1998 онд байгуулагдаж 2001 оноос Вүүдмэн ХХК болон зохион байгуулагдсан.Эх орны үндсэн түүхий эд болох нарс, хуш, хус зэрэг модыг боловсруулан технологийн өндөр түвшинд зүймэл цул модон хавтанг бэлтгэж, өргөн хэрэглээний цул модон тавилга үйлдвэрлэх мөн иргэд, ААНБ-ын захиалгаар импортыг орлох, орчин үеийн хийц дизайнтай, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.Тус компани технологийн дагуу зүсмэл материалыг хатааж, модны яр, өмх, хөхрөлт зэргийг ялган цэвэр хэсгээр модны насны цагиргийн ширхэгийг зөрүүлэн зүймэл цул модон хавтанг бэлтгэх технологийг анх удаа нэвтрүүлж төрөл бүрийн цул модон эдлэл үйлдвэрлэж эхэлсэн нь өнөөдөр ижил төрлийн үйлдвэрлэгчид уг технологийг ашиглах үндэс суурийг тавьсан юм. Үйлдвэрлэлд шинэ технологийг байнга нэвтрүүлэн Монголд анх удаа модыг гүн боловсруулан цул модон хавтанг самнан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Мөн модны амьд ярыг тусгайлан зүйж, модны өөрийнх нь байгалын хээ, ширхэгийг харуулан чанар үзэмжтэй тавилга үйлдвэрлэх, удаан эдэлгээтэй зүйлд модыг, түүнээс гарч буй өөдөс хаягдлыг ашиглаж байна. Үйлдвэрлэлээс гарч буй үртэс, модны зах, хаягдлыг дахин боловсруулж химийн ямар ч хольцгүй, байгальд ээлтэй, шахмал үртсэн түлшийг үйлдвэрлэж байна. Зүсмэл материалыг ингэж бүрэн дүүрэн ашигласнаар тус үйлдвэрээс ямар ч хог хаягдал гардаггүй болно.
Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээд зэргээр хангаж чадах чанар, өнгө үзэмж, дизайны шийдэл бүхий байгалийн цэвэр модон бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх явдал юм.
Модон эдлэлийн үйлдвэрлэл
Модон эдлэлийн захиалгат үйлчилгээ
Нэрийн бүтээгдэхүүний худалдаа
Захирал, инженер, менежерүүд, мастер,санхүү аж ахуй, ажилчид гэсэн бүтэцтэй.8,10-р анги төгсөгчид, ажилгүй мэргэжилгүй залуусыг өөрийн үйлдвэрлэл дээр дагалдуулан, давтан сургах замаар мэргэжилтэй ажилчдыг бэлтгэн ажлын байрыг нэмэгдүүлэн ажилладаг.
Хэрэглэгч нэг бүрийн хүсэл сонирхлыг биелүүлж тэдэнтэй тулж ажилладаг ба бүтээгдэхүүний тоог биш чанарыг голлон ажилладаг.Бүтээгдэхүүний нэр төрөл маш олон, хувилбар ихтэй зэрэг хүчтэй талуудтай.
Бүтээгдэхүүнээ массаар биш, цөөн тоогоор үйлдвэрлэдэг сул талтай.
Зах зээл дээр байгалийн гаралтай цэвэр модон тавилга, бүтээгдэхүүний хэрэгцээ, хүсэл сонирхол нэмэгдэж байгаа. Гэвч эдийн засгийн хямрал нүүрлэж буй энэ үед чанарын баталгаагүй, химийн хольцтой материалаар хийгдсэн, импортын , хямд үнэтэй бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж байна.
"Шилдэг барааны тэмдэг " өргөмжлөл
"Шилдэг бүтээгдэхүүний загвар"-ын мөнгөн медаль
"Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш" цол өргөмжлөл
"Шилдэг үндэсний үйлдвэрлэгч"өргөмжлөл
"Мэдлэгт суурилсан бизнес" өргөмжлөл
"Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн 2005" цом өргөмжлөл
Монгол Улсын анхны ААА зэрэглэлийн Алтан Гэрэгэ
"Монгол чанар 2006" өргөмжлөл
"Мод боловсруулах салбарын шилдэг бүтээгдэхүүн" 2007 өргөмжлөл
Монголын Үндэсний Татварын Албаны талархал
"Монгол төрийн алтан санг арвижуулагч" цол, гэрэгэ
"Монголд үйлдвэрлэв " 2009, 2011 оны Мод боловсруулах салбарын шилдэг бүтээгдэхүүн цом, өргөмжлөл
"SMES-2011" олон улсын үзэсгэлэнгийн "шилдэг санаачлагч байгууллага" цом өргөмжлөл
"Ой мод - үндэсний үйлдвэрлэл" 2010, 2012, 2014 оны гранпри цом ,өргөмжлөл
Татвар төлөгч байгууллагын А үнэлгээний гэрчилгээ
ХБНГУ-д зохиогдсон 29 дэх удаагийн ёслолоос ОУ-ын чанарын алтан цом
Манай бүтээгдэхүүн байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй бөгөөд үйлдвэрлэлээс гарч буй үртэс, модны өөдөс зэрэг хаягдлыг дахин боловсруулж химийн ямар ч хольцгүй байгальд ямарч хаягдал хор нөлөөгүй илчлэг сайтай шахмал үртсэн түлш хийж ашигладаг.
1998 онд 4 ш мод боловсруулах тоног төхөөрөмж, зарим гар багажтай үйл ажиллагаагаа эхэлж байсан.2005 онд 1000 м2 талбай бүхий үйлдвэрлэлийн байрыг зориулалтын дагуу засан тохижуулж үйл ажиллагаагаа өргөтгөсөн.2012 онд Тайванаас мод боловсруулах үйлдвэрлэлийн бүх тоног төхөөрөмжүүдийг захиалан авч суурилуулсанаар техник технологио бүрэн шинэчлэсэн. Үйлдвэрийн байрны орчмын зам талбайг шинэчлэхэд хөрш байгуулагуудтай хамтран оролцсон .
Компаний нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхдээ
Үндсэн түүхий эдээ бэлтгэхдээ хуулийн дагуу мод бэлтгэх албан ёсны зөвшөөрөлтэй гэрээт байгууллагуудаас худалдан авдаг. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл эрхэлж,үйлдвэрлэлээс гарч буй хаягдлыг бүрэн шийдвэрлэж чадсан. Ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, компаний дүрэмд заасаны дагуу тэдний хөдөлмөрлөх эрхийг дээдлэн ажиллаж байна. Хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хүндэтгэн үзэж, өндөр чанартай бүтээгдэхүүнээр хангахыг зорьж ажилладаг. Ажиллагсдынхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулж ажилласнаар тэдний урам зориг нэмэгдэж ажлын бүтээмж нэмэгддэг. Мөн нийгмийн халамж, тусламж шаардлагатай хэсэгт өөрсдийн чаддаг зүйлээр боломжиндоо тулгуурлан Улсын төв эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн хүлээлгийн танхимыг тохижуулах, Хүүхдийн клиник сувилал, тархины саажилттай хүүхдүүдийг асарч сувилахад туслах зэрэг тодорхой хэмжээний тусламж өгч ажилласан.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн, цар хүрээг нь өргөжүүлж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гарган, зах зээл дээр тэргүүлэгч томоохон компани болгон хөгжүүлэх.
Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 5-р хороо Дунд гол Ажилчны 32 дугаар
319144: Төрөл бүрийн модон эдлэл "Давхар модон ор"
Давхар модон орыг зай талбайг оновчтой ашиглах зориулалтаар үйлдвэрлэдэг.Мөн шаттай , шатгүй