Байгаль орчинд ээлтэй эко бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Компаний ажилчдын нийгмийн асуудалд байнга анхаарч ажилладаг.
Үйлдвэрлэлээ өргөжүүлж, бүтээгдэхүүнийг чанар стандартын өндөр түвшинд үйлдвэрлэж ажлын байрыг шинээр бий болгож ажиллана.
Нэр | Утас | Цахим хуудас |
Маналмаа | 99311949 | manalmaa@erdenessteel.mn |
"Эрдэнэс Таван Толгой" ХХК-ийн Коксжих нүүрсийг гүн боловсруулан Металлургийн кокс үйлдвэрлэхээр зорин ажиллаж байна.Үйлдвэрлэлийн хүчин чадал 500,000 тн/жил. Өөрийн ган хайлуулах үйлдвэрийн коксын хэрэглээг бүрэн хангаад зогсохгүй дотоодын металл хайлуулах зуух ашигладаг металлургийн үйлдвэрүүдийн коксын хэрэглээг бүрэн хангах чадалтай уг үйлдвэрийг хэрэгжүүлэх ажил судалгааны ажил дээрээ явж байна.
141102: Төмрийн хүдрийн баяжмал "Ган төмөрлөг бүтээгдэхүүн "
"Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр" төслийн үйлдвэрлэх бүтээгдэхүүн нь дотоодын түүхий эд болох төмрийн хүдэр, хайлуур жонш, шохойн чулуу зэргийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн ган үйлдвэрлэх зорилготой. Үйлдвэрийн хүчин чадал 300,000 тн/жил. Ган төмөрлөг хийцийн үйлдвэрүүдийн бэлдэцийг үйлдвэрлэхээс гадна Уул уурхай, барилга, дэд бүтцийн салбаруудад ашиглах эцсийн бүтээгдэхүүнүүд арматур, булан төмөр, ган утас, ган бөмбөлөг, ган хуудас, ган хоолой зэргийг Монгол улсын болон олон улсад нийтлэг ашиглагддаг чанар стандартын дагуу үйлдвэрлэхээр зорьж байна.