Монгол оронд соёлтой үйлчилгээ,үндэсний уламжлалт экологийн цэвэр материалаар хийсэн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлага бий болсон тэр цаг мөчид буюу 1996 оны 12р сарын 15ны өдөр 8.6 сая төгрөгийн дүрмийн сан бүхий хөрөнгөтэйгээр "Мон-Со" ХХК байгуулагдсан. "Мон-Со" гэдэг нь Монгол соёл гэсэн агуулгыг өөртөө багтаасан нэр юм.Энэхүү компанийг үүсгэн байгуулагч нь соёл урлагийн салбарт олон жил удирдах алба хашиж байсан учраас аж ахуйн нэгжийнхээ оноосон нэрийг ийнхүү нэрэлжээ.
Тус компаний эрхэм зорилго нь үйлдвэрлэлийн хүрээг өргөтгөх, бүтээгдэхүүний чанарын түвшинг олон улсын стандартын хэмжээнд хүргэхийн тулд техник, технологийн шинэ дэвшилтэт арга хэлбэрийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, мэргэжилтэй ажилчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр компанийн менежментийг улам боловсронгуй болгон сайжруулж үйлдвэрлэл болон аялал жуулчлалын материалаг баазтай болох арга хэмжээ авах зорилготой ажиллаж байна.
Компани нь 1996 онд өөрийн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд хэвлэлийн цех болон автомашины ил зогсоол, автомат дугуй засварын газар ажиллуулан арваад хүнийг ажлын байраар хангаж 401,1 мянган төгрөгийн үйлдвэр,үйлчилгээний ажил хийж гүйцэтгэн улсад 12,8 мянган төгрөгийн татвар төлж 72,8 мянган төгрөгийн цэвэр ашигтайгаар үйл ажиллагааныхаа анхны гараагаа эхэлсэн юм.
Манай компани 1996 онд байгуулагдан өөрийн байртай болж үилчилгээний чииглэлээ өргөжүүлэн 20 иад хүний ажлын байр буй болгож ажиллаж байсан.
Борцтой шөл нь манай оронд импортоор орж ирж байгаа гадаад орнуудын бэлэн хоол хэмээх бүтээгдэхүүнээс чанарын ялгаатай.Үүнд:
- Өөрийн амт, үнэртэй экологийн цэвэр бүтээгдэхүүн
- Ямар нэгэн химийн хольцгүй, Монгол үхрийн махаар хийгдсэн махан бүтээгдэхүүн
- Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн
- Хүний бие махбодийг нөхөн төлжүүлж, өл даах чадварыг нэмэгдүүлдэг.
- Хүний биед ямар нэгэн харшил, сөрөг нөлөө үзүүлдэггүй хүнсний бүтээгдэхүүнээр давуу талтай.
Байгаль орчны сөрөг нөлөөллийг багасгаж арилгах боломжтой гэж үзэн дүгнэлтийг гаргаж байсан.Монгол улсын "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль"-ийн 2-р бүлэг, 4-р зүйлийн 6-гийн 2 дахь заалтыг үндэслэн байгаль орчин эрүүл мэндэд ээлтэй гэсэн дүгнэлтийг авч байсан.Борцтой шөл хүнсний үйлдвэр нь байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь онц уршигтай бус бохирдлоос сэргийлэх боломжтой, эрүүл мэндэд хор хөнөөлгүй үйлдвэр юм.
Тус компани нь 1996 онд байгуулагдсан. Байгуулагдсанаасаа хойш 100х70 метрийн талбай бүхий Автомашины ил зогсоолыг 2,7 сая төгрөгийн зардалаар байгуулсан. Энэхүү зогсоол нь харуулын 2 путик бүхий гэрэлтүүлэг, зогсоолын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн харуул хамгаалалтын байрыг барьж айгуулсан. 2000-2005 онд Монголын хүн амын хүнсний хангамжийг дээшлүүлэх, хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад үйлдвэрлэлийн үйл ажиллагааг чиглүүлэх асуудал байв. Ийнхүү Монголд анх удаа Борцтой хуурай шөлний үйлдвэр байгуулж тухайн бүтээгдэхүүнээ хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Мөн хүн амын хүнсний хангамжийг нэмэглүүлэх, үйлчилгээний нэр төрлийг олшруулах ,үйлчлэгчдэд таатай орчин бий болгох зорилгоор хүнсний дэлгүүр, кулинар, рестораныг нээн ажиллуулсан. Үйлчлүүлэгчлийн тав тухтай лрчин бий болгох зорилгоор зочид буудалбайгуулж, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд туслах, соёл урлагийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор " Караоке" байгуулан ажиллуулсан.
Тус компани нь байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлагаа ухамсарлаж дараах үйл ажиллагаанд оролцож байсан. 2005 оны 9р сард захиогдсон Баянгол дүүргийн 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохиогдсон үзэсгэлэн яармагт оролцож " Шилдэг бүтээгдэхүүн 2005 өргөмжлөл, 2001 оны 10р сард Япон улсад болсон " Монголд үйлдвэрлэв нэртэй " үзэсгэлэн худалдаанд амжилттай орж байсан. Мөн Баянгол дүүргийн 3р хорооноос зохион байгуулж буй нийгмийн тустай арга хэмжээнд оролцож зохих мөнгөн хөрөнгийн хандив туслалцаа үзүүлж байсны зэрэгцээ хот тохижилт цэвэрлэгээ үйлчилгээнд байнга оролцож зүлэг тарьж ногоон бүсчилтийг тогтмол хийж компаний нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажиллаж байсан.
"Мон-Со" ХХК нь Монголын хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг нэгэн төрлийн бүтээгдэхүүнээр нэмэгдүүлэх замаар хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилттой ажиллаж байна.Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Монголын уламжлалт хүнсний бүтээгдэхүүний нэгэн төрөл цайг баруун Монголчуудын хэрэглэж ирсэн үндэсний технологт тулгуурлан зах зээлийн өнөөгийн хэрэглэгчдийн сонирхол эрэлт,хэрэгцээнд нийцүүлэн хүч чармайн ажиллаж байна.
Улаанбаатар хот Баянгол дүүрэг 3-р хороо Замчдын 8-2тоот
211720: Борц, давсалсан утсан мах, каз "Борцтой гурилтай шөл "
Борцтой гурилтай шөл нь өөрийн амт, үнэртэй экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Ямар нэгэн химийн хольцгүй, монгол үхрийн махаар хийгдсэн махан бүтээгдэхүүн.Хүний бие махбодийг нөхөн төлжүүлж, өл даах чадварыг нэмэгдүүлдэг, хүний биед ямар нэгэн харшил,сөрөг нөлөө үзүүлдэггүй хүнсний бүтээгдэхүүн юм.