ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Авзага мээрэн

Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6-р хороо Номин агуулахын ар талд Бест бетон зуурмагийн үйлдвэр

99119592

ganbaa0505@gmail.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал
  • Авзага Мээрэн” ХХК нь 2009 онд үүсэн байгуулагдаж гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2012 оноос өөрсдийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Сани мечанизэшн Монголия” ХХК-тай гэрээ байгуулан орчин үеийн дэвшилтэт технологи бүхий иж бүрэн улсын итгэмжлэгдсэн лаборатори, бүрэн автомат бетон зуурмагийн үйлдвэрийг шинээр барьж тохижуулан бетон зуурмагийг чанарын өндөр түвшинд бэлтгэн гаргаж нийлүүлж байна.
Эрхэм зорилго

Чанартай зуурмаг,

хариуцлагатай хамт олон,

найдвартай харилцагч

Манай хамт олон нь дэлхийн стандартад нийцсэн дэвшилтэт техник, технологийг ашиглан, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрийг оруулж, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхийн төлөө сэтгэл санаа нэгдэн ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Гадаад дотоод худалдаа, Бетон зуурмагийн үйлдвэрлэл нийлүүлэлт.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Нийт жилд үндсэн, гэрээт гэсэн нөхцөлтэйгөөр 80-150 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

 

Компанийн свот шинжилгээ

SWOT-шинжилгээ

Давуу тал (дотоод )

Сул тал (дотоод)

  •  Эх орны түүхий эд ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ
  • Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
  •  Өмнө нь энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Улирлын чанартай
  • Хөрөнгийн эх үүсвэр дутмаг

Боломж (гадаад)

Аюул (гадаад)

  •  Зах зээлийн багтаамж сайтай, эрэлт ихтэй
  • Иргэдийн орон сууцанд орох сонирхол нэмэгдэж байгаа
  •  Төр засгаас үйлдвэрлэлийг дэмжиж таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа
  •  Үйлдвэрлэлээ өргөжүүлж  борлуулалтаа нэмэгдүүлэх.
  •  Барилгын салбар нь хямралд илүү өртөмтгий
  • Өрсөлдөгч нэмэгдэх магадлалтай
Гаргасан амжилт

Сүүлийн жилүүдэд томоохон барилгуудад амжилттай бетон нийлүүлж байна.
2017 оны борлуулалт 63,3% хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Манай бүтээгдэхүүний чанар нь Монгол Улсын барилгын материалын стандартыг бүрэн хангасан гэдгийг нотолж 2013 онд Барилга Архитектур Корпорацийн бүтээгдэхүүний баталгаажуулалтын албанаас тохирлын гэрчилгээг олгосон. Мөн 2011 оноос өнөөдрийг хүртэл Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Платиниум гишүүнээр элсэн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Үйлдвэр орчмын бүсэд ногоон байгууламжтай, Номун эмнэлэгтэй гэрээ байгуулах бүх ажилчидаа эрүүл мэндийн урьдчилган сэргийлэх үзлэгт хамруулан ажилчдийнхаа эрүүл мэндэд анхааран ажилладаг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

2013 оноос эхлэн Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжинд хувь нэмэр оруулан нийт 300 гаруй байгууллагад чанартай бетон зуурмаг нийлүүлэн бүтээн байгуулалт гар бие оролцон хамтран ажиллаж байна. 

Компанийн нийгмийн хариуцлага

Манай компани нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан биелүүлж ажилчдийн эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал мөн боловсролд анхааран жил бүр тодорхой хэмжээгээр төсөв батлан хэрэгжүүлж ажилладаг төдийгүй улс орондоо татвараа цаг тухайд нь төлж улс эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцон үйл ажиллагаагаа явуулж байна.

Ирээдүйн зорилт

Манай байгуулага нь Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт салбар байгуулан ажиллаж үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, нийгмийн хариуцлагаа чандлан ухамсарлаж Монгол улсын үндэсний шилдэг компани болох зорилт тавин ажиллаж байна. 

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6-р хороо Номин агуулахын ар талд Бест бетон зуурмагийн үйлдвэр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Мөнх-Эрдэнэ 88005070 moogii_5070@yahoo.com
Бетон зуурмаг
375102: Бетон зуурмаг "М500"

Бетон зуурмаг үйлдвэрлэл

Бетон зуурмаг
375102: Бетон зуурмаг "М450"

Бетон зуурмаг үйлдвэрлэл

Бетон зуурмаг
375102: Бетон зуурмаг "М400"

Бетон зуурмаг үйлдвэрлэл

Бетон зуурмаг
375102: Бетон зуурмаг "М350"

Бетон зуурмаг үйлдвэрлэл

Бетон зуурмаг
375102: Бетон зуурмаг "М300"

Бетон зуурмаг үйлдвэрлэл

Бетон зуурмаг
375102: Бетон зуурмаг "М250"

Бетон зуурмаг үйлдвэрлэл

Бетон зуурмаг
375102: Бетон зуурмаг "М200"

Бетон зуурмаг үйлдвэрлэл

Бетон зуурмаг
375102: Бетон зуурмаг "М150"

Бетон зуурмаг үйлдвэрлэл



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ