ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Универсаль Тавилга ххк

Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 16-р хороо согоотын 52-598 тоот

91916544

badral23@gmail.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

2005 оноос гал тогооны тавилга болон бусад төрлийн тавилга хийж эхэлсэн. Тавилгаа захиалгаар
хийдэг байсан. Энэхүү захиалгын ажил бага багаар өсөн дэвжсээр \”Универсаль
тавилга\”-ын үйлдвэр болж өргөжсөн юм.

Эрхэм зорилго

  Захиалгаар маш олон зүйлийг хийдэг. Айлын гэрийн тавилгаас гадна албан байгууллага, эмийн сан, банк, архивын сав,
зочид буудлын ор, ширээ сандал гэх мэт зүйлүүдийг захиалгаар хийдэг. Жилээс жилд үйлдвэрээ өргөжүүлэхийн төлөө ажиллаж байна. Ахиад олон хүнийг ажлын байраар хангахыг зорьж байна.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Манай компани хүний хүссэн зүйлийг захиалгаар хийж өгдөг. Бид нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Олон төрлийн тавилга үйлдвэрлэдэг. Ерөнхийдөө
өдөр бүр захиалга, өнгө, нэр ,төрөл, загвар, хэмжээ өөр байдаг. Иймээс бид хүн бүрийн хүсэл сонирхолд нийцүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Зарим захиалагч нар өөрсдөө зураг үзүүлж хийлгэдэг. Зарим нь та нар өөрсдөө загвар зургаа гаргаад хийгээд өг гэдэг. Тэгээд бид өөрсдөө загвар зургаа гаргаж хийж өгдөг. Ерөнхийдөө өөрөө загвараа гаргаад явчихдаг.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Одоо мэргэшсэн ажилчин ховор шүү дээ. Ажиллаж байгаа хүндээ бүх зүйлээ эхнээс нь зааж сургаад ажиллуулж байна. Би ажилчидаа халж солиод байхыг боддоггүй. Бид ажлаа хамтарч хийгээд чанартай тавилга үйлдвэрлэж, иргэдийн сэтгэл санаанд нийцүүлсэн бүтээгдэхүүн хийхийг зорьдог. Манай ажилчид ч гэсэн ийм сэтгэл зүрх гаргаж ажилладаг. Иймээс бидэнд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гардаггүй.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: Зах зээлд өрсөлдөх чадвартай, ажлын байр байршил сайтай, байнгын гэрээт захиалгачтай, БНСУ-д яг энэ чиглэлээр мэргэшиж 4 жил ажилласан, Сул тал: Өөрсдөө түүхий эдээ оруулж ирээгүй

Боломж: Төрөл бүрийн төсөлд хамрагддаг

Эрсдэл: Валютын ханш өсөлт, иргэдийн худалдан авалт буурах, 

Гаргасан амжилт

Тавилгын
тоног төхөөрөмж жилээс жилд өөрчлөгдөж байдаг. Жил бүр Бээжин, Гуанжу руу явж
үзэсгэлэн үздэг. Тэр үзэсгэлэнгээс тоног төхөөрөмж болон ирэх жилийн загвар
зэргийг судалдаг юм. Монголоо импортын тавилга гэхээс илүүтэй дотооддоо
үйлдвэрлэсэн тавилгаар хангахыг зорьж ажилладаг.Манай иргэд ч дотоодын
үйлдвэрээ дэмжээд явах хэрэгтэй.Монголд бүх зүйлийг хийх боломж нь
хангалттай байна. Төр засгийг харахаас илүүтэй өөрсдөө сэтгээд хийвэл зах зээлд
гаргах боломжтой бүтээгдэхүүн зөндөө байна шүү дээ. Манай залуучууд амар хялбар
аргаар мөнгө олохыг бодож байна. Хөдөлмөрлөж чадвал эх орондоо сайхан амьдрах
боломж зөндөө бий. Хүн байнга ажиллаж, хөдөлмөрлөж өсөн дэвжих хэрэгтэй. Мөн
ажлыг голохгүй сайн хийх хэрэгтэй. Миний хувьд биеийн амрыг бодоод Америк,
Солонгос руу явж болно. Гадаадад мужааны чиглэлээр ажиллавал Монголд олж
байгаасаа их мөнгө олох боломжтой. Гэхдээ гадны оронд гэхээс илүүтэй эх орондоо
нэг зүйлийг үйлдвэрлэж, эх орныхоо хөгжилд жаахан ч гэсэн хувь нэмэр оруулахыг
бодож, хөдөлмөрлөж байна даа.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх
Бүтээн байгуулалт, дэд бүтэц
Компанийн нийгмийн хариуцлага

Ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах

Ирээдүйн зорилт

Хэрэглэгчээ дээдэлсэн алсын хараатай чанартай үйлдвэрлэл эрхлэх.

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 16-р хороо согоотын 52-598 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Амарсанаа 91916544 badral231@gmail.com
Албан тасалгааны модон тавилга
381222: Албан тасалгааны модон тавилга "универсоль тавилга"

Бүрэн хатсан модоор хийсэн эко бүтээгдэхүүн, чанарын өндөр түвшинд хийсэн



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ