ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

РСЦ ХХК

Орхон аймаг Баян-Өндөр сум 4-р баг, Хүрэнбулаг

0135272272

rsts@erdenetmc.mn

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

 Манай компани нь барилгын үйлдвэрлэлийг материалаас нь эхлээд барилга болтол нь иж бүрэн явуулж ирсэн Орхон аймгийн цорийн ганц компани юм. Анх засвар ашиглалтын хэсэг нэртэйгээр 1978 оны 7 дугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн орон сууцны удирдах газрын харъяанд ажиллаж байгаад үйлдвэрийн үндсэн барилгуудын ашиглалтыг сайжруулах, нийгэм, соёлын зарим барилга байгууламжуудыг барих зайлшгүй шаардлагуудыг  үндэслэн Засвар ашиглалтын хэсгийг 1982 онд Барилга засварын цех нэртэйгээр шинээр үүсгэн байгуулж байсан түүхтэй.

2007 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн менежментийг боловсронгуй болгох зорилгоор барилга засварын цехийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн охин компани  “РСЦ” ХХК болгон үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн явуулж өнөөдрийн байдлаар:

  1. Барилга угсралт, засвар засал чимэглэлийн ажил
  2. Төмөр хийцийн үйлдвэрлэл
  3. Бетон зуурмаг, бетон хийц үйлдвэрлэл
  4. Модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  5. Хуванцар болон цувимал бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  6. Барилгын технологийн машин механизмын үйлчилгээ гэсэн 6 үндсэн чиглэлийн нэгж хэсгүүдтэй барилгын иж бүрэн ажилбарыг гүйцэтгэх чадвартай 244 ажилчидыг байнгын ажлын байраар ханган ажиллаж байна.
Эрхэм зорилго

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах, зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд тулгуурлаж барилга угсралт, засварын ажил, барилгын материалын үйлдвэрлэл, борлуултыг цаг тухай бүр шуурхай чанартай гүйцэтгэн компанийн үндсэн үйл ажиллагааг тогтворжуулж, үйлдвэрлэлийн ашигт ажиллагааг тогтмол өсгөнө.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

- Үйлдвэрийн болон иргэний барилга угсралт, засвар засал чимэглэл

- Барилгын материал үйлдвэрлэл

- Барилгын технологийн машин механизмын түрээсийн үйлчилгээ

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Манай компани нь нийт 4 хэсэг, 3 хэлтэс, 1 албатай

Компанийн свот шинжилгээ
Гаргасан амжилт
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Манай компани нь байгаль орчин хүний эрүүл мэндэд ээлтэй

Бүтээн байгуулалт, дэд бүтэц
Компанийн нийгмийн хариуцлага
Ирээдүйн зорилт

1. Компани байнгын тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлнэ

2.Санхүүгийн тогтвортой байдлын хангаж эрсдлийг бууруулна

3.Өөрийн үйлдвэрлэгийг дэмжин бүтээгдэхүүний гарц , ашиг орлого нэмэгдүүлнэ

 

Байгууллагын хаяг
Орхон аймаг Баян-Өндөр сум 4-р баг, Хүрэнбулаг
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Бадмаанямбуу 99153436 badmaanyambuu.kh@gmail.com
Бетон зуурмаг
375102: Бетон зуурмаг "Бетон зуурмаг"

Бетон зуурмаг марк 100-500 хүртэл

Пескобетон марк 100-300 хүртэл зуурдаг ба Манай бетон зуурмаг нь олон улсын чанарын сертификат бүхий 

Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл
319144: Төрөл бүрийн модон эдлэл "Модон эдлэл"

Барилгын болон үйлдвэрлэлийн ажлын модон бүтээцүүд, ажиллагсадын ахуйн болон албан өрөөний зориулалттай хийц эдлэлүүдийг төрөл бүрийн хэмжээ загвараар үйлдвэрлэдэг

Барилгын дээврийн хавтан төмөр Барилгын дээврийн хавтан төмөр Барилгын дээврийн хавтан төмөр
421909: Барилгын дээврийн хавтан төмөр "Металл эдлэл"

Барилгын дээврийн хавтан төмрийг төрөл бүрийн хэмжээгээр таслаж нугалж бэлтгэдэг.

Металл бэлдэц Металл бэлдэц Металл бэлдэц Металл бэлдэц
412313: Металл бэлдэц "Металл хийц"

Барилгын болон үйлдвэрлэлийн зориулалттай бүх төрлийн ган төмөр хийцүүдийг төрөл бүрийн хэмжээ загвар зориулалтаар хийдэг.

Хуванцар хүрээтэй хаалга, цонх Хуванцар хүрээтэй хаалга, цонх Хуванцар хүрээтэй хаалга, цонх
369502: Хуванцар хүрээтэй хаалга, цонх "Вакуум хийц"

Бүх төрлийн вакуум бүтээцүүдийг төрөл бүрийн загвар хэмжээгээр үйлдвэрлэдэг.

Шавардлагын зуурмаг
375103: Шавардлагын зуурмаг "Шавар зуурмаг"

Шавар зуурмаг марк 50-150 хүртэл зуурах ба азбесттай шавар зуурмаг марк 75,100-аар зуурдаг.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ