ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Од групп ХХК

Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1-р хороо Үйлдвэрийн бүс Odgroup-ын байр

99105886

Od@Odgroup.mn

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

“Од Групп” ХХК нь гурилын үйлдвэрлэл худалдааны чиглэлээр 2010 онд байгуулагдсан бөгөөд Швейцарь улсын “BUHLER” фирмийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат үйлдвэрийг оруулж ирэн угсарч суурьлуулан 2013 оны 3-р сараас эхлэн олон ангиллын гурил  үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж ирсэн. Одоо манай үйлдвэр бүх төрлийн улаанбуудайн гурил, хүүхдийн будаа, мөн малын тэжээл хивэг үйлдвэрлэн Улаанбаатар хот болон бүх аймгуудад борлуулагчдаар дамжуулан нийлүүлж байна.

Эрхэм зорилго

Дэлхийн дэвшилтэд технологиор үйлдвэрлэсэн гурилыг Монголын зах зээлд хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн гаргаж Монголдоо чанар технологиор тэргүүлэгч компани болно.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

- Улаанбуудайн бүх ангиллын гурил үйлдвэрлэл, худалдаа

- Малын тэжээл худалдаа

- Будаа, сахар худалдаа

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Манай үйлдвэр нь:

  1. Захиргаа хүний нөөцийн алба
  2. Санхүүгийн алба
  3. Засвар, технологийн алба
  4. Үйлдвэрийн алба
  5. Борлуулалтын алба гэсэн бүтэц зохион байгуулалтын дор ажиллаж байгаа бөгөөд 100 хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллах хүчин чадалтай.

Бид дэвшилтэт технологи чанартай бүтээгдэхүүн чадварлаг багтай дэлхийн стандартыг Монголд уриан дор ажиллаж байна.

Компанийн свот шинжилгээ

- Хаягдалгүй технологитой эко үйлдвэр

- Швейцарын Buhler фирмын дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат удирдлагатай сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй

- Түүхий эд болох улаанбуудайг чанар стандартын өндөр түвшинд цэвэршүүлэн хог хаягдлаас нь ялган боловсруулж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах төхөөрөмжтэй

Гаргасан амжилт

2016 онд Баянгол дүүргийн Шилдэг үйлдвэрлэгч болсон

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгальд хор нөлөөгүй хаягдал гаргадаггүй ЭКО үйлдвэр.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Өөрийн үйлдвэрийн байр, болон бэлэн бүтээгдэхүүний агуулахтай

Компанийн нийгмийн хариуцлага

- 2015-2016 онд өвөлжилт хүндрэлтэй аймагуудад  туслах зорилгоор малчдад малын тэжээл хүргүүлж байсан

- Дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа хандив, тусламжын аливаа арга хэмжээнд тогтмол хамтран ажилладаг

Ирээдүйн зорилт

- Дэвшилтэд шинэ техникыг судлан оруулж ирж тоног төхөөрөмжүүдийг улам боловсронгуй болгох

- Дэвшилтэд шинэ технологийг судлан нэвтрүүлж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх

- Чадварлаг баг хамт олныг бүрдүүлэх

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1-р хороо Үйлдвэрийн бүс Odgroup-ын байр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Энх-Мөнх 99015672 je.tamina@yahoo.com
Гурил Дээд
231101: Гурил Дээд "Ургац гурил"

Манай үйлдвэр нь хоногт 300 тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадалтай босоо шугамт үйлдвэр бөгөөд  ашигт ажиллагаа болон техникийн өндөр стандартыг илэрхийлдэг усыг маш бага хэмжээгээр буюу буудайнд чийг өгөх төдийгөөр хэрэглэж үйлдвэрлэлийн явцад бохир ус гаргадаггүй тоос шороог шүүж цэвэрлэх давхар шүүлтүүрийн системтэй байгальд ээлтэй ЭКО үйлдвэр юм. Бид Ургац нэрийн дараах нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж худалдаалдаг.

  1. Хүүхдийн будаа
  2. Дээд дээд гурил
  3. Дээд гурил
  4. 1-р гурил
  5. 2-р гурил
  6. Малын тэжээл /хивэг/ гэсэн нэр төрөлтэйгээр 50, 25, 10, 5, 1 кг-ын савалгаагаар худалдаанд гаргаж байна.


ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ