ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

МОНТАЙ ЭРДЭНЭ ХХК

Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 5-р хороо Баруун сэлбийн гудамж-20, БТЕГ ХХК байр, 3 давхарт

99119755

dalkhaaotgonbayar@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Компаний товч танилцуулга

“Монтай-Эрдэнэ” ХХК нь 2005 онд байгуулагдсан, 2009 оноос үйлдвэрийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, худалдах, тэсэлгээний ажил хийх, 2012 оноос тэсрэх бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэйгээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь “Болд төмөр Ерөө гол” ХХК-ний эзэмшлийн Баянголын төмрийн хүдрийн уурхайн тэсэлгээний ажлыг өнөөдрийг хүртэл гүйцэтгэж байгаа, 100% үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

Тус компани нь тэсрэх бодисын үйлдвэрлэл, тэсэлгээний ажил үйлчилгээ явуулах шаардлагатай бүх мэргэжлийн инженер техникийн ажилтан, ажилчидтай, зориулалтын тээврийн хэрэгсэлтэй, тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн шаардлагын дагуу боловсруулсан зураг төслөөр барьж байгуулан, төрийн захиргааны холбогдох байгууллагуудаар зохих журмын дагуу хянуулан, зөвшөөрөл авч ашиглаж байгаа тэсрэх материалын агуулахтай. Түүнчлэн тэсрэх бодисын үйлдвэрээс зайтай тусгай талбайд эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлж байна.

Баянголын төмрийн хүдрийн уурхайд 2015 онд эмульсийн тэсрэх бодис 5099 тн, детонатор бүхий цооногийн болон гадаргуугийн хэрэгсэл 77153 ширхэг, цочир дамжуулах шижим 112350 метр, өдөөгч тэсрэх бодис 40213 ширхэгийг, 2016 онд эмульсийн тэсрэх бодис 3497 тн, детонатор бүхий цооногийн болон гадаргуугийн хэрэгсэл 54214 ширхэг, цочир дамжуулах шижим 15000 метр, өдөөгч тэсрэх бодис 30948 ширхэг, 2017 онд эмульсийн тэсрэх бодис 4139.2 тн, детонатор бүхий цооногийн болон гадаргуугийн хэрэгсэл 61477 ширхэг, цочир дамжуулах шижим 40900 метр, өдөөгч тэсрэх бодис 33018 ширхэгийг тус тус тэсэлгээний ажилд зарцуулаад байна.

Уурхайн 2018 оны уулын ажлын төлөвлөгөөгөөр эмульсийн тэсрэх бодис 7500 тн, детонатор бүхий цооногийн болон гадаргуугийн хэрэгсэл 75000 ширхэг, цочир дамжуулах шижим 100000 метр, өдөөгч тэсрэх бодис 45000 ширхэгийг тэсэлгээний ажилд зарцуулахаар төлөвлөж байна.

Уурхайн тэсэлгээний ажилд 2018 онд шаардлагатай тэсэлгээний хэрэгслийг худалдан авахаар ФКП Бийскийн олеумны завод үйлдвэрээс тэсэлгээний хэрэгсэл худалдан авах импортын гэрээ байгуулан ажиллаж байна.

 

Монтай Эрдэнэ ХХК

 

Эрхэм зорилго
Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Тэсрэх бодис үйлдвэрлэл, Тэсрэх материал импорт, худалдаа, сервис үйлчиилгээ, тээвэрлэлт

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт
Компанийн свот шинжилгээ
Гаргасан амжилт

шилдэг татвар төлөгч

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх
Бүтээн байгуулалт, дэд бүтэц
Компанийн нийгмийн хариуцлага
Ирээдүйн зорилт
Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 5-р хороо Баруун сэлбийн гудамж-20, БТЕГ ХХК байр, 3 давхарт
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Үйлдвэрийн тэслэх бодис
354500: Үйлдвэрийн тэслэх бодис "Энгийн тэсрэх бодис"

Шингэн эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэл, Энгийн тэсрэх бодис үйлдвэрлэл, Тэсрэх хэрэгслийн худалдаа, сервис үйлчилгээ, тээвэрлэлт, хадгалалт

Үйлдвэрийн тэслэх бодис
354500: Үйлдвэрийн тэслэх бодис "Шингэн эмульсийн тэсрэх бодис"
Мэдээлэл байхгүй байна


ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ