болон өргөжлөө. 2013 онд UFC” группээс хувьцаагаа татаж, дахин “Увс Хүнс” ХК нэрээр үйл ажиллагаагаа явуулж эхлэв. 2014 онд Монгол улсын хэмжээнд анх удаа чацарганы үрийн тос гарган авах тоног төхөөрөмжийг үйлдвэртээ ашиглаж эхэллээ.

Эрхэм зорилго

“Увс Хүнс” ХК нь 76 жилийн түүхтэй Монгол улсын ууган хүнсний үйлдвэрүүдийн нэг юм. Энэхүү түүхэн он жилүүдийг хамт бүтээлцсэн үе үеийн ажилтан, албан хаагчид болон он жилүүдийн туршид хамт байсан хэрэглэгчид та бүхэн бид бүхний бахархал, үнэт зүйл билээ. Өдгөө манай компани 80 гаруй ажилтантай ба бидний ажил хөдөлмөр хүн амыг хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүнээр хангахад чиглэдэг бөгөөд бүх насныханд зориулсан эрүүл, цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн зорилготой. Уг зорилгоо биелүүлэхийн тулд үйлдвэрийн анхан шатнаас түүхий эдийг өндөр чанартай бэлтгэх, үйлдвэрлэх, хадгалах тогтолцоонд байнга анхаарал хандуулсаар ирсэн. 2007 онд дотоод хяналтын лабораторийг улсын итгэмжлэгдсэн магадлагаанд оруулж лабораторийн дотоод хяналтын MNS 17025 стандартыг нэвтрүүлсэнээр зорилгийнхоо нэгээхэн хэсгийг биелүүлсэн. Мөн компанийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлж ажилласнаар хэрэглэгч сэтгэл ханамжтай, эрүүл хүнс хэрэглэх тогтолцоог бий болгосон. Бид эрүүл, чанартай хүнсийг төрөлх нутагтаа үйлдвэрлэж Увс аймаг, Монгол орон төдийгүй дэлхийн хэрэглэгчдэд хүргэх үйлсэд хувь нэмрээ оруулахаар зорьж буй залуусын нэгдэл гэдгээрээ үргэлж бахархаж явдаг.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Хүнсний үйлдвэрлэл

газар тариалан

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт
Компанийн свот шинжилгээ
Гаргасан амжилт

1942 оноос хүнсний үйлдвэрлэл эхэлсэн түүхтэй. Одоо өдөрт 20 гаруй нэр төрлийн талх, нарийн боов үйлдвэрлэж Увс аймаг түүний 21 сумдын хэрэглэгчдэд хүргэж байна. Манай бүтээгдэхүүн экологийн цэвэр бүсээс гаралтай түүхий эдийг ашигладаг учир амт, чанар, хэлбэр, үнэр бүхэн нь нутгийн өвөрмөц шинжтэй, өег байдаг.Бид үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах ажлыг байнга системтэйгээр хийж, бүтээгдэхүүний үндсэн түүхий эдийг онцгой анхааран эрүүл хүнс үйлдвэрлэж байна. Бидний хөдөлмөрийг Монгол улсын стандарт хэмжилзүйн үндэсний төвөөс үнэлэн сайшааж чацаргана, нарийн боов, архин төрлийн бүтээгдэхүүн бүрт үндэсний тохирлын тэмдэг, гэрчилгээ олгож чанарыг баталгаажуулан хэрэглэгчдэд хүргэж байна. Монгол улсын засгийн газар болон худалдаа аж үйлдвэрийн танхимаас олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн, оны шилдэг бүтээгдэхүүн, үлэмжийн чанар батламж зэргээр шагнаж урамшуулсан.

Увс аймгийн Баруунтуруун, Тариалан сумдын цэвэр тунгалаг ус, үржил шимт хөрстэй нутаг бол эрт үеэс өдгөөг хүртэл монгол арвай буудайн уламжлалт газар тариалан хөгжин цэцэглэсэн газар юм. Энэ бүс нутагт манай компани 1000 гаруй га талбайд нутагшсан улаан буудай, арвай тариаг ургуулан Баянцагаан нэрийн гурил, тэжээл үйлдвэрлэн өөрсдийн хэрэгцээг хангахаас гадна хэрэглэгчдэд хүргэдэг. Мөн Баруунтуруун, Тариалан сумдын үр тариа эрхлэгчидтэй хамтран ажиллаж сайн чанарын арвай, улаан буудайг тариаланчдаас авч үйлдвэрлэлээ өргөжүүлж байна. Бид чацарганы элит сортын суулгац ургуулж, 100 га талбайд тариалалт хийж байна. Увс аймгийн чацаргана тариалагчдыг нэгтгэн чацарганы кластер баг бүрдүүлэн хамтран ажиллаж жилдээ эндээс чацаргана жимснийг худалдан авч үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Увс нуурын ай сав газрын өндөрлөг, цаг уурын эрс тэрс уур амьсгал, шүлтлэг чулуурхаг хөрс,түүнд зохицон чацаргана тариалж буй уламжлал нь увсын чацаргана хэмээх исгэлэндүү, чихэрлэг амтны тансаг зохицол бүхий сортыг бий болгосон. Увсын чацарганы энэхүү онцлог, ялгааг үндэслэн 2007 онд манай компани Монголдоо анхдагч газарзүйн заалтыг томъёолж бүртгүүлсэн ба энэхүү заалтыг өөрийн чацарганы бүтээгдэхүүндээ ашиглах эрх бүхий цор ганц компани юм.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

2014 онд Монгол улсын хэмжээнд анх удаа чацарганы үрийн тос гарган авах тоног төхөөрөмжийг үйлдвэртээ ашиглаж эхэллээ.

2015 онд Үйлдвэрийн Чацарганы цехийг өргөтгөн, шинэ тоног төхөөрөмж суурилуулав

2017 онд Зохицуулах үйлчилгээтэй 2-р гурил, хөх тарианы талх, нарийн боов, жигнэмэгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэв.

Компанийн нийгмийн хариуцлага
Ирээдүйн зорилт
Байгууллагын хаяг
Увс аймаг Улаангом сум 5-р баг Увс Хүнс ХК
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Баатарсан 99045566 uvskhuns@yahoo.com
Талх
234300: Талх "Саран"
Мэдээлэл байхгүй байна
Хийжүүлсэн цэвэр ус, рашаан
244100: Хийжүүлсэн цэвэр ус, рашаан "Цэвэр ус 0.5 l"
Мэдээлэл байхгүй байна
Талх
234300: Талх "Өнгөт мөөхий"
Мэдээлэл байхгүй байна
Талх
234300: Талх "Хар талх"
Мэдээлэл байхгүй байна
Талх
234300: Талх "Ирист"
Мэдээлэл байхгүй байна
Хийжүүлсэн цэвэр ус, рашаан
244100: Хийжүүлсэн цэвэр ус, рашаан "Увс нуур"
Мэдээлэл байхгүй байна
Талх
234300: Талх "Шанзтай еэвэн"
Мэдээлэл байхгүй байна
Архи
241300: Архи "Улаангом"
Мэдээлэл байхгүй байна
Жимсний чанамал
215202: Жимсний чанамал "Үрийн тос"
Мэдээлэл байхгүй байна
Талх
234300: Талх "Амтат"
Мэдээлэл байхгүй байна
Хийжүүлсэн цэвэр ус, рашаан
244100: Хийжүүлсэн цэвэр ус, рашаан "Ханхөхий"
Мэдээлэл байхгүй байна
Жимсний чанамал
215202: Жимсний чанамал "Өтгөрүүлсэн шүүс"
Мэдээлэл байхгүй байна
Хийжүүлсэн цэвэр ус, рашаан
244100: Хийжүүлсэн цэвэр ус, рашаан "Хархираа"
Мэдээлэл байхгүй байна
Талх
234300: Талх "Чацарганат"
Мэдээлэл байхгүй байна
Гурил I зэрэг
231102: Гурил I зэрэг "Баянцагаан гурил"
Мэдээлэл байхгүй байна
Жимсний чанамал
215202: Жимсний чанамал "Зөөлөн эдийн тос"
Мэдээлэл байхгүй байна
Талх
234300: Талх "Цайны боов"
Мэдээлэл байхгүй байна


ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ