2016 онд байгуулагдсан, одоогын байдлаар барилгын дотоод болон гадаад заслын ажил хийн гүйцэтгэж байгаа. Мөн өөрийн үндсэн үйл ажиллагаа явуулах зорилгоор Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны зах зээлийг судалж, Мал малын гаралтай бүтээгдэхүүний технологи, жимс жимсгэний тариалангийн арга зүй, хүнсний ногооны тариалнгийн туршилтыг өөрийн бааз бололцоонд тулгуурлан багахан хэмжээний талбайд туршилт хийж байгаа.
Дэлхийд танигдсан Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ААН болон Монгол улсын хөдөө ААН-н үйлдвэрлэл эрхэлдэг ААН-ийн нэрийг дэлхийд таниулах
- Барилгын материалын худалдаа, засвар тохижилт
- Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа
- Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа
- Жимс жимсгэний тариалан
Одоогийн байдлаар өөрсдийн хувийн бааз бололцоонд тулгуурлан Барилгын засвар үйлчилгээ хийж байгаа. Ирээдүйд Сэлэнгэ аймгийн Баруун хараа, Төв аймгийн Эрдэнэ сумдын нутагт Мах махан бүтээгдэхүүний чиглэлийн Үхэр гахайн Фермер байгуулах, Жимс жимсгэний тариалан эрхлэх, Хүнсний өргөн хэрэглээний ногооны тариалан эрхлэхээр бэлтгэж байгаа. Төв амйгийн Эрдэнэ сумд Чацарган тариалан туршсан.
Автозамын томоохон хэмжээний дааман хаалга амжилттай угсран ашиглалтанд оруулсан, Чацарган тариалалт амжилттай туршсан, Хятад улсаас цэцэгний үр авчран амжилттай үрсэлгээ хийж туршсан.
Байгаль орчинд сөрөг нөлөөгүй цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, жимс жимсгэний модний тариалан нь цөлжилтийн эсрэг авч буй арга хэмжээнд нийцнэ. Хүнсний ногооны тариалан нь тодорхой хэмжээний хөрсний техникийн элэгдэл учруулах боловч хөвөө хэсгээр тарьсан жимс жимсгэний мод нь хөрсний хэт элэгдлээс хамгаална.
Одоогоор ямар нэгэн дэд бүтэц бүтээн байгуулалт хийгээгүй байгаа. Гэвч Төв аймгийн Эрдэнэ сумд бүрэн цогцолбор Фермер байгуулахаар төлөвлөж байгаа.
Орон нутгын малчид болон иргэдэд хямд төсөр, чанартай хүнсний ногоо, жимс жимсгэнээр хангах, цаашлаад орон нутагт шинээр ажлын байруудыг бий болгон үйлдвэрлэл хөгжихөд туслалцаа үзүүлэх, мал малын гаралтай түүхийн эдийн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд өөрсдийн тус нэмрээ оруулах төлөвлөгөөтэй.
Монголын байгалийн гаралтай Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжүүлэлтэнд өөрийн гэсэн байр суурийг эзэлж Дэлхийд Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгальд ээлтэй ААН болон танигдах зорилготой.
Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 8-р хороо СХД, 19-р хороо, 3-60 айл, 58 тоот
151301: Боржин "Хаалга"
Боржин чулуун замын дааман хаалга.