ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Өмнөговь аймаг Гурвантэс сум 4-р баг, Урт

99796965

NYMKA_2006JN@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Манай цех нь 2012 оны намраас анх үйл ажиллагааг эхэлсэн. Одоо 6 жил тогтвортой үйл ажиллагааг явуулж байна. Таван ажлын байр сумандаа гаргаж ажиллаж байгаа бөгөөд энэ жилээс үйл ажиллагаагаа өргөтгөж ажиллах хүч болон тоног төхөөрөмжөө нэмэн ажиллах төлөвлөгөөтэй ажлаа эхлүүлээд явж байна. 

Эрхэм зорилго

Монгол улсад жижиг дунд хэлбэрийн үйлдвэрийг гол нь хөдөө орон нутагт эрхлэх, орон нутгийн иргэдийн хэрэгцээг судлан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах туйлын зорилготой.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

үйл ажиллагаагаа одоогоор том хүн хүүхдийн өвөл зуны гутал үйлдвэрлэж байгаа. бөгөөд цаашид бизнесийн салбараа өргөжүүлэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн борлуулалтын сувгуудыг өргөжүүлэн ажиллах чиглэлтэй байна.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Одоогоор 5 ажилтантай бөгөөд захирал, гуталчин, туслах ажилтан, гэх зэрэг ажиллах хүчний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Компанийн свот шинжилгээ

Цех маань бусад ижил төстэй газруудаас загвар хийцээ байнга шинээр өөрчлөн үйлчлүүлэгчдээс хүссэнээрээ хийдгээрээ давуу талтай.  Мөн орон нутагт манай үйлдвэрлэх гутлыг хаана ч очсон худалдан авах тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг маань бас нэг том давуу тал юм. 

эрсдлийн хувьд: Улс орны эдийн засгийн байдал бидэн шиг жижиг дунд үйлдвэртэй хүмүүст хамгийн ихээр мэдрэгддэг. Эрсдлийг шууд өөрсдөө үүрч гардаг одоо монголын нөхцөлд манай цех маань  харьцангуй туршлагатай болж байгаа цаашдаа эрсдлийг маш сайн тооцоолж үйл ажиллагаагаа зөв хослуулж ажиллах нь нэн чухал юм.

Гаргасан амжилт

Манай цех нь ажиллаж эхэлсэн 2012 ондоо сумын үйлдвэрлэгч 9 алдартанаар шалгарч байсан.

Өнгөрсөн жилүүдэд сумын иргэдийн хурал цуглаан, сумын удирдлагууд болон аймгийн удирдлагууд манай цехийн үйл ажиллагаатай танилцан ажлын амжилтыг маань үнэлсэн байдаг.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Манай цех нь байгаль орчин эрүүл ахуйд хамгийн ээлтэй хүний биед эвтэйхэн эрүүл ахуйн шаардлага хангасан гар хийцийн удаан эдэлгээтэй гутал үйлдвэрлэдэг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Одоо үйлдвэрлэлийн байр маань өөрсдийн гар аргаар барисан байранд явуулж байна цаашид бид үйлдвэрлэл өргөжихийн хихээр бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудлыг нэн түрүүнд анхааран ажиллана.

Компанийн нийгмийн хариуцлага

Компаний захирал миниай хувьд иргэн хүнийхээ нийгмийн хариуцлагын хүрээнд одоогийн байдлаар 5 ажилтаныг цалинжуулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж сум орон нутагтаа жижиг дунд үйлдвэрийг тогтвортой ажиллуулж байгаа юм.

Ирээдүйн зорилт

Ирээдүйд мэдээж том зорилгойтой үйлдвэр үйлчилгээ хослуулсан аж ахуй нэгж болох мөн монгол улсаас хэрэгжүүлж байгаа орон нутгийн хөгжлийг дэмжиж байгаа энэхүү ажилд өөрийн болон компаний зүгээс хувь нэмрээ оруулах зэрэг юм.

Байгууллагын хаяг
Өмнөговь аймаг Гурвантэс сум 4-р баг, Урт
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Нямсүрэн 99796965 NYMKA_2006JN@yahoo.com
Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк
293305: Савхин гутал, ботинк "Сөөхий гутал"

Манай "Сөөхий" гутлын цех нь том хүн хүүхдийн өвөл зуны гутал хийдэг. Хөдөө орон нутгийн хүмүүст чанартай удаан эдэлгээтэй, арьсан гутал хийдэг бөгөөд үйл ажиллагаа эхлээд 6 жил болж одоо жигдрэх шатандаа ороод ажиллаж байна.  Манай бүтээгдэхүүний давуу тал нь үйлчлүүлэгчээс захиалга авч хүссэн гутлыг нь хурдан шуурхай хийж үйлчилж байгаагаараа давуу талтай юм.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ