ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Эрдэнэт сүү эко ХХК

Орхон аймаг Баян-Өндөр сум 13-р баг, Баянцагаан Онцгой байдлын газрын ард

99946499

Tungalag.A

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Бүтээн байгуулалт, дэд бүтэц

БОРЛУУЛАЛТ, МАРКЕТИНГ

Эрдэнэт Сүү Эко ХХК нь орон нутгийн 340 шахам харилцагч дэлгүүрүүд, супермаркетууд болон минимаркетуудад түгээлт хийж, бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчдэд жилийн дөрвөн улиралд тасралтгүйгээр хүргэж байна.

Маркетингийн идэвхижүүлэлтийн хувьд Эрдэнэт хотын Номин ТВ, Эрдэнэт ТВ сувгуудаар зар сурталчилгаа, нэвтрүүлгүүд бэлтгэн тогтмол цацдаг. Мөн хотын ард иргэдэд сүү, сүүн бүтээгдэхүүний ач тусыг сурталчилан таниулах зорилгоор тогтмол давтамжтайгаар өдөрлөг зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Компанийн нийгмийн хариуцлага

Компаний зүгээс нийт ажилтан, ажиллагсад руу чиглэсэн нийгмийн халамжийн дэмжлэг, шагнал урамшуулал зэргийг үзүүлэн ажиллаж байна.

Ирээдүйн зорилт

КОМПАНИЙН БАРИМТЛАХ ЗАРЧИМ

  • Би өв уламжлалаа хадгалагч, тогтвортой ажилтан,
  • Би эрүүл мэндийг түгээгч, сүүн сэтгэлтэй ажилтан,
  • Би шинэчлэл, санаачлагыг манлайлагч эрч хүчтэй ажилтан
Эрхэм зорилго

КОМПАНИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Хүмүүсийн итгэж найдан амтархан хэрэглэдэг, эрүүл чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнийг бид чин сэтгэлээсээ, технологийн өндөр түвшинд, дэлхийн стандартын дагуу үйлдвэрлэж хэрэглэгчдэд шинээр нь хүргэнэ.

 

КОМПАНИЙН БАРИМТЛАХ ЗАРЧИМ

  • Би өв уламжлалаа хадгалагч, тогтвортой ажилтан,
  • Би эрүүл мэндийг түгээгч, сүүн сэтгэлтэй ажилтан,
  • Би шинэчлэл, санаачлагыг манлайлагч эрч хүчтэй ажилтан
Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Захиргаа, удирдлага, хүний нөөц, маркетинг, борлуулалтын алба, технологийн алба, лаборатори, бусад гэсэн алба, хэсгийн зохион байгуулалттай ажиллаж байна.

 
   

Компанийн свот шинжилгээ

КОМПАНИЙ ДАВУУ ТАЛ

Бид жилийн дөрвөн улиралд үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэл явуулж ард иргэдийн эрүүл мэндэд онцгой хувь нэмэр оруулдаг.

Гаргасан амжилт

“Эрдэнэт Сүү Эко” ХХК

2011 онд хоногт 20 тонн сүү боловсруулах бүрэн автомат битүү шугамын үйлдвэрийг ашиглалтанд орууллаа.

2011 онд Чанарын Удирдлагын тогтолцоо ISO9001:2008 нэврүүлж хэрэгжүүллээ

2016 онд Булган аймгийн Сэлэнгэ сумын Хялганат тосгонд хоногт 4 тонн сүү хүлээн авах хүчин чадал бүхий хөргөлтийн төвийг ашиглалтанд оруулж, малчдын гар дээрээс бэлэн мөнгөөр авах сүүний нийлүүлэлтийг тогтмол нэмэгдүүлэн Компаний нийгмийн хариуцлагыг нэр төртэйгээр биелүүлэн ажиллаж байна.

2017 онд онд Чанарын Удирдлагын тогтолцоо ISO9001:2015 нэврүүллээ

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Сөрөг нөлөөлөл байхгүй

Түүхэн замнал

ЭРДЭНЭТ СҮҮ ЭКО ХХК-н ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” ХК нь 2011 онд баруун бүсийн аймгуудыг чанарын өндөр түвшинд боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор Эрдэнэт хотод салбар үйлдвэрээ ашиглалтанд оруулсан. Бид өдөр бүр өсөн нэмэгдэж буй хүн амын эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэртээ дэлхийн жишигт нийцэхүйц техник, технологийг нэвтрүүлж бүрэн автомат, орчин үеийн үйлдвэрийг байгуулсан юм.

“Эрдэнэт Сүү Эко” ХХК нь Булган аймгийн Хангал сум, Бөөрөлзүүт баг, Сэлэнгэ сум болон Хялганат тосгон, Орхон аймгийн Жаргалант сум, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн  сумдын 113 малчдаас жилийн дөрвөн улиралд тогтмол сүү татан авалт хийдэг. 2011 онд байгуулагдсан даруйдаа ISO 9001:2008, 2017 ОНД ISO 9001:2015  чанарын удирдлагын тогтолцоог үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, 20 гаруй нэр төрлийн цэвэр органик бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ нийлүүлж байна. Үйлдвэрийн сүү хүлээн авах хүчин чадал нь 10 тонн, боловсруулан ариутгах хүчин чадал нь хоногт 20 тонн, савлах хүчин чадал нь хоногт 5 тонн юм.

Байгууллагын хаяг
Орхон аймаг Баян-Өндөр сум 13-р баг, Баянцагаан Онцгой байдлын газрын ард
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Мөнхцэцэг 99707265 eco_finance@mongolmilk.mn
Ааруул
229305: Ааруул "Хорхой ааруул 0,4 кг"

Бүтээгдэхүүний онцлог:

Хорхой ааруул нь удаан хугацаагаар амт чанараа хадгалдаг уурагт сүүн бүтээгдэхүүнээс гадна уураг тос, С, Д, В, А амин дэмээр баялаг юм. Мөн эзэгтэй таны тавгийн идээг чимэх болно.

Хадгалах нөхцөл:

1 сар

Савлагаа/жин:

 ууттай /1000 гр, 700 гр, 500гр,

Хайрцагтай/300 гр, 150 гр

Хадгалах хугацаа:

75 - 80 хувийн чийгшилтэй 0 +4°С хэмд 3 сар хадгална

Тараг
229301: Тараг "Иогурт 0,4 грамм"

Онцлог:

Гүзээлзгэнэтэй иогурт нь В, С витамин, төмөр, кальци зэрэг хүний биед тустай амин дэмээр баялаг экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Иогурт нь цус багадалт, элэг цөсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Уг бүтээгдэхүүнийг бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.

Найрлага:

Үнээний цэвэр сүү, хөрөнгө, сахар, бэхжүүлэгч, байгалийн жимс

Хадгалах хугацаа:

+5°С  –аас дээшгүй хэмд 14 хоног хадгална.

Савлагаа:

400гр, 180 гр

Ааруул
229305: Ааруул "Хорхой ааруул 0,7 кг"

Бүтээгдэхүүний онцлог:

Хорхой ааруул нь удаан хугацаагаар амт чанараа хадгалдаг уурагт сүүн бүтээгдэхүүнээс гадна уураг тос, С, Д, В, А амин дэмээр баялаг юм. Мөн эзэгтэй таны тавгийн идээг чимэх болно.

Хадгалах нөхцөл:

1 сар

Савлагаа/жин:

 ууттай /1000 гр, 700 гр, 500гр,

Хайрцагтай/300 гр, 150 гр

Хадгалах хугацаа:

75 - 80 хувийн чийгшилтэй 0 +4°С хэмд 3 сар хадгална

Аарц
229502: Аарц "Аарц "

Бүтээгдэхүүний онцлог:

Аарц нь уураг, тос, эрдэс бодисоор баялаг тул уурагт цагаан идээний төрөлд багтдаг бүтээгдэхүүн юм. Таны биед уураг дутагдаж байгаа бол аарцыг хэрэглэхийг санал болгоё. Бид аарцаа үзэм, чихрээр баяжуулан үйлдвэрлэж байгаа учраас хүүхэд багачууд төдийгүй бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.

Савлагаа:

мөнгөлөг цаасан

Хадгалах нөхцөл:

( +10 ) хүртэлх хэмд°С  72 цаг, 0 хүртэлх хэмд 3-5 сар хадгална.

Хэмжээ:

100 гр 

Тараг
229301: Тараг "Иогурт 0,18 грамм"

Онцлог:

Уг иогурт нь А, В, Д, Е витамин, кали болон минерал бичил биетүүдээр баялаг учир цусны эргэлтийг нэмэгдүүлнэ. Мөн ходоод өвдөх, гэдэс хямрах үед хэрэглэхэд тохиромжтойгоос гадна ядаргаанаас урьдчилан сэргийлэхэд хэрэглэж болно.

Найрлага:

Үнээний цэвэр сүү, хөрөнгө, сахар, бэхжүүлэгч, байгалийн жимс

Хадгалах хугацаа:

+5°С  –аас дээшгүй хэмд 14 хоног хадгална.

Савлагаа:

400гр, 180гр

Тараг
229301: Тараг "Амтлаг тараг"

Онцлог:

Амтлаг тараг нь хүний биед ашигтай пробиотик бактерийн амьд эс агуулдаг тул АМЬД тараг хэмээн нэрийдэж байна. Хүн өдөрт 500 граммаас доошгүй тараг ууснаар хөгшрөлт удаан явагдаж, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар сайжирдаг болохыг эрдэмтэд тогтоосон. Амтлаг тараг нь В1 болон В2 витаминаар баялаг бөгөөд экологийн цэвэр органик бүтээгдэхүүн юм.

MNS 4229- 2003

Орц найрлага:

Үнээний цэвэр сүү, сүүн хүчлийн хөрөнгө, элсэн чихэр, тогтворжуулагч

Хадгалах нөхцөл:

+(-)2 –оос  +4°С  хэмд 10 хоног хадгална.

Савлагаа:

500 г

Тараг
229301: Тараг "Амтлаг тараг банан"

Бүтээгдэхүүний онцлог:

Гадилтай тараг нь хүний биед ашигтай пробиотик бактерийн амьд эс агуулдаг тул АМЬД тараг хэмээн нэрийдэж байна. Тараг уух гэхээр ямар нэгэн амт танд дутагдаад байна уу. Тэгвэл танд гадилтай таргаа санал болгож байна. Гадил жимсний гайхамшигт амтыг оруулж өгснөөрөө энэхүү бүтээгдэхүүн нь онцлог юм. Бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.

Орц найрлага:

Үнээний цэвэр сүү, сүүн хүчлийн хөрөнгө, элсэн чихэр, жимсний амт

Хадгалах нөхцөл:

+(-)2 –оос  +4°С  хэмд 10 хоног хадгална.

Савлагаа:

500 гр

Цөцгийн тос
229401: Цөцгийн тос "Цөцгийн тос"

Бүтээгдэхүүний онцлог:

Цөцгийн тос нь ургамлын болон өөхөн тосны хольцгүй үнээний цэвэр сүүнээс гаргаж авсан экологийн цэвэр органик бүтээгдэхүүн юм. Хүний биед шингэц сайтай сүүний найрлагад багтдаг төрөл бүрийн амин дэмээр баялаг.

Орц найрлага:

Үнээний сүүний цөцгий

Хадгалах нөхцөл:

-20 – (+20) хэмд 90 хоног

- 9 – (0) хэмд 60 хоног

0 – (+4) хэмд 30 хоног

Хэмжээ:

1000гр,  500гр,  250гр, 100гр

Хэрэглэх заавар:

Үнээний сүүгээр хийсэн цэвэр цөцгийн тос нь хүний биед өндөр ач тустай тул өдөр бүр хүнсэндээ хэрэглэж байхыг зөвлөж байна. Задалснаас хойш хөргөгчинд 7 хоног хадгална. Цөцгийн тосыг хөргөгчнөөс гаргаад 15 минутаас дээш хугацаанд тасалгааны хэмд удаан байлгахгүйг хичээгээрэй. Талхны үйрмэг болон бусад гадны зүйл орохоос сэргийлнэ үү.

Савлагаа:

ууттай, цаасан

Тараг
229301: Тараг "Амтлаг тараг гүзээлзгэнэ"

Бүтээгдэхүүний онцлог:

Гүзээлзгэнэтэй тараг нь хүний биед ашигтай пробиотик бактерийн амьд эс агуулдаг тул АМЬД тараг хэмээн нэрийдэж байна. Уураг, эрдэс бодис, амин дэмээр баялаг, мэдрэлийн системийг тайвшруулж, хоол боловсруулах эрхтэний болон зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг. Гүзээлзгэний амттай учраас жимсэнд дурлагч танд энэхүү бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Орц найрлага:

Үнээний цэвэр сүү, сүүн хүчлийн хөрөнгө, элсэн чихэр, жимсний амт

Хадгалах нөхцөл:

+(-)2 –оос  +4°С  хэмд 10 хоног хадгална.

Савлагаа:

500 гр

Тараг
229301: Тараг "Цөцгийтэй тараг"

Бүтээгдэхүүний онцлог:

Цөцгийтэй тараг нь хүний биед ашигтай пробиотик бактерийн амьд эс агуулдаг тул АМЬД тараг хэмээн нэрийдэж байна. Амьд тараг нь хүний биеийн эсэргүүцлийг сайжруулж, бие организмыг амраадаг. Орой унтахаасаа өмнө тараг ууж заншвал таны бие амарч, эрч хүчээр дүүрэн өглөөг угтана. Цөцгийтэй тараг нь судас хатуурах, цусны даралт ихсэх болон ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх ач тустай.

MNS 4229-2003

Орц найрлага:

Үнээний цэвэр сүү, сүүн хүчлийн хөрөнгө

100 гр бүтээгдэхүүнд: тослог 3,2 % , уураг 3,2%, нүүрс ус 3,4 гр

Хадгалах хугацаа:

+4-өөс +(-)2°С  хэмд 7 хоног хадгална.

Хэмжээ:

1000г, 800г

Боловсруулсан шингэн сүү
221100: Боловсруулсан шингэн сүү "ГОК сүү"

Шинэ сүү нь хүний биед хэрэгтэй уураг, нүүрс ус, тос, амин дэм, эрдсээр баялаг. Дахин боловсруулах шаардлагагүйгээр хэрэглэх боломжтой.

Монгол улсын чанарын стандартын MNS 219- 2005 тэмдгийг авсан, Монгол үнээний цэвэр сүүг өндөр хэмд халаан ариутгасан бүтээгдэхүүн юм.

Савлагаа:

Ууттай - савлагааны давуу тал нь маш өндөр хэм болох 125-137°С-д ариутган савласан тул шууд хэрэглэхэд тохиромжтой, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн.

Хэмжээ:

250 грамм

Орц найрлага:

Үнээний цэвэр сүү

100 гр тутамд:  

тослог 3,2%,  уураг 3,0%,  нүүрс ус 4,3%,  эрдэс бодис 0,7%

Хадгалах нөхцөл:

+2-оос +6°С хэмд 7 хоног хадгална.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ