ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

ХУРТОГТОХ ХХК

Улаанбаатар хот Баянгол дүүрэг 16-р хороо Туул-1гудамж 44-а тоот

99091408 99787079

khurtogtokhllc@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

    “Хуртогтох” ХХК нь 2007 онд сүлжмэлийн үйлдвэрлэл худалдааны чиглэлээр байгуулагдаж “Gobi’s sun cashmere”  бренд нэрээр ямааны ноолуур, сарлагийн хөөвөр тэмээний ноос, хонины ноосон сүлжмэл 50 гаруй нэр төрлийн 500 гаруй загварын бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн  үйлдвэрлэн борлуулж  байна. Тус компани нийт 35-40 ажилтантай бөгөөд одоогоор сүлжих, оёх, зөөлөн оёдол, оймс, бээлий гэсэн үйлдвэрлэлийн 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

            Тус компани нь анх 3 хүний бүрэлдэхүүнтэй жижиг гар цехээс ажлын гараагаа эхлэн ажиллаж байсан бол одоо бид 10 жилийн хугацаанд үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэн орчин үеийн тоног төхөөрөмжийг суурилуулж, ажлын байрыг 10 дахин нэмэгдүүлж, бүтээгдэхүүний тоо хэмжээ, хээ загвар, нэр  төрлөө олшруулж, ололт амжилт дүүрэн ажиллаж байна. Бид малын гаралтай түүхий эдээр шинэлэг загвар, өндөр чанартай бараа бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэхээр шамдан хөдөлмөрлөж байна.

Эрхэм зорилго

Хүний хөгжлөөр, чанар технологийг ямагт сайжруулагч, харилцагч хэрэглэгчдээ дээдэлсэн бүтээлч үнэ цэнэтэй байгууллага байна. 

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Ноос, ноолууран сүлжмэл, нэхмэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үйлдвэрийн дэлгүүрээр борлуулалтаа хийдэг. 

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

"Хуртогтох" ХХК нь 2007 онд 3 хүний бүрэлдэхүүнтэй жижиг гар цехээс ажлын гараагаа эхлэн ажиллаж байсан бол одоо бид 10жилийн хугацаанд үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэн орчин үеийн тоног төхөөрөмжийг суурилуулж, ажлын байрыг 10 дахин нэмэгдүүлж, бүтээгдэхүүний тоо хэмжээ, хээ загвар, нэр төрлөө олшруулж ололт амжилт дүүрэн ажиллаж байна. 

2018 оны 3-р улиралд ашиглалтад орох "Худалдааны төв", үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт, үйлдвэрлэлийн өргөтгөлийн хүрээнд  ажлын байрыг 2019 он гэхэд 2 дахин  нэмэгдүүлэх бодит шаардлага бий болж байна.  

 

 

Компанийн свот шинжилгээ
ДАВУУ ТАЛ СУЛ ТАЛ

1.Өөрийн үйлдвэрийн байртай. 

2.Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн борлуулах бүх дамжлага, технологи үйлдвэрлэлтэй.

3.Хаягдалгүй үйлдвэрлэл явуулдаг.

4.Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн.

5.Тодорхой худалдан авагчидтай.

6.Нэрийн барааны худалдааны төв баригдаж байгаа.

7. Туршлагатай ажиллагсадтай.

1.Маркетинг зар сурталчилгаа муу.

2.Түүхий эдийн нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай.

3.Гадаад зах зээлийн  мэдлэг туршлага хүний нөөц сул.

4.Хэрэглэгч, захиалагч нартай аман гэрээ хийдэг.

5.Түүхий эдээ өөрсдөө бэлтгэдэггүй. 

6.Борлуулалт улирлын шинж чанартай.

7.Европод зах зээлгүй. 

БОЛОМЖУУД АЮУЛ

1.Гадаад зах зээлээ өргөжүүлэх.

2.Техник, технологийн шинэчлэлдээ уялдуулж боловсон хүчнээ чадавхижуулах

3.Шинэ бүтээгдэхүүний коллекци гаргах бүрэн боломжтой. 

4.Салбартаа танигдаж байгаа.

5.Олон нэр төрлийн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах.

6.Манай бүтээгдэхүүнийг гадны орнуудын хэрэглэгчид сонирхож байгаа нь

7.Дотоодын хэрэглэгчдийн эрэлт өсч байгаа. 

1.Түүхий эдийн хомсдол хүлээлт, чанар

2.Хуурамчаар шошго дуурайлгаж, хийж худалдаалах

3.Импортыг орлох бүтээгдэхүүн

4.Ажилчдын тогтвор суурьшилгүй байдал./салбарын хэмжээнд/                       

5.Бүтээгдэхүүний загвар хуулбарлах.

6.Гадаад зах зээлийн шаардлага өндөрсөх.

7.Өрсөлдөгчид улам чадваржиж байгаа нь. 

 

 

 

 

 

Гаргасан амжилт

2011он- Дүүргийнхээ хэрэглэгчдийн үндсэн хэрэгцээг чанартай үйлдвэрлэл, ажил үйлчилгээгээр тасралтгүй хангаж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг чандлан сахиж байгаа амжилтыг  үнэлж Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн "Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үйл ажиллагаатай хамт олон" цол өргөмжлөлөөр шагнав..

2012он-Сонгинохайрхан дүүргийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд оруулсан хувь нэмэр болон хамт олноо манлайлан оюун ухаан, хүч хөдөлмөрөө дайчлан үр бүтээлтэй ажилласныг үнэлэн Сонгинохайрхан дүүргийн засаг даргын "Өргөмжлөл"-өөр шагнав. 

2012он- Сонгинохайрхан дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт тогтвор суурьшилтай үйл ажиллагаа явуулж хэрэглэгчдэд нийцсэн бүтээгдэхүүнээр ард түмэндээ үйлчилж байгаатанай хамт олонд байгууллагын 5 жилийн ойг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн нийтийн хурлын "Хүндэт өргамжлөл"-өөр шагнав.

2013он-Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтөд өөрийн өрсөлдөхүйц үнэтэй хувь нэмрээ оруулж буйг өндрөөр үнэлж "Үндэсний бизнес хөгжлийн өрсөлдөх чадварт нөлөөлөх шинжлэх ухаан , технологийн үйлдвэрлэлийн нэгдэл" НҮТББ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр Үндэсний брэнд болох "Нисэхээр завдаж буй шувуу болон Монголчууд бидний хөгжил, мандан бадралыг бэлгэдсэн загасны дүрслэл" бүхий бидний өвөг дээдсээс өвлөж авсан билгүүн гүн ухааны илэрхийлэл болсон "Монголын төлөө" цом өргөмжлөлөөр шагнав.

2014он- Монгол Улсын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулан нийгэм хамгаалалыг сайжруулж,тэнцвэртэй амьдрах баталгааг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж буйг үнэлэн "Хур Тогтох" ХХК-ийн хамт олонд Нийгмийн даатгалд даатгуулагчдын эрх ашгийгхамгаалах "Тэргүүн оюу" нийгэмлэгээс "Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч итгэл хүлээсэн хамт олон-2013" цол өргөмжлөлөөр шагнав. 

2015он Үндэсний бизнес хөгжлийн өрсөлдөх чадварт нөлөөлөх шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн нэгдэл НҮТББ-аас судалгаанд суурилсан тогтвортой хөгжлийн төлөө зорилт бүхий үйл ажиллагаанд бидэнтэй хамтран ажиллаж, суурь чадамжийн судалгаанб дүнгээр гурваас дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, наймаас дээш ажилтанг тогтмол ажлын байраар хангаж, тэдгээрийн цалин хангамжийг цаг тухай бүрт нь шийдэж, эх орондоо чанартай, тогтвортой үйл ажиллагаа явуулж буйг үнэлэн "Монгол чанар" цом өргөмжлөлөөр шагнав.

2017он- Жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр 2017 онд зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, үйлдвэрлэлээ өргөжүүлэн амжилттай ажиллаж Жижиг дунд үйлдвэригй хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хөдөлмөр зүтгэлийг үнэлж Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс "Хүндэт өргөмжлөл"-өөр шагнав. 

2017он-МҮХАҮТ-аас эко гэрчилгээ авсанаа бичих 

2018он- Монгол Улсын Засгийн газар, нийслэл дүүргийн Засаг даргынүйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлсэд эрхэлсэн ажлын үр дүн, иргэний үүргийн биелэлтээрээ бодит хувь нэмэр оруулан идэвхи санаачлага амжилт гаргасан хөдөлмөр бүтээлийг үнэлэн Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны А/43 дугаар захирамжаар өргөмжлөлөөр шагнав.  

 

 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

1.Малын гаралтай түүхий эд үйлдвэрлэлдээ ашигладаг.

2. Угаагч, зөөлрүүлэгч шингэн ISO чанарын гэрчилгээтэй Английн бүтээгдэхүүн. 

3.Хаягдалгүй үйлдвэрлэл эрхэлдэг.

4. Холбогдох хууль тогтоомж, дүрэм журамтай харшлах эсвэл зөрчсөн аливаа асуудалгүй. 

 

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

"Хуртогтох" ХХК нь 2017 онд  5 давхар худалдааны төвийн барилгын ажлыг Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт эхлүүлсэн. 2018 оны 3-р улиралд бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

 

Компанийн нийгмийн хариуцлага

Компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2017 онд ажилчидаа орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2017 ондоо 3 ажилтныг орон сууцанд ороход нь дэмжлэг үзүүлсэн.Үүнд: 

1. Ажилтан Д.Саранчимэгийн орон сууцны урьдчилгаа 30% -ийг төлж , орон сууцанд оруулав.

2.Ажилтан Т.Жайнагулийг орон сууц худалдан авахад 10 000 000₮ (арван сая төгрөг)-ийн дэмжлэг үзүүлсэн.

3. Ажилтан Ж.Мөнхсолонгыг орон сууц худалдан  10 000 000₮(арван сая төгрөг)-ийн дэмжлэг үзүүлсэн. 

Ирээдүйн зорилт

Цаашид бид өөрийн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд илүү таниулж, борлуулалтаа өсгөхийн тулд үйлдвэрлэлийн менежмент маркетингаа сайжруулах цогц арга хэмжээг авч ажлын  үр дүнгээ ахиулах зорилт тавин ажиллаж байна. 

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Баянгол дүүрэг 16-р хороо Туул-1гудамж 44-а тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Уянга 99159462 khurtogtokhllc@yahoo.com
Сүлжмэл эдлэл-ноос
282261: Сүлжмэл эдлэл-ноос "цамц"

"Хуртогтох"ХХК нь "Gobi's sun" cashmer брэнд нэрээр ямааны ноолуур сарлагийн хөөвөр, тэмээний ноос, хонины ноосон сүлжмэл 50гаруй нэр төрлийн 500 гарйу загварын бүтээгдэхүүнийг дотоод гадаадын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэн борлуулж байна. 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ