Манай компани нь 2003 оноос эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн Тосон салонд суурилан “ТОРГОН ХИЙЦ” ХХК нэртэйгээр 2005 оноос эхлэн ажлын болон хөдөлмөр хамгааллын хувцас, сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхээр үүсгэн байгуулагдсан. Өнөөгийн байдлаар бид нийтдээ 1000 гаруй харилцагчийн Хөдөлмөр хамгааллын хувцасыг үйлдвэрлэн нийлүүлсэн байна.2013 оноос Засгийн газраас хэрэгжүүлсэн “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” төсөлд оролцон сурагчдын дүрэмт хувцасыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлсээр байна. Өнөөдөр манай үйлдвэр 18-45 насны 80 гаруй ажиллагсадтай Япон,Чехсловак зэрэг улсын өндөр хүчин чадалтай автомат болон программын удирдлагатай машин тоног төхөөрөмжөөр тоноглогдож сурагчийн дүрэмт хувцас болон ажлын хувцас үйлдвэрлэж байна.
282355: Эрэгтэй хүүхдийн формын хувцас "Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас"
Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас үйлдвэрлэж байна