ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Дархан энхжих

Дархан-Уул аймаг Дархан сум 16-р баг Хуучин хороолол 20-р байр 2-р орц подваль

99908168

ddarkhanenkhjih@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

2005 онд Дархан энхжих хоршоо 12 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж 4-5 иргэнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Бүтээгдэхүүнийг Цагаан алт дундын хоршоонд нийлүүлж байна. 

Эрхэм зорилго

Гишүүдийнхээ нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор хамтран хоршиж ажиллах, тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Ноос, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, анхан шатны болон гүнзгийрүүлсэн сургалтад гишүүдийг хамруулах

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Хоршооны дарга, менежер, нягтлан, түр ажилтан гэсэн бүтэцтэй ажиллаж байна.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: Хөрөнгө хөдөлмөрөөрөө хоршиж хамтарч ажиллаж байна. Мэргэжлийн туршлагатай

Сул тал: Ажлын байр нөхцөл хэцүү, түрээс өндөр, барьцаа хөрөнгийн дутагдалтай

Боломж: Үзэсгэлэн худалдаанд оролцож борлуулалтыг нэмэгдүүлэх, дотоодын хэрэглэгчид нэмэгдэж байна

Аюул: Түүхий эд үнэ өсөх, 

Гаргасан амжилт

2007 он Норвегийн тусламжийн байгууллага Хүндэт өргөмжлөл

2009 он Байгаль орчинд ээлтэй үр ашигтай үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлсэн

2014 он Хэрэглэгчдийн найдвартай түнш өргөмжлөл

 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

байгаль орчинд сөрөг нөлөөгүй

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Дэд бүтэц бүхий ажлын байртай

Компанийн нийгмийн хариуцлага

Эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр иргэдийг сургаж дадлагажуулах ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.  2005 оноос хойш 20 гаруй иргэдийг үнэгүй сургаж төгсгөсөн байна.

Ирээдүйн зорилт

Өөрийн орны болон гадаад зах зээлд экологийн цэвэр бүтээгдэхүүнийг борлуулах өөрийн брэнд бүтээгдэхүүнтэй болох

Байгууллагын хаяг
Дархан-Уул аймаг Дархан сум 16-р баг Хуучин хороолол 20-р байр 2-р орц подваль
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Эсгий эдлэл Эсгий эдлэл Эсгий эдлэл Эсгий эдлэл
279213: Эсгий эдлэл "эсгий шаахай"

Хонины угаасан ноос худалдан авч хийц загварын өргөн сонголттойгоор захиалгаар болон бөөний  худалдаагаар төрөл бүрийн хэмжээгээр эсгий бойтог, шаахайг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

Эсгий эдлэл Эсгий эдлэл
279213: Эсгий эдлэл "эсгий цүнх"

Хонины угаасан ноос худалдан авч өнгө оруулан төрөл бүрийн загвар хэмжээгээр эсгий гэр ахуйн бүтээгдэхүүн болон цүнх үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

Эсгий эдлэл
279213: Эсгий эдлэл "эсгий хувцас пальто"

Хонины угаасан ноос, будагтай ноос зэргийг худалдан авч төрөл бүрийн загвар хэмжээгээр эсгий пальто, ороолт, малгай, майк, палатье үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ