Манай компани нь 2011 онд Д.Мөнхбаяр, Д.Эрдэнэчимэг нарын санаачлагаар 2 гишүүнтэйгээр байгуулагдсан. Компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь гадаад, худалдаа, туслах үйл ажиллагааны чиглэл нь бэлэн хувцасны худалдаа, оёдлын үйлдвэрлэл, хувцас захиалга, засвар юм. Савхин хувцасыг дадлага туршлагатай дизайнер, оёдолчин, эсгүүрчдийн чадварлаг хамт олон үйлдвэрлэн, бараа бүтээгдэхүүнээ өөрийн компанийн “A PLUS” брэндийн нэрээр зах зээлд гарган борлуулдаг. “A PLUS” брэндийн барааны тэмдэгийг Монгол улсын барааны тэмдгийн гэрчилгээг аван баталгаажуулсан. Манай компанийн зорилго нь хүний биед харш нөлөөгүй, чанар стандартын шаардлага хангасан түүхий эд материалаар хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн шинэлэг загвараар үйлдвэрлэлээ явуулж зах зээлийн бодит үнийн бодлогыг баримтлахад оршино.
282413: Савхин хүрэм "цагдаагийн савхин хүрэм"
Цагдаагийн алба хаагчдын хавар намрын улиралд өмсөхөд зориулсан савхин хүрэм