2007 оноос эхлэн замын хавтан, хашлага бродьюр, бетонон зам талбай үйлдвэрлэж эхэлсэн. 2010 онд аж ахуйн нэгж болон зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа өргөтгөн малын зөөврийн хашаа, хашаа зөөвөрлөх зориулалт бүхий чиргүүл, ногоон байгууламжийн хайс хашлага үйлдвэрлэж байна. 2017 онд Өвөрхангай, Завхан аймгийн Мерс-Кор ОУБайгууллагаас зарлагдсан тендрийн дагуу малын зөөврийн хашааг зөөвөрлөх чиргүүлийн хамт хийж гүйцэтгэн нийлүүлээд байна.
Орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж ажлын байр бий болгон үйл ажиллагаагаа өргөтгөх.
2007 оноос эхлэн замын хавтан, хашлага бродьюр, бетонон зам талбай үйлдвэрлэж эхэлсэн. 2010 онд аж ахуйн нэгж болон зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа өргөтгөн малын зөөврийн хашаа, хашаа зөөвөрлөх зориулалт бүхий чиргүүл, ногоон байгууламжийн хайс хашлага үйлдвэрлэж байна.
2018 оноос эхлэн жил бүр шинээр 2 хүнийг ажлын байраар хангахаар төлөвлөж байна.
Давуу тал: Орон нутагт малын зөөврийн хашааг зориулалтын дагуу зөөврийн чиргүүлийн хамт үйлдвэрлэж байна.
Сул тал: Малын зөөврийн хашаа үйлдвэрлэх материалын олдоц муу
Аюул: Цахилгааны саатал гарах
Боломж: Малын хашаа, хашаа зөөвөрлөх чиргүүл зах зээлд эрэлт ихтэй байна.
2017 онд Арвайхээр сумын шилдэг аж ахуйн нэгжуур шалгарсан.
Аж ахуйн хашаандаа үйл ажиллагаа явуулж байна.
Арвайхээр сумын 290 жилийн ой, төрлөх нутаг Баянгол сумын 90 жилийн ой, Арвайхээр сумын 1 цэцэрлэгийн 90 жилийн ойд хандив өгсөн. Мөн байгууллагын 1 ажилтанд иж бүрэн гэр барьж өгсөн. Жил бүр хүүхдийн байраар ажилчдын болон зарим нийгмийн эмзэг хэсгийн хүүхдүүдэд бэлэг гардуулдаг.
Мод, модон материал, зүсмэл модон материал үйлдвэрлэх, Мөн мод бут сөөг тариалах, үржүүлэх үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.
Өвөрхангай аймаг Арвайхээр сум 5-р баг, Арвайхээр 355-27 тоот
429932: Төмөр хашаа хайс "Машины чиргүүл"
Малын тарилга туулгын зөөврийн хашааг тээвэрлэх зориулалтаар үйлдвэрлэсэн. Мөн бусад нүүдэл, ачаа бараа зөөвөрлөхөд хэрэглэж болно