ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Заамархаан ХХК

Төв аймаг Заамар сум 1-р баг, Тосон Төвийн хэсэг, ахуйн үйлчилгээний байр

99900420

zaamarkhan@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Заамархаан ХХК нь 2007 онд анх гадаад худалдаа чиглэлээр байгуулагдаж түүнээс хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр 2012 оноос гэрээт харуул хамгаалалт, уул уурхайн нөхөн сэргээлт, 2017 оноос ажлын хувцас үйлдвэрлэл чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Эрхэм зорилго

Хөдөлмөр хамгааллын хувцас үйлдвэрлэлийн салбарт стандартад суурилсан, мэргэжлийн шийдэл  загвар, өнгө, чанар бүхий бүтээгдхүүнийг захиалагч нартаа нийлүүлэх, “төв аймагт үйлдвэрлэв” шилдэг бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

1.Гадаад худалдаа

2. Гэрээт харуул хамгаалалт

3. Уул уурхайн нөхөн сэргээлт

4. Хөдөлмөр хамгааллын хувцас үйлдвэрлэл

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Манай компани нь байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл орон нутгийн иргэдийг дэмжих, тэднийг ажлын байраар хангах зорилтын хүрээнд тогтмол 30-70 хүнийг ажлын байраар ханган ажиллаж ирсэн.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал :

1. Уул уурхайн олборлолтын бүс нутагт байрласан тул хэрэглэгчдэд ойр, борлуулалтын суваг нээлттэй

2. Түрээсийн боловч үйлдвэрлэл явуулахад тохиромжтой тохилог байртай

Сул тал :

1. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа тул ажиллах хүчин дутмаг, мэргэжлийн ур чадвар тааруу

 

Гаргасан амжилт
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх
Бүтээн байгуулалт, дэд бүтэц
Компанийн нийгмийн хариуцлага

2017 оны 1 дүгээр сараас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2017 оныг “Ажилтай орлоготой иргэн” урианы жил болгон зарласантай холбогдуулан бид төрийн болон орон нутгийн санхүүгийн дэмжлэггүйгээр, 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар Заамар суманд уул уурхайн болон хөдөлмөр хамгааллын ажлын хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр оёдлын үйлдвэр байгуулан сумын ажилгүй, зорилтот бүлгийн 10 иргэнийг мэргэжлийн сургалтанд хамруулан сургаж, тэдгээрийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байгаа юм.

Ирээдүйн зорилт

Оёмол бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж өдөр тутмын хувцас, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортын барааг орлуулах, Зуунмод суманд салбар нээн ажиллуулж өмч хувьчлалаас өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан улсын оёдлын үйлдвэрт ажиллаж байсан мэргэжлийн ур чадвартай сайтай, ажлын дадлага туршлагатай, ажилгүй оёдолчидыг ажлын байраар хангах, сэргэлэн баянчандмань суман дахь алт, вольфрамын уурхайнууд болон сумдад байрлах МСҮТ-ийн суралцагчдын хөдөлмөр хамгааллын хувцасыг үйлдвэрлэн дотоод зах зээлээ хангах

Байгууллагын хаяг
Төв аймаг Заамар сум 1-р баг, Тосон Төвийн хэсэг, ахуйн үйлчилгээний байр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Хишигбадрах 99012450 zaamarkhan@yahoo.com
Ажлын хувцас
282318: Ажлын хувцас "Ажлын хувцас"

Захиалагчийн өнгө загварын дагуу ажлын хувцас, оёмол бүтээгдэхүүний стандартаар 70 хувийн хөвөн даавуун материалаар оёдог.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ