Монголын хувцас загварын хамгийн анхны мэрэгжлийн байгууллага болох "Шилмэл загвар" нь хот хөдөөгийн хүн амыг загвар хийц сайтай бүтээгдэхүүнээр хангах улмаар Ахуйн үйлчилгээний төв, комбинатуудад шинэ загварын хувцас, гутлын загварыг иж бүрэн техникийн баримт бичгийн хамт боловсруулан нэвтрүүлэх, очиж мэрэгжлийн туслалцаа үзүүлэх, мэрэгжлийн семинар зөвөлгөөн, богино хугацааны сургалтыг зохион байгуулж ажиллах зорилго бүхий мэрэгжлийн суурь байгууллагын үүрэгтэйгээр 1972 онд анх НАААҮЯ-ны Туршлага Шинжилгээний Институтын дэргэд Хувцасны Шилмэл Загвар Зохион Бүтээх Товчоо нэртэйгээр байгуулагдсан. 1978 оноос аж ахуйн тооцоон дээр бие даан улмаар Зохион бүтээх төв болон ажиллаж байгаад 1992 онд хувьчлагдан "ШИЛМЭЛ ЗАГВАР" компани болсон.
Энэ 44 жилийн хугацаанд бүх төрлийн даавуу, үслэг, савхин хувцасны загварыг зохион бүтээж сурталчлах, нэвтрүүлэх ажлыг эрхэлж ажилласан. Хувцас загварын шинэ хандлагыг тодорхойлох, олон улсын түвшинд уралдах, улсаа сурталчлах, хүн амын өргөн хэрэглээний шинэ загварыг зохион бүтээж сурталчлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлуудыг амжилттай хэрэгжүүлж ирсэн.
Шилмэл загвар компани нь дотооддоо болон олон улсын хувцас загварын үзүүлэлт, уралдаан, үзэсгэлэн яармагуудад байнга амжилттай оролцдог. Тухайлбал ГОЁЛ, СТИЛЬ тэмцээнүүдэд удаа дараалан тэргүүн байруудад шалгарч, эх орондоо оролцсон үзэсгэлэнгүүдээс гадна хилийн чанадад ялангуяа ОХУ- д Мода-транс-Азия олон улсын загварын их наадам, Ханновэр, Нагоягийн ЭКСПО, Японд болсон Made in Mongolia үзэсгэлэн Москва, Улаан-Үүд, Тайвань, Сөүлд Ази Номхон далайн орнуудын гоо сайхны наадам, Анкара, үзэсгэлэн, Триест, Вена, Берлин, Нагоя, Бейрут, Москва, Крым, гэх мэт дэлхийн олон хотуудад болсон үзэсгэлэнгүүд, Мода Транс Азия олон улсыг тэмцээн, Этно Эрато олон улсын загварын дээд зэрэглэлийн наадам, Ванкувэр, Роттердам, Москва, Азийн загварын 7 хоногуудад амжилттай оролцож , Лондонд Хатан хааны ордон, Кремлийн ордон, Сеулд Засгийн ордон, мөн дипломатуудад, Токиод загварын шоунуудаа амжилттай зохион байгуулж улсынхаа нэр хүнд, соёлыг олон улсад таниулахад хувь нэмрээ оруулж ирсэн.
Түүний зэрэгцээ 1989 оноос МОДЕЛЬ агентлагийн суурь тавигдаж анхны орон тооны моделиудыг бэлтгэн ажиллаж одоог хүртэл гоо зүй, загвар өмсөгчийн сургалтыг тасралтгүй явуулж топ модел Э.Одгэрэл, Д.Болормаа, Д.Цолмон, Туяацэцэг, Т.Батцэцэг зэргийн Монголын загварын ертөнцийн олон шилдгүүдийг бэлтгэж хөгжүүлсэн.
Шилмэл загвар компани нь шинэ загварын бүтээгдэхүүнийг бага сериэр үйлдвэрлэн өөрийн байран дахь дэлгүүрээр худалдаалдаг ба захиалагчийн хүсэлтээр түүний биеийн галбир, онцлогт тохирсон "Цор ганцхан" загварыг зохион бүтээж үйлчилдэг. Захиалагчийн биеийн галбирт төгс тааруулж хувцасыг урлан гаргадаг ба үйлчлүүлэгч нэг бүрд чадварлаг дизайнер болоод зохион бүтээгч, оёдолчдын баг үйлчилдгээрээ бусдаас давуу талтай. Түүний зэрэгцээ Сидней, Атланта, Бээжин, Лондон хотноо болсон зуны олимпийн болон Бразил улсад зохион байгуулагдсан "Rio-2016" олимпийн наадамд Монгол улсаа төлөөлж оролцсон баг тамирчдын ёслолын болон тугчиы хувцсуудыг амжилттай хийж гүйцэтгэж загварлаг хувцсаар 1-р байранд шалгарч Монгол улсынхаа нэрийг мандуулсан билээ.
Мөн Монголын шүүгчдийн өмсгөл болон Төмөр зам, МИАТ, Татвар, Нийгмийн даатгал, Гааль, Банк, Зочид буудлуудын дүрэмт хувцсуудыг үйлдвэрлэсэн. Мөн ЕБС-ийн сурагчдын нэгдсэн дүрэмт хувцасны “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” төслийг Монголын оёдлын нэгдсэн холбоотой хамтран боловсруулж Засгийн газраар дэмжигдэн амжилттай хэрэгжиж байна. Бид сурагчийн дүрэмт хувцасны эх загвар, үлгэр, техникийн баримт бичгийг боловсруулан үйлдвэрлэгчдэд нийлүүлэн нэвтрүүлж улмаар Шилмэл загварын үйлдвэрлэсэн дүрэмт хувцас нь хэрэглэгчиддээ чанараа бүрэн таниулж чадсан ба хэрэглэгчдийн зүгээс талархалтай байгаа.
282355: Эрэгтэй хүүхдийн формын хувцас "Да сорочка"
Дунд ангийн эрэгтэй сорочка