ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Поли-этилен

Орхон аймаг Баян-Өндөр сум 13-р баг, Баянцагаан үйлдвэрийн раойн

976-99089775

rdnaurug@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Тус компани анх 2007 онд 3 хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж, Орхон аймгийн Жаргалант суманд полиэтилен хог хаягдлыг боловсруулж, хоёрдогч түүхий эд-гранул үйлдвэрлэн БНХАУлс руу экспорлож байлаа. 2009 онд ажилтнуудын тоогоо 8 болгож, цутгуурын цех ашиглалтанд оруулснаар, сандал болон траншейны таг, хайс үйлдвэрлэж эхэлсэн. Энэ үеэс эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтын гэрээтэй ажиллаж ирсэн. 2010 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тэй гэрээгээ шинэчилж бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр жилдээ 200 тн хог дахин боловсруулах хүчин чадалтай болж өргөжсөн. Үүний дараа гялгар уут үйлдвэрлэх шугамыг шинээр ашиглалтанд оруулж, сав баглаа боодолд зориулагдсан гялгар уутыг Улаанбаатар хот Орхон аймгийн зах зээлд нийлүүлж эхэлсэн. 2011 онд 250 тн хог дахин боловсруулж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа 20% нэмэгдүүлж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Шүүн хатаах хэсэг”-ийн молибдений гадаад ачилтанд хэрэглэгдэх 2.5 тонны даац бүхий хуванцар тавиурыг 100 % хангаж эхэлснээр байгаль экологид халтай модон поддоныг хэрэглээнээс хасаж чадсан билээ.

Эрхэм зорилго

Хот суурин газрын ахуйн болон үйлдвэрийн бүх төрлийн хог хаягдал, цэвэрлэх байгууламжийн лаг, малын өтөг бууц зэргийг худалдан авснаар хот, орчноо хог хаягдлаас бүрэн ангижруулж,  хотыг хогийн цэггүй болгоход оршино.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

   1. Полиэтилен хаягдлыг худалдан авч, тээвэрлэж, ангилж, цэвэрлэх

   2. Полиэтилен хаягдлыг боловсруулж, хоёрдогч түүхий эд үйлдвэрлэх

   3. Хоёрдогч түүхий эдээ ашиглан, бүтээгдэхүүн үйлдвэрлэх

   4. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх, борлуулах

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт
Албан тушаал ажиллсагсадын тоо 2020 оны төлөвлөгөө
Үйлдвэрийн дарга 1 1
Менежер 1 1
Үйлдвэрийн ажилтан 5 13
Тогооч 1 1

Өнөөгийн байдлаар нийтдээ 8 ажилтантай байгаа бөгөөд цаашид 2020 он гэхэд 16 ажилтантай болж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж ажиллана гэж төлөвлөж байна. Үйлдвэрийн дарга үйлдвэрлэл болон үйлдвэрийн ажилчдаа зохион байгуулан ажилладаг бол менежер нь нийлүүлэгч, худалдан авагч талуудтай хийх гэрээ хэлцэл болон бусад асуудлыг шийдвэрлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: Хуванцар бүтээгдэхүүн нь байгальд маш удаан хугацаагаар хог хаягдал болж байдаг ба үүнийг дахин боловсруулж үйлдвэрлэлд ашиглаж байгаа нь эргээд байгаль болон ирээдүйдээ оруулж буй томоохон хөрөнгө оруулалт гэж бодож байна. Үүнийг төр засгаас дэмжин ажиллаж байгаа нь манай компанийн хувьд давуу тал болж байна.

Сул тал: Хэрвээ түүхий эдийн зах зээл дээр өрсөлдөгч гарч ирвэл энэ нь сул тал болж байна. Гэхдээ үүнийг олон жилийн хамтран ажиллах итгэлцэл, үнийн тогтвортой байдлаар шийдвэрлэж чадна.

Боломж: Засгийн газраас боловсруулж буй байгаль ээлтэй бодлого төлөвлөлт нь компанийн хувьд боломж үүсгэж байна.

 

Гаргасан амжилт

 2009 онд Орхон-Булган аймаг дахь ХАҮТанхимын “Эрдэнэт түншлэл” үзэсгэлэн худалдаанаас “Шилдэг эко бүтээгдэхүүн” өргөмжлөл, 2009 онд Орхон аймгийн Ажил олгогч Эздийн холбооноос “Шилдэг байгууллага” өргөмжлөл

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Хот суурин газрын ахуйн болон үйлдвэрийн бүх төрлийн хог хаягдал, цэвэрлэх байгууламжийн лаг, малын өтөг бууц зэргийг худалдан авснаар хот, орчноо хог хаягдлаас бүрэн ангижруулж,  хотыг хогийн цэггүй болгоход оршино.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Цаашид үйлдвэрлэл нэмэгдэж, ажилчдын тоо өсөх хэрээр үйлдвэрийн байраа томосгох зайлшгүй шаардлага тулгарах тул үүнийг шийдвэрлэн шинээр бүтээн байгуулалт, бүтэц зохион байгуулалтын шинэ төлөвлөгөө гарч ирнэ.

Компанийн нийгмийн хариуцлага

Нийгмийн нэн доод түвшинд байгаа иргэдийг зохион байгуулалттайгаар 2догч түүхий эд түүлгэж худалдан авч байна. Үнийг тогтмол байлгаж байгаа бөгөөд энэ нь тухайн иргэдийг амжиргааг дэмжиж байгаа нэг хэлбэр билээ.

Ирээдүйн зорилт

Хог хаягдлыг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх,Үйлдвэрлэсэн дулаан, цахилгаанаа  байгууллага аж ахуйн нэгж, иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх

Байгууллагын хаяг
Орхон аймаг Баян-Өндөр сум 13-р баг, Баянцагаан үйлдвэрийн раойн
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
эрдэнэ 976-99089775 rdnaurug@yahoo.com
Үйлдвэрийн зориулалттай хуванцар тавиур Үйлдвэрийн зориулалттай хуванцар тавиур Үйлдвэрийн зориулалттай хуванцар тавиур Үйлдвэрийн зориулалттай хуванцар тавиур
369909: Үйлдвэрийн зориулалттай хуванцар тавиур "поддон"

Хэмжээ: 1м:1м 

Даац: 2,5тн

Ашиглах нөхцөл:+40ºС-аас -40ºС-д ашиглах боломжтой.

 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ