ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Багануур Сүү

Улаанбаатар хот Багануур дүүрэг 1-р хороо 19-16тоот

99071704

gangaa17@gmail.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Тус компани нь Монгол улсын нийслэлийн болон Багануур дүүргийнхээ хvн амыг чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан үхэр болон хонины махаар хангахад хувь нэмэр оруулах, бусад бараа бүтээгдэхүүнийг холбогдох компаниуд, ААН-үүдэд зах зээлийн тухайн үеийн ханшаар найдвартай бэлтгэн нийлүүлэх үндсэн зорилготойгоор 2014 онд анх байгуулагдсан. Сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах махан бүтээгдэхүүнээ Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт байрлах өөрийн үхрийн эрчимжүүлсэн фермээс бэлтгэж, Багануур дүүргийн иргэддээ олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн, чанартай, баталгаатай сүүн, сүүн бүтээгдэхүүнийг нийлүүлж ажиллаж байна.

Түүнчлэн 2016 оны 7 сард "ӨДӨР БҮР ШИНЭ МАХ" төслийг Монгол улс даяар амжилттай хэрэгжүүлэх хүрээнд жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой Монголын анхны мах эхлэн боловсруулах үйлдвэрийг байгуулан, үйл ажиллагаагаа өргөтгөсөн. Тус махны үйлдвэр нь олон улсын стандартын шаардлага хангасан, сүүлийн үеийн лабораторийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд монголын ард түмнийг эрүүл, шинэ, баталгаатай хүнсээр хангахаар томоохон дэлгүүр, супермаркетууд, ресторанууд, сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран ажиллаж байна. Хоногт 100 бод, 200 бог нядлах хүчин чадалтай болно. 

Эрхэм зорилго

Өдөр бүр эрүүл хүнсээр хангах

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах махан бүтээгдэхүүн

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Багануур сүү ХХК нь иргэн Б.Гантуяа-ын 100% эзэмшлийн аж ахуйн нэгж юм. Тус компани өдөр бүр шинэ, эрүүл мах үйлдвэрлэх зорилгоор дараах удирдлагын баг бүрэлдэхүүнтэй ажиллахаар төлөвлөж байна.

 Удирдлагын баг бүрэлдэхүүний танилцуулга

 

 

 

Компанийн свот шинжилгээ

Давуу тал /Strengths/

Сул тал /Weaknesses/

  • Багануур дүүргийн зарим цэцэрлэгүүдтэй түншлэлийн гэрээтэй
  • Тогтмол борлуулалт хийгддэг
  • Борлуулалтын суваг байнга нэмэгдэж байгаа
  • Олон улсын байгууллагуудтай байнгын хамтын ажиллагаатай
  • Газар зүйн байрлал сайтай /УБ хот, Багануур дүүрэгт аль аль-д ойр/
  • Үйлдвэрийн хүчин чадал бага
  • Хүчин чадал өндөртэй Гүн хөлдөөгч, зоорь байхгүй

Боломж /Opportunities/

 

Аюул /Threats/

  • Экспортоор хамтран ажиллах бизнес санал хүсэлтүүд байнга ирдэг
  • Орон нутгийн удирдлагуудаас дэмжлэг сайтай
  • Төрөөс ХАА дэмжих бодлого чиглэл сайн
  • Донор байгууллагуудын хамтын ажиллагааны чиг хандлага нь ХАА салбар, тэр тусмаа МАА салбар байна
  • ХАА гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг төрөөс хөнгөлөлт, урамшуулал байнга олгодог
  • Орон нутгийн иргэдтэй хамтын ажиллагаа сайтай
  • Шинэ, эрүүл махны хэрэгцээ улам нэмэгдэж байгаа
  • Дайвар бүтээгдэхүүн, толгой шийрийг ашиглан шинэ бүтээгдэхүүнүүд гаргах боломж байна.
  • Улсын эдийн засгийн байдал:
  • Ажилгүйдэл, ядуурал, улс төрийн байдал, валютын ханш болон худалдан авах чадварын хэлбэлздийн сөрөг нөлөө ихсэх
  • Засгийн газар, гадаадын хөрөнгө оруулалтай төсөл хөтөлбөрүүд үйл ажиллагаандаа хязгаарлалт тавьж болзошгүй.
  • Малын өвчин байнга гарч байгаа

 

 

Гаргасан амжилт

Одоогоор байхгүй

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө байхгүй

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Цаашид Багануур дүүрэгт Сүүний үйлдвэрийг барихаар төлөвлөж ажиллаж байна.

Компанийн нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлагын хүрээнд Багануур дүүргийн цэцэрлэгүүдийн засварт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байсан.

Ирээдүйн зорилт

Цаашид үйл ажиллагааг өргөтгөн сүү болон махны чиглэлээр дотоодын зах зээлд жилийн аль ч улиралд чанартай, эрүүл ахуйн стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргахаас гадна гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ эксплортлох, үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх зорилготой.
 

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Багануур дүүрэг 1-р хороо 19-16тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Гантуяа 99071704 gangaa17@gmail.com
Үхрийн мах
211120: Үхрийн мах "шинэ мах"

Жилийн 4 улиралд байнга шинэ мах нийлүүлдэг



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ