ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Ноос Ирээдүй ХХК

Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 2-р хороо Ноосны үйлдвэрийн байр

99118590

ts_sukh2009@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

“Ноос-Ирээдүй” хязгаарлагдмал хариуцлагатай компани 2004 онд байгуулагдаж, өнөөг хүртэл монголын ноос боловсруулах үйлдвэрийн салбарт 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Эрхэм зорилго

Компанийн эрхэм зорилго монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнд гүн боловсруулалт хийж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн байгальд ээлтэй, хаягдалгүй технологийг хөгжүүлэхэд оршиж байна

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Үйлдвэрээ түүхий эдэд нь ойртуулан нүүлгэн шилжүүлж, “Байгальд ээлтэй хаягдалгүй үйлдвэрлэл” төслийг боловсруулж, хэрэгжүүлж эхэлснээр компани  жилдээ 3000 тонн хонины, 250 тонн тэмээний ноосонд анхан шатны боловсруулалт хийх, 132 тонн самнасан ноос үйлдвэрлэх хүчин чадалтай болсон юм.

Манай компани бүтээгдэхүүнийхээ 30 хувийг дотоодын зах зээлд нийлүүлж, 70 хувийг экспортолж байна.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Компанид нийт 200 хүн ажиллаж байна. Үүнээс ерөнхий удирдлага буюу дээд түвшингийн удирдлага 23, дунд шатны удирдлага 34.6, анхан шатны удирдлага 42.3 хувийг тус тус эзэлж байгаа бөгөөд үүний 61.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Мөн компанийн удирдлагын 53.8 хувь нь дээд мэргэжилтэй, 34.5 хувь тусгай дунд мэргэжилтэй, 11.7 хувь нь бүрэн дунд мэргэжилтэй байгаа байна.

Компанийн свот шинжилгээ
Гаргасан амжилт

манай компани 2015 оны Өвөрхангай аймгийн тэргүүний шимтгэл төлөгч байгууллагаар шалгарч, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны өргөмжлөлөөр шагнуулсан. Мөн 2017 оны шилдэг аж ахуй нэгжээр шалгарсан.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчны үнэлгээний тайланг зохих хууль журмын дагуу, хугацаанд нь хийлгэдэг

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Үйлдвэр нь угаах, самнах үндсэн цех, үйлдвэрийн дэд бүтэц болох цагт 6 тонн технологийн уур гаргах өндөр даралтын уурын зуух, өдөрт 50 тонн ус нөөцлөх усан сан, 250, 630 мвт-ын өндөр хүчдлийн шугам бүхий трансформатор, 80 тонны даацтай цахилгаан пүү, 1800 тонны багтаамжтай ноосны агуулах болон ажилчдын орон сууц, технологийн лаборатори, ажилчдын ахуй үйлчилгээний цэг, албан контор зэргээс бүрдэнэ.

Компанийн нийгмийн хариуцлага

Мэргэжлийн залуу боловсон хүчнийг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулах нь манай компанийн өмнөө тавьсан зорилтын нэг юм. 16 айлын орон сууцны эхний ээлж ашиглалтад орлоо. Мөн компаний зардлаар ажилчдын сурч боловсрох хүсэл тэмүүллийг дэмжин ажиллаж байна

Ирээдүйн зорилт

Компанийн ирээдүйн зорилго монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнд гүн боловсруулалт хийж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн байгальд ээлтэй, хаягдалгүй технологийг хөгжүүлэхэд оршиж байна.

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 2-р хороо Ноосны үйлдвэрийн байр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Сүхбаатар 99118590 ts_sukh2009@yahoo.com
Угаасан ноолуур
261604: Угаасан ноолуур "угаасан ноолуур"

Угаасан ноолуур нь MNS 3683:2007 чанар стандартыг хангасан байна

Тэмээний ноос
261503: Тэмээний ноос "Угаасан тэмээний ноос"

Угаасан тэмээний ноос нь MNS 4950:2007 чанар стандартыг хангасан байна

Самнасан хонины ноос буюу мал, амьтны нарийн, бүдүүн үс, ноос, хялгас
261400: Самнасан хонины ноос буюу мал, амьтны нарийн, бүдүүн үс, ноос, хялгас "Самнасан хонины ноос"

Самнасан хонины ноос нь MNS 6398:2013 чанар стандартыг хангасан байна

Угаасан ноос
261300: Угаасан ноос "Угаасан тэмээний ноос"

Угаасан хонины ноос нь MNS 780:2007 чанар стандартыг хангасан байна



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ