ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Зуунмод Технологийн Парк

Төв аймаг Зуунмод сум 3-р баг, Баянхошуу Үйлдвэрийн бүс

99107320

ganod@odel.technology

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Бид 2008 оноос эхлэн Дүйнхэр тэргүүн ХХК нэртэйгээр байгуулагдсан. 2008 оноос эхлэн GPS, хяналтын камер зэргийг Монголдоо угсарч худалдан борлуулж ирсэн. Үүний үр дүнд тэдгээрийн түүхий эд болох цахилгаан хэлхээ, АНУ-н Тесла компанийн POWERWALL төхөөрөмжийг судалж, 2017 онд БНХАУ-с хэвлэмэл хавтан, кейс, инвертер, солар контроллёр зэргийг оруулж ирэн, БНСУ-н SAMSUNG компанийн Литиум батарейг оруулж ирж өөрсдөө сет болгон угсарч Төхөөрөмжийг хийж туршиж эхэлсэн. Үүний үр дүн маш амжилттай гарсан.

2014 оноос эхлэн Төв аймагт "Өндөр Технологийн Парк" байгуулахаар судалж, 2017 онд 6 га газрыг Төв аймгийн Зуунмод суманд авсан. 2017 онд ӨТП-н ТЭЗҮ-г хийлгэж, 2018 онд хөрөнгө оруулалтаа босгон, ажлаа эхэлж байгаа болно. 

Цаашид ЗУУНМОД ТЕХНОЛОГИЙН ПАРК ХХК хэмээн нэрийн дор олон паркын нэгжүүд үйл ажиллагааг эхлүүлнэ.

Эрхэм зорилго

Монгол улсад электроникийн хөгжлийг бий болгож, Үндэсний ODEL брэндийг бий болгон, электрон тоног төхөөрөмжийн сэлбэг, түүхий эдийг ЗУУНМОД Технологийн Парк дээр үйлдвэрлэн экспортлох, цаашлаад ЗУУНМОД Өндөр Технологийн Парк байгуулах.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Электроникийн хэвлэмэл хавтангийн Үйлдвэр байгуулах, Нарны эрчим хүчний ПОВЕРВОЛЛ төхөөрөмжийн үйлдвэр байгуулах, Нарны хавтангийн Үйлдвэр байгуулах, Модон тоглоомын Үйлдвэр байгуулах, Зэс хуулгийн үйлдвэр байгуулах

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Зуунмод Өндөр Технологийн Парк байгуулснаар ЗУУН МОД ТЕХНОЛОГИЙН ПАРК ХХК-д 60 орчим ажлын байр бий болгоно. Паркын нэгж буюу үйлдвэрүүд байгуулагдснаар 2025 онд 3000 ажлын байрыг бий болгоно.

Компанийн свот шинжилгээ

Своп шинжилгээ нь Өндөр Технологийн Паркын ТЭЗҮ-д тусгагдсан. Паркийн нэгж бүрээр гарсан тул энд бичих боломжгүй байна.

Гаргасан амжилт

Дүйнхэр тэргүүн ХХК нь 2010 онд ICT EXPO 2010 үзэсгэлгээс "ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ" шагналыг авсан.

2017 онд Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновацийн Газраас зохион байгуулсан "ШИНЭ САНАА - ШИЛДЭГ ИННОВАЦИ" сэргээгдэх эрчим хүчний уралдаанд "ПОВЕРВОЛЛ" төхөөрөмжөөр оролцон тэргүүн байр эзэлсэн.

 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Өндөр технологийн Аж үйлдвэрлэл нь байгаль орчин, хүнд нөлөөлөх нөлөөлөл байхгүй.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

2018 онд ӨТПарк-н ОФФИС, 2 үйлдвэрийн байрыг барьж байгуулна.

2019 онд 2 үйлдвэрийн байр мөн үзэсгэлэнгийн байрыг байгуулна.

2020 онд Худалдаа, үйлчилгээний бүс мөн Япон дунд сургууль байгуулна.

2021 онд Технологийн Их Сургууль бий болгоно.

2021 онд Зэс хуулганы үйлдвэр байгуулна.

Компанийн нийгмийн хариуцлага

Төв аймгийн Зуунмод суманд 3000 хүний ажлын байр нэмэгдэх бөгөөд 10,000 орчим хүн нэмэлтээр амьдрах тул хүн эмнэлэгт 300 сая төгрөгийн туслалцаа үзүүлнэ. Мөн Сургууль, Цэцэрлэг байгуулна. Төв аймгийн уугуул иргэдээс 1000 орчим хүнийг ажлын байраар хангана.

Ирээдүйн зорилт

Ирээдүйд Өндөр Технологийн Парк байгуулан, Япон, БНХАУ, ОХУ, БНСУ-д өндөр технологийн бүтээгдэхүүн экспортлоно. Мөн Монголын залуусын шинэ бүтээгдэхүүнийг зохион бүтээх ажиллагааг эхлүүлж, гарааны бизнесүүдийг дэмжин, Өндөр технологийн бүтээгдэхүүнийг зохион бүтээж экспортлоно.

Байгууллагын хаяг
Төв аймаг Зуунмод сум 3-р баг, Баянхошуу Үйлдвэрийн бүс
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Нарны цахилгаан үүсгүүр
469303: Нарны цахилгаан үүсгүүр "Поверволл"

Нар, салхины эрчим хүч ашиглан 220В гаргах төхөөрөмж. Хөдөө малчин болон жуулчны бааз, гэр хороолол, аялагчид гэх мэт маш олон хэрэглээтэй.

300Вт, 500Вт, 1.5кВт, 5кВт гэх мэт хүчин чадлаараа хамааран төрлүүдтэй. Үнийн хувьд дэлхийн зах зээлийн үнээс 2 дахин хямд. 2017 оны 10 сараас борлуулж эхэлсэн. 

Цаашид Япон улсын зах зээлд борлуулахаар Японы ARTEC компанитай харилцан судалж байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ