Манай компани 2009 онд 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдан Итали улсын “Schnell House” компанийн барилгын CONCREWALL хавтангийн системийг үйлдвэрлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Өдгөө бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хуванцар болон хөнгөн цагаан цонх хаалга, шилэн фасадны иж бүрэн үйлдвэр, хөнгөн ган хийцийн үйлдвэр, ИТА, Санхүү, Маркетинг, Угсралт суурьлуулалтын хэсгүүдээс бүрдсэн 40 гаруй ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Компаний түүхэн товчоо:
2010 он 06-р сар:
Үйлдвэрийг ашиглалтад оруулан анхны бүтээгдэхүүн болох Конкреволл хавтанг үйлдвэрлэсэн.
2010 он 12-р сар:
Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэгч шилдэг хөрөнгө оруулалттай компаниар шалгарав.
2011 он 4-р сар:
Цонхны үйлдвэр байгуулагдан 20 гаруй шинэ ажлын байр бий болгов.
2011 он 9-р сар:
Барилга Экспо 2011 үзэсгэлэнгээс олны таашаалд нийцсэн шилдэг бүтээгдэхүүн өргөмжлөл авав.
2012 он 7-р сар:
Конкреволл системийн хавтанг Монгол улсын стандартаар баталгаажуулав.
2012 он 8-р сар:
Барилгын материал үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөлтэй болов.
2012 он 6-р сар:
Цалингийн системд өөрчлөлт оруулж цагийн болон бүтээлээр цалинждаг системд шилжив.
2013 он 5-8-р сар:
Цонхны үйлдвэрлэлд тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэл хийн ХБНГУ-ын Elumatec компаний бүрэн автомат тоног төхөөрөмжийг оруулж ирснээр үйлдвэрлэлийн хүчин чадлаа 3 дахин нэмэгдүүлэн олон улсын үйлдвэрлэлийн менежментийг нэвтрүүлэв.
2013 он 10-11-р сар:
Гадна зориулалттай хөнгөн цагаан хаалга, шилэн фасад, салхивчны тор үйлдвэрлэж эхэллээ.
2013 он 12-р сар:
Монгол Улсын Стандарт Хэмжил Зүйн Үндэсний Төвөөс Стандарт хэрэгжүүлэгч шилдэг байгууллагаар шалгарсан.
Дэвшилтэт техник, технологийг тасралтгүй нэврүүлж, Монголын цонх, хаалганы үйлдвэрлэлийн салбарт чанартай материал, найдвартай үйлчилгээгээр тэргүүлэгч болох нь бидний эрхэм зорилго мөн.
Өдгөө бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хуванцар болон хөнгөн цагаан цонх хаалга, шилэн фасадны иж бүрэн үйлдвэр, хөнгөн ган хийцийн үйлдвэр, ИТА, Санхүү, Маркетинг, Угсралт суурьлуулалтын хэсгүүдээс бүрдсэн 40 гаруй ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай цонхны үйлдвэр ХБНГУ-ын ELUMATEC брэндийн цонхны бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд хоногт 120 м2 цонх үйлдвэрлэх хүчин чадалтай. Цонхны зургийг хэмжээсийн дагуу мэргэжлийн программаар зурж үйлдвэрлэлд шилжүүлдэг. Мөн FUX AUSTRIA брэндийн хуулга зүсэгч болон наагч бүрэн автомат машин ашиглан хуванцар цонхоо төрөл бүрийн өнгөөр гаргаж байна. Уг машинаар наасан хуулга нь хуванцар цонхны адил 50-аас дээж жилийн эдэлгээтэй. Цагаан болон хуулгатай цонх нь тодорхой хэмжээний титаны хольцтой тул нарны туяа, нар салхинд гандаж өнгөө өөрчилдөггүй. Ийм төрлийн Европ стандартын хуулганы машин нь Монголд ганц манай үйлдвэрт байдаг.
ХБНГУ-ын SALAMANDER INDUSTRIE PRODUKTE компанийн хаалга, цонхны BluEvolution, 3D, 2D, Streamline загварын хуванцар профилиор Siegenia болон GU фирмийн тоноглолтой PVC цонх, хаалгыг өнгө загварын өргөн сонголттойгоор чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг.
Байгууллагын удирдлагын бүтэц /40 ажилтан/
1. ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ /ажилтны тоонд ороогүй/
Зөвлөх 1
2. ИТА
Ерөнхий инженер 1
ХАБЭА, Хяналтын инженер 1
3. САНХҮҮГИЙН АЛБА
Ерөнхий нябо 1
Эдийн засагч 1
Нягтлан бодогч 2
4. ИМПОРТ, ХҮНИЙ НӨӨЦ, МАРКЕТИНГ
Импорт менежер, бичиг хэргийн ажилтан 1
Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн менежер 1
5. ҮЙЛДВЭРЛЭЛ
Цонхны үйлдвэрийн дарга 1
Материалын нярав 1
Оператор 1
Цонхны үйлдвэрийн суурь машинч 12
Металл хаалганы суурь машинч 2
Цонх суулгалтын мастер 3
Шилэн багцын ажилчид 4
6. Аж ахуй
Тогооч 1
Бэлтгэгч 1
Жолооч 3
Үйлчлэгч 2
Шагнал, өргөмжлөл:
2010-2014 онуудад барилгын үзэсгэлэн яармагууд болон барилгын салбарын оны шилдгүүд шалгаруулах ёслолын ажиллагаанаас “Шилдэг барилгын материал Үйлдвэрлэгч 2010”, “Шинэ Дэвшилтэт Технологи Нэвтрүүлэгч 2012”, “Шилдэг Хөрөнгө Оруулагч 2010”, “Шилдэг Үйлдвэрлэгч 2011”, “Шилдэг үйлдвэрлэгч 2012”, “Шилдэг бүтээгдэхүүн 2012”, “Тоp Standard 2013” Татварын ерөнхий газрын “ХӨХ ДЭВТЭР-2014”, 2014 оны Нийгмийн Даатгалын шилдэг татвар төлөгч байгууллагаар тус тус шалгарч шагнуулж байв.
Хуванцар материалыг өнгөрсөн үед сайнаар хүлээж авдаггүй байсан. Харин өнөө үед хуванцарыг байгаль орчинд сөрөг нөлөө багатай, ЭКО материал гэдгийг хүлээн зөөвшөөраад байгаа. Хүн төрөлхтөний нийт олборлож буй байгалийн хий, нефтийн 40 хувийг бидний оршин суугаа барилга байгууламжийн халаалтад зарцуулдаг. Харин PVC материалын үйлдвэрлэлд дөнгөж 1 хувь нь зарцуулагддаг. Энэ утгаараа хуванцар материалын үйлдвэрлэл бол байгальд ээлтэй.
Хоёрдугаарт, хуванцар цонх нь модон болон хөнгөн цагаан цонхыг бодоход дулаан тусгаарлах чанар сайн тул дотор халаалтыг бууруулж чаддаг. Хуванцар цонхыг барилгад ашиглах нь өөрөө байгаль орчинд ээлтэй болохыг нотолж байна.
Гуравдугаарт, хуванцар цонхны эдэлгээ 50 жилээс урт байдаг. Иймээс хуванцар цонхыг үе үе солих шаардлага гарддаггүй нь байгальд ээлтэйн бас нэг илэрхийлэл юм.
Дөрөвдүгээрт, хуванцарыг олон дахин боловсруулах боломжтой тул нэг гаргаж авсан материалыг хэдэн зуун жилээр ч ашиглах боломжтой.
Гүйцэтгэсэн ажлын товчоо:
- 2010–2015 онуудад “Номин Констракшн” ХХК-ий Өнөр хороолол, Цэцээ Гүн, Өнөр Эрдэнэт, River Garden, River tower, Time Square төслүүд
- 2012–2014 онуудад “Эс Девелопмент” ХХК-ий Jarden Village, Jarden Tower, River Stone 1.2 төслүүд
- 2013 онд “Жигүүр Гранд Групп” ХХК "Гэгээнтэн" цогцолбор хотхон, “Бөхбат” ХХК, “Уран Ган” ХХК, зэрэг компаниудын 10 гаруй томоохон бүтээн байгуулалтын төслүүд болон иргэд аж ахуйн нэгжийн 60 гаруй барилга байгууламжид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нийлүүлсэн.
“Шилдэг барилгын материал Үйлдвэрлэгч 2010”, “Шинэ Дэвшилтэт Технологи Нэвтрүүлэгч 2012”, “Шилдэг Хөрөнгө Оруулагч 2010”, “Шилдэг Үйлдвэрлэгч 2011”, “Шилдэг үйлдвэрлэгч 2012”, “Шилдэг бүтээгдэхүүн 2012”, “Тоp Standard 2013”, Татварын ерөнхий газрын “ХӨХ ДЭВТЭР-2014”, 2014 оны Нийгмийн Даатгалын шилдэг татвар төлөгч байгууллагаар тус тус шалгарч байсан нь манай компанийн нийгмийн хариуцлагыг илэрхийлэх хүчин зүйлс болж байна.
Бид байгуулагдсанаасаа хойш улс орныхоо нийгэм, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулан, тодорхой тооны иргэдийг байнгын ажлын байраар хангаж, импортоор оруулж ирж буй материалын татварыг үнэнч шударгаар байнга төлж ирсэн. Хуванцар материал нь эдэлгээ урт, байгальд ээлтэй материал бөгөөд хуванцар цонхны үйлдвэрлэл нь хүрээлэн буй орчин, нийгэмд ямар ч хор нөлөөгүй юм.
Импортын бараа материалын чанарт өөрчлөлт оруулалгүйгээр үнэ өртгийг бууруулах, дотоодын хэрэглэгчдийн хүрээг тэлэх, хэрэглэгчийн түвшинг олшруулах замаар үйлдвэрлэлийн хэмжээг тогтворжуулахыг бид зорьж байна. Цонх болон хаалгатай холбоотой дагалдах, дэд бараа бүтээгдэхүүнийг судлан нэвтрүүлж, Монголын цонх хаалганы салбарт цоо шинэ стандарт, нэмэлт шаардлагуудыг танилцуулах, хэвшүүлэх, нутагшуулах ажилд хувь нэмрээ оруулах нь бидний үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг мөн. Европ стандартын цонх суулгалтын арга барилд ажилчдаа суралцуулан хөгжүүлж, аюулгүй, найдвартай, чанартай цонхны төлөөлөгч гэдэг нэрээ хадгалан, илүү олон айлд "аюулгүй" цонх нийлүүлэхийн төлөө мэдлэг, хүчээ дайчлан тасралтгүй ажиллах болно.
Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4-р хороо үйлдвэрлэлийн хэсэг Г 64
371171: Барилгын шилэн хана "Reynaers шилэн фасад"
Бельги улсын REYNAERS Aluminium фирмийн СW-50, СР-155, CS-77 загварын, архитекторийн ямар ч шийдэлд нийцэж, 150-450 кг хүртэл шиллэгээг даах чадвартай, 130-600 паскалийн агаарын даралтад тэсвэртэй барилгын шилэн фасад, хаалга цонхны системийг захиалагчийн хүсэлтээр үйлдвэрлэн нийлүүлдэг. Ривер Тауэр нь манай компаний шилэн фасадны анхны төсөл юм.