Үндэсний үйлдвэрлэгч "Говь хангай" кашмер компани нь ноос, ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 10 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
"Говь хангай "кашмер ХХК нь 2008 онд байгуулагдсан бөгөөд чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээгээр харилцагч, хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээн ажилласаар байна. Бид бүхэн "Монголд үйлдвэрлэл" дэлгүүрээр дамжуулан дотоодын хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэдэг. Мөн ОХУ, БНХАУ, зэрэг гадаад орны харилцагчид өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор нийлүүлж байна.
Бид чанартай бүтээгдэхүүн шилдэг үйлчилгээгээр хэрэглэгч худалдан авагчдыг хангаж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулагч, салбартаа тэргүүлэгч компани байна.
Манай компани ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг.
1. Захиргаа, хүний нөөцийн алба
2. Загварын алба
3. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн алба
4. Үйлдвэрийн алба
5. Санхүү бүртгэлийн алба
6. Маркетинг, борлуулалтын алба
Манай байгууллага ажилчидтайгаа байгаль орчинд ээлтэй хамт олон болох зорилт тавьж хавар мод тарих ажилд оролцохоор төлөвлөж байна.
Бид ажилчдаа жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт оруулж тэдний эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийдэг
Манай компани нь экологийн цэвэр түүхий эдээр байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж байна.
МУ-н хууль тогтоомж болон холбогдох дүрэм журмуудыг чандлан сахих
Ажилчин, ажиллагсдын ая тухтай, аюулгүй, ажиллах орчинг бүрдүүлэх
Хүний эрхийг дээдэлж хэрэглэгчид, ажиллагсад болон хамтран ажиллагч түншүүдийн ашгийг хамгаалах
1. Экспортын хэмжээг нэмэгдүүлэх
2. Ажилчдын ур чадварыг сайжруулах, мэргэжлийн зэрэг олгох, мэргэшүүлэх
Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 11-р хороо 11-р байр 36 дугаар байр 14 тоот
282246: Ноолууран цамц "ноолууран цамц"
Монгол ямааны 100% ноолууран цамц нь хүний биед сөрөг нөлөөгүй. Биеийн дулааныг хадгалдаг. Тансаг хэрэглээ юм.