ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Лоро Пъяна Монгол ХХК

Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3-р хороо Үйлдвэрийн гудамж 41

99115458

loropianamongolia@loropiana.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

“Лоро Пъяна Монгол” ХХК нь 1997 онд Итали улсын 100%-ийн хөрөнгө оруулалттай экспорт, импорт, ямааны ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлтэй байгуулагдсан.

Компанийн дүрмийн сан өнөөдрийн байдлаар 8,7 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Компани нь жилд 8,0-10,0 тэрбум төгрөгийн ямааны түүхий ноолуур худалдан авч, түүнийгээ угааж самнан Итали улс руу ямааны боловсруулсан ноолуураа экспортлодог.

Ямааны түүхий ноолуураа боловсруулахдаа сүүлийн үеийн угаах, самнах тоног төхөөрөмж, сонгодог технологуудыг үйлдвэртээ нэвтрүүлэн ажилладаг.

Экологи, байгаль орчныг бохирдуулахгүй, мөн Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүйн тулд бид өөрийн ноолуур угаах цехийн дэргэд 300,0 мянган еврогийн өртөгтэй бохир ус цэвэрлэх байгууламжийг 2012 оны хавар ашиглалтанд оруулсан. Энэ нь манай улсын ноолуурын салбарт анхдагч бохир ус цэвэрлэх байгууламж юм.

Манай компани жилд 150,0-200,0 сая төгрөгийг холбогдох татварын хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлдэг.

 

Эрхэм зорилго

Лоро Пъяна Монгол ХХК нь:

- Монгол Улсын болон дэлхийн чанарын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,

- Стандартчиллын нэгдсэн тогтолцоог баримтлах, түүний биелэлт хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,

- Монгол Улсын ноос, ноолуурын салбар дахь жижиг, дунд үйлдвэр, улсдаа тэргүүлэгч том компани байгууллагуудтай хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох,

- Тус салбарт гарсан болон дэлхийн жишигт нийцсэн техник технологийг нэвтрүүлэх зэрэг үүргийг зорилго болгон хэрэгжүүлж байна.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Ноолуур боловсруулах

Самнасан ноолуур экспортод гаргах

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Untitled.png

Компанийн свот шинжилгээ
Гаргасан амжилт
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Тийм

Бүтээн байгуулалт, дэд бүтэц
Компанийн нийгмийн хариуцлага

Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж ажилладаг

Ирээдүйн зорилт

Үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа өргөтгөх, стандарт болон технологийн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3-р хороо Үйлдвэрийн гудамж 41
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Байгалмаа 99192549 mongolia.office@loropiana.com
Самнасан ноолуур Самнасан ноолуур
261601: Самнасан ноолуур "Самнасан ноолуур"

Голч: 16,5 микроноос ихгүй

Урт: 39-40мм

Хялгас агууламж: 0,1%-иас ихгүй



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ