"Ахан дүүс" нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаа явуулсан. Малчид бид хамтран малын сүү цагаан идээгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж өөрийнхөө орлогыг нэмэгдүүлж зорилгоор хоршоогоо үүсгэн байгуулсан. Мөн малчдаас гадна ногоочдыг оролцуулан хамтарч хөдөлмөрлөсөн.
Хамтарч ажиллах бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэж хамтын хөдөлмөрөө улам баталгаажуулж ашиг орлоготой хамтарч ажиллах зорилго тавин ажиллаж байна.
Ноос, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх эсгий урлал, сүү цагаан идээ боловсруулах, төмс, хүнсний ногоо тариалах, МАА-н түүхий эд бэлтгэн борлуулах зэрэг үндсэн болон туслах үйл ажиллагаагаа явуулж байна.
Хоршооны дарга, Менежер, нягтлан бодогч, туслах ажилтан гэсэн бүтэцтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Хоршооны цаашдын бодлого шийдвэр эрсдэл болон давуу талыг судлан тогтоох ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Хоршооноос 2013 мянгат малчин-1, 2016 онд мянгат малчин-1, 2017 онд мянгат малчин-2 төрөн гаргсан байна. Эдгээр малчид нь малын тоо бус чанарт анхаарч мал сүргийн тоо толгойгоо өсгөсөн чадварлаг малчид юм.
Хамтарч ажиллах, ашиг орлоготой ажиллах, хөдөлмөрлөж хийж бүтээх зорилго тавин ажиллаж байна.
Өмнөговь аймаг Булган сум 1-р баг, Дэн 2-23
279213: Эсгий эдлэл "Эсгий урлал"
Ноос ноосон бүтээгдэхүүний эсгий гутал, жижиг сүвнээр, үстэй дээл, улаан лооль, сүү цагаан идээний үйлдвэрлэл эрхэлдэг.