ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Нарантунамал ХХК

Орхон аймаг Баян-Өндөр сум 2-р баг, Оюут Хуучин Орос дэлгүүр

95006201

bekheeboy@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Манай “Нарантунамал” ХХК нь 2014 оны 5 дугаар сард  Орхон аймагтаа  анх удаа Барилгын хар замаска, плитаны цавууны үйлдвэрийг шинээр нээж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Анх үйлдвэрлэлээ 4 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн.

Эрхэм зорилго

Бид үйлдвэрлэлээ өргөжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах зорилтын хүрээнд бетон зуурмагийн уян налархайжуулагч, өвлийн нэмэлтийг хийж эхлээд байгаагийн зэрэгцээ цагаан замаска үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны дэргэд бизнесээ өргөжүүлэх ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор 2008 оноос эхлэн Буйдхан дэн буудлыг ажиллуулж эхэлсэн.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Захирал 1

Барилгын мэргэжлийн ажилтан 2

Манаач нярав 1

 

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: Орхон аймагт анх удаа импортыг орлох бүтээгдхүүн үйлдвэрлэдэг

Сул тал: Үйлдвэрийн байр өөрийн биш

Боломж: Дуудлага худалдаанд оролцож үйлдвэрийн газрыгавсан ба үүн дээрээ үйлдвэрийг байрыг барьж байгуулах.

Аюул занал: Байхгүй

Гаргасан амжилт

Манай компани нь дараах амжилтуудыг гаргаж байсан.

Эрдэнэт хотод зохион байгуулагдсан үзэсгэлэн, яармагуудад байнга амжилттай оролцож, 2014 онд “Орхон аймгийн шилдэг дэвшилтэт технологитой бүтээгдэхүүн” цом, 2015 онд “Хангайн бүсийн түншлэл Орхон-2015”  үзэсгэлэн худалдаанаас “Импортыг орлох бүтээгдэхүүн” цомуудыг тус тус хүртсэн юм.

Худалдаа аж үйлдвэрийн танхимын “ENTREPRENEUR-2015” арга хэмжээний оны “Онцлох менежер” цом, өргөмжлөл, аймгийн шилдэг  аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч, Орхон аймгийн ИТХ-ын “Соёрхол”, “Цагаан арслан” цомыг хүртлээ.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөө байхгүй ба 2015 онд Орхон аймгийн Байгаль орчны газраас ерөнхий үнэлгээ гаргуулж сөрөг нөлөөлөлгүй хэмээн дүгнэлт гаргасан.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд борлуулж байна.

Компанийн нийгмийн хариуцлага

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багийн бага насны амьдралын төвшин доогуур айлын  хүүхдүүдэд Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр жил бүр тогтмол бэлэг тараадаг.

Ирээдүйн зорилт

Үйлдвэрлэлээ өргөжүүлж чанарыг эрхэм болгон үйл ажиллагаагаа тэлэх зорилт тавин ажиллаж байна.

Байгууллагын хаяг
Орхон аймаг Баян-Өндөр сум 2-р баг, Оюут Хуучин Орос дэлгүүр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Оюунчимэд 99350050 nika2548@yahoo.com
Барилгын шавардлагын зориулалттай хар замаск
375710: Барилгын шавардлагын зориулалттай хар замаск "Плитаны цавуу"

Плитаны цавуу сайн чанарын

Барилгын шавардлагын зориулалттай хар замаск
375710: Барилгын шавардлагын зориулалттай хар замаск "Хар замаск "

Хар замаск байнга үйлдвэрлэж байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ