ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Гарааны ноосон дулаалга ХХК

Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 2-р хороо Чингисийн өргөн чөлөө, Арьс ширний үйлдвэрүүдийн хашаа

99232805

nooson_dulaalga@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал
  • Тус компани нь Ииновацийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 374 дүгээр тогтоолоор батлагдсан "Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах тухай журам-ын дагуу Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн дэргэд 2015 оны 4-р сард байгуулагдсан. Одоо  3 дахь жилдээ ажиллаж байна. 
Эрхэм зорилго

Монгол хонины ноосыг боловсруулан  экологийн цэвэр бүтээгдэхүүн  үйлдвэрлэх

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Ноос боловсруулж дулаан тусгаарлах ноосон материал үйлдвэрлэл, худалдаа

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Инновацийн хуулийн дагуу гарааны компани байгуулсан. Журмын дагуу 3 жилийн хугацаатай ажиллана. Цаашид яаж ажиллах талаар шийдвэр гараагүй

Компанийн свот шинжилгээ

Давуу тал

1.Түүхий эдийн нөөц хангалттай.

2. Зах зээлийн багтаамжтай

3.  Ажиллах хүчний нөөцтэй

4. Техник, тоног төхөөрөмжийн сонголт сайтай.

5. Технологийн шийдэл боломжийн

6.  Үйлдвэр жижиг, асар том барилга байгууламж, эрчим хүч шаардагдахгүй

7.Мэдээллийн сувгуудыг ашиглах бүрэн боломжтой    

 

Сул тал

1.  Түүхий эдийн бэлтгэл улирлын шинж чанартай

2.Ажилчдыг дадлагажуулахад хугацаа их шаардагдана.

3. Шинэ нарийн технологи, техник эзэмшихэд хугацаа шаардагдана.

4.Түүхий эд, бараа, материалын үнийн огцом хэлбэлзэл өртөг зардалд нөлөөлнө.

 

Гаргасан амжилт

Барилгад зориулсан дулаан тусгаарлагч ноосон материал нь Оюуны өмчийн эрхийн  № 3470,4525 тоот патенттай. хувцсанд зориулсан дулаан тусгаарлагч ноосон материал Оюуны өмчийн эрхийн № 4126 тоот патенттай 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүн байгал орчинд халгүй , хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд байгал орчин, хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй ямар нэг туслах материал хэрэглэдэггүй.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц
Компанийн нийгмийн хариуцлага
Ирээдүйн зорилт

Инновацийн хуулийн дагуу гарааны компани байгуулсан. Журмын дагуу 3 жил ажиллах бөгөөд цаашид хэрхэн ажиллах талаар шийдвэр гаргаагүй.

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 2-р хороо Чингисийн өргөн чөлөө, Арьс ширний үйлдвэрүүдийн хашаа
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Дэнсмаа 99192645 densmaa2007@yahoo.com
Эсгий эдлэл Эсгий эдлэл Эсгий эдлэл
279213: Эсгий эдлэл "Дулаан тусгаарлах ноосон материал"

Дулаан тусгаарлах ноосон материалыг байгалийн гаралтай түүхий эд болох хонины угааж цэвэрлэсэн ноосыг бага хэмжээний хиймэл ширхэгттэй хольж үйлдвэрлэдэг.Энэ бүтээгдэхүүн нь хөнгөн, зөөлөн, сэвсгэр, дулаан дамжуулалтын итгэлцүүр 0,040 Вт/мк-ээс дээшгүй (дулаан алдалт бага), байгал орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.Дулаан тусгаарлах ноосон материалыг барилга дулаалахад зориулж хорхой шавьжнаас хамгаалах боловсруулалт хийж үйлдвэрлэдэг. Гол төлөв модон барилгад хэрэглэхэд илүү тохиромжтой. Мөн хонины ноосноос ялгаж авсан ноолуураар өргөн хэрэглээний хувцас, хөнжил зэрэг эдлэлийн дулаалгад зориулан синтепоны оронд хэрэглэх боломжтой тусгаарлагч буюу дүүргэгч материал үйлдвэрлэдэг



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ