ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Гоёо ХХК

Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 2-р хороо Хан-Уул дүүрэг 19-р хороолол 3-р хороо Гоёо ХХК-н өөрийн байр

99118888

orgilbold@goyo-cashmere.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

1993 онд монголын анхны хувийн хэвшлийн ноос, ноолуурын компани болж 50 ажилтантай байгуулагдаж байсан бол өнөөдөр Гоёо компани 400 гаруй ажилтантай, жилд 300,000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үндэсний томоохон үйлдвэрүүдийн нэг болжээ. Бэлчээрийн мал аж ахуйн үнэт баялаг болох ноос, ноолуурыг боловсруулж ээрмэл утас хийхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд борлуулах хүртэлх бүхий л үйл ажиллагааг бид өөрсдөө эрхлэн явуулдаг бөгөөд эдүгээ манай үйлдвэр Гоёо брэндээс гадна Европ, Азийн зах зээлд танигдсан брэнд бүтээгдэхүүнүүдийг захиалгаар үйлдвэрлэж байна.

Бүтээлч сэтгэлгээ, техник технологийн шинэчлэл, инновацид түлхүү анхаарч,  бүтээгдэхүүний чанар, дизайныг дэлхийн дэвжээнд өрсөлдөхүйц болгохын төлөө Итали, Япон, Их Британи зэрэг салбартаа тэргүүлэгч орны мэргэжилтнүүдтэй хамтран ажилласны дүнд өнөөдөр Гоёо брэнд нь Парис, Лондон, Нью Иорк, Милан, Шанхай, ХонгКонг зэрэг 10 гаруй метрополитан хотод худалдаалагдаж байна. 

Цаашид бид “Монгол ноолуураар дэлхийг гоёх” эрхэм зорилгодоо алхам алхмаар ойртож, олон улсын зах зээлд монгол ноолууран бүтээгдэхүүн, Гоёо брэндийн байр суурийг улам бүр бэхжүүлж, улс орныхоо экспортын орлогыг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж ажиллана. 

Эрхэм зорилго

“Монгол ноолуураар дэлхийг гоёно”

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Ноос,ноолуур хөнгөн үйлдвэрлэл

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт
Компанийн свот шинжилгээ
Гаргасан амжилт
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд ээлтэй, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц
Компанийн нийгмийн хариуцлага

Компаний ажилчдын нийгмийн асуудалд байнга анхаарч ажилладаг.

Ирээдүйн зорилт

Үйлдвэрлэлээ өргөжүүлж, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 2-р хороо Хан-Уул дүүрэг 19-р хороолол 3-р хороо Гоёо ХХК-н өөрийн байр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Дэлгэрмаа 88084550 delgermaa.l@goyo-cashmere.com
Ноосон нэхмэл Ноосон нэхмэл Ноосон нэхмэл Ноосон нэхмэл
265301: Ноосон нэхмэл "НООЛУУРАН ЦАМЦ "

Цэвэр 100 хувь ноолуураар хийсэн эко бүтээгдэхүүн



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ