ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

ОТК ХХК

Орхон аймаг Баян-Өндөр сум 3-р баг, Уурхайчин Уурхайчдын гудамж

99106197

enkhbaatar@otk.mn

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

“ОТК” ХХК нь “Очир төв холдинг” ХХК ийн охин компани бөгөөд нийт 100 гаруй ажиллагсадтай, өөрийн эзэмшлийн үйлдвэрлэлийн бааз, барилгын материалын үйлдвэрүүдтэй, барилга угсралтын үндэсний компани юм.

Эрхэм зорилго

Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанараар тэргүүлэх.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Барилга угсралт, засвар, Барилгын материалын үйлдвэрлэл. 

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт
Компанийн свот шинжилгээ

Давуу тал: 

- Мэргэжлийн боловсон хүчинтэй 

- Сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй

- Бүтээгдэхүүний чанар сайн

- Өөрийн үйлдвэрлэлийн баазтай

- Бүтээгдэхүүн тээвэрлэх өөрийн техниктэй

Гаргасан амжилт

- “ОТК” ХХК нь Тэргүүний татвар төлөгч байгууллага /2014 он/

- Орхон аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2015 оны  Хүнд үйлдвэрлэл, Уул уурхайн салбарын оны онцлох аж ахуйн нэгж “ОТК” ХХК /Дайрганы үйлдвэр /

- Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  шагнал “Цагаан арслан” цом. /2016 он/

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

 Тус компани байгальд ээлтэй сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. БНХАУ-н Zoomlion брэндийн цагт 90м3 бетон үйлдвэрлэх хүчин чадалтай  бетон зуурмагийн үйлдвэр нь тоосжилтгүй байгаль орчинд ээлтэй үйлдвэр юм. Мөн Аймгийн захиргаа, төрийн байгууллагатай хамтран байгаль орчны менежментийн хүрээнд тодорхой ажлыг хамтран зохион байгуулдаг. 

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

- Хөшигийн хөндийн Улаанбаатарын олон улсын шинэ нисэх буудлын төслийн 1500 м урттай газар доогуурх цутгамал төмөр бетон хонгилын ажлыг гүйцэтгэсэн. Уг ажил нь газар доорх инженерийн байгууламжийн зориулалттай Монголын анхны газар доогуурх цутгамал хонгил юм. /NUBIA/

- Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил. 

-АПУ ложистк төв 96.000м3 10.000 гаруй поддон бараа агуулах хүчин чадалтай 12 давхар ган бүтээцэн барилга угсралтын ажил.

- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-н хаягдлын аж ахуйн булинга дамжуулах  2746 м урт  газар доорхи шугам систем.

Компанийн нийгмийн хариуцлага

Аймгийн захиргаа, төрийн байгууллагатай хамтран зохих хэмжээний зардлыг тус компани хариуцаж, аймаг орон нутагтаа тодорхой ажлууд хийдэг.

 

Ирээдүйн зорилт

Үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөх.

Байгууллагын хаяг
Орхон аймаг Баян-Өндөр сум 3-р баг, Уурхайчин Уурхайчдын гудамж
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Эрдэнэзул 89698887 erdenezul@otk.mn
Дайрга Дайрга Дайрга Дайрга
153203: Дайрга "Дайрга"

Тус үйлдвэр нь 0-5мм, 05-10мм, 10-20мм-н фракцийн 3 төрлийн дайрга үйлдвэрлэдэг.

БХБЯ, ЗТЭШИ-н лаборатори, Дархан-Уул аймагийн ШУТИС-н лаборатори, БХТ-н лаборатори, БМСЛ-н Аргаа Чулуу ХХК-н лаборатори, БАК-н лаборатори, Орхон аймагийн ГХБХБГ-н лабораторид тус тус дайргаа шинжлүүлдэг.

Дайрга: 05-10мм, 10-20мм фракцуудаар –MNS 2803:2004 “Хүнд бетонд хэрэглэх дүүргэгч материал. Техникийн шаардлага” гэсэн стандартыг хангасан байдаг.

 

Бетон зуурмаг Бетон зуурмаг Бетон зуурмаг Бетон зуурмаг
375102: Бетон зуурмаг "Бетон зуурмаг"

Тус компани нь 2013 онд БНХАУ-н Zoomlion брэндийн цагт 90м3 бетон үйлдвэрлэх хүчин чадалтай  бетон зуурмагийн үйлдвэр ашиглалтад оруулсан.

MNS 1185:1998 “Бетон зуурмаг. Техникийн шаардлага” стандартын дагуу М100-М400 нэмэлттэй, нэмэлтгүй 7 маркаар бетон зуурмаг үйлдвэрлэдэг.

нэмэлт: Швейцарийн SIKA фирмийн Монгол Улс дахь салбар компани болох СИКА Монголиа ХХК-тай хамтран ажилладаг. SIKA брэндийн химийн нэмэлт хэрэглэдэг

Мөн түүхий эд материал цемент, дайрга, элс, ус нь дараах стандартуудын шаардлага хангасан байдаг.

Үүнд:

Цемент: ОРС42,5нь – MNS 974:2008 “Портланд цемент. Техникийн шаардлага”

Дайрга: 05-10мм, 10-20мм фракцуудаар –MNS 2803:2004 “Хүнд бетонд хэрэглэх дүүргэгч материал. Техникийн шаардлага”

Элс: MNS 392:98 “Барилгын ажилд хэрэглэх элс. Техникийн шаардлага.”

Ус: MNS 3821:1985 “Бетон болон барилгын зуурмагт хэрэглэх ус . Техникийн шаардлага ” гэсэн стандартуудыг тус тус хангасан байдаг.

Мөн  БХБЯ, ЗТЭШИ-н лаборатори, Дархан-Уул аймагийн ШУТИС-н лаборатори, Орхон аймагийн ГХБХБГ-н лаборатори, БХТ-н лаборатори, БМСЛ-н Аргаа Чулуу ХХК-н лаборатори, БАК-н лабораторид цемент, дайрга, элсээ шинжлүүлдэг.

Түүнчлэн өөрийн лаборатори нь өдөр тутмын зуурмагийн орц, конусын суулт, элс, дайрга, бетон шоо авч шинжилгээ хийдэг. 

Тус үйлдвэр нь мэргэжлийн ур чадвар өндөр бүхий мэргэшсэн  ажилчидтай.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ