ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Финпак ХХК

Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 2-р хороо Таван Эрдэнэ ХХК-ийн байр

99994355

tsaschimeg@finpack.mn

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Финпак компани нь 2001 онд байгуулагдан сав баглаа боодлын үйлдвэрлэл, хэвлэлийн цаасны худалдааны чиглэлэээр үйл ажиллагаа явуулж, өнгөрсөн хугацаанд салбартаа олон зүйлийн анхдагч байж ирлээ.

2001 оноос эхлэн анх ОХУ –аас сонингийн цаас импортлон дотоодын хэрэгцээг хямд чанартай цаасаар хангаж ирсэн бөгөөд ОХУ –ын Соликамскбумпром үйлдвэрийн албан ёсны дистрибьютер болсон.

2005 онд сурагчийн дэвтрийн шугам ажилд оруулж анх сурагчийн дэвтэр монголдоо анх үйлдвэрлэж эхлэсэн юм.

2006 оноос цаасан хайрцагны үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж үндэсний томоохон хүнсний үйлдвэрлэгч Талх чихэр ХК, Атар –Өргөө ХК, Мах-импекс ХХК, Алтан говь шоколадны үйлдвэр, Их тайга цайны үйлдвэр, Пиццаны үйлдвэрүүдийн сав баглаа боодлыг чанар стандартын өндөр түвшинд үйлдвэрлэн эдгээр байнгын харилцагч нартайгаа хамтдаа хөгжсөөр ирсэн билээ.

Түүнээс гадна салфетка ахуйн цаасны үйлдвэрлэл эрхэлж  үргэлж нэрийн цуврал бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь худалдан авагчдын таашаалд хүрч чадсан юм.

Бид байнга шинийг эрэлхийлэн техник технологио шинэчлэх, бүтээгдэхүүнийхээ чанарт европ стандартыг нэвтрүүлэхээр эрмэлзэж ирсэн.

Финландын цаасны үйлдвэрлэл худалдаагаар тэргүүлэгч ЮРМ компаний албан ёсны төлөөлөгчөөр 2009 оноос сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Европ чанар монголд гэсэн уриатай экологийн цэвэр түүхий эд модноос гарган авсан цаасаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх мөн цаас худалдан борлуулж ирсэн.

Оффисын байнгын хэрэглээ болох УАС брендийн бичгийн цаасыг европоос оруулж ирж худалдаалдаг ба уг цаас нь шаргал өнгөтэй нүдийг ядраадаггүйгээрээ эрүүл мэндэд тустайгаараа онцлог юм.

Бидний хамгийн сүүлийн ололт амжилт гэвэл касс, посс, этм ийн цаасыг эх орондоо үйлдвэрлэж эхлэсэн.

Мөн цаасан торны автомат ажиллагаатай шугам ашиглалтанд оруулж импортыг орлох чанартай цаасан тор уут үйлдвэрлэж байгаагаа бахархалтай хэлэх байна.

Эрхэм зорилго

“Байгаль Эх”-д ээлтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хэрэглэгчидийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанар – стандартыг бий болгоход оршино.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Үйл ажиллагаа:

  • Хэвлэлийн цаасны худалдаа
  • Термал цаасны үйлдвэрлэл худалдаа
  • Ахуйн хэрэглээний цаасны үйлвдэрлэл худалдаа
  • Yes бичгийн цаасны худалдаа
  • Хайрцаг, сав баглаа боодол
  • Офсет хэвлэл
  • Торгон хэвлэл
  • Хэвлэлийн будаг PS хавтан
  • Стандарт бүтээгдэхүүн гэх мэт цаас, цаасан бүтээгдэхүүний бүх төрлийн цогц үйлчилгээг үзүүлж байна.
Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Сайн зохион байгуулагдсан

 

Компанийн свот шинжилгээ
Давуу тал / Strength / 1. Цаас ( Цэвэр модноос гаргаж авсан дахин боловсруулаагүй)
2. 15 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан
3. Ажилчдын ур чадвар сайн
4. Санхүүгийн найдвартай ар талтай  / Kristec OY /
5.Олон төрлийн цаасаар худалдан авагчийн хүссэн захиалгыг үйлдвэрлэх 
6. Сав баглаа боодол хийх өөрийн технологитой
 
 
Сул тал / weakness / 1. Түүхий эдийн олдоц тогтворгүй байдал
2. Тоног төхөөрөмж хуучирсан
3. ТЭМ-ээс шалтгаалж нэгж бүтээгдэхүүний өртөг өндөр
4. Хотын төвөөс хол
5. Хүргэлт удаан
6. Экспортлогч компаниас хараат -үнийн хувьд
7. Стратегийн чиглэл, байгууллагын зорилго, зорилт тодорхойгүй
8. Маркетингийн үйл ажиллагаа дунд 
9. Үйлдвэр, агуулах түрээсийн байранд өндөр үнээр үйл ажиллагаа явуулж байна
10. Хүний нөөцийн бодлого, ойлголт тааруу 
11. Туслах материалын байнгын бэлэн байдал муу /тасалддаг
12. Санхүү бүртгэлийн үйл ажиллагаа цаг үетэйгээ нийцдэггүй. Бараа материаллын үлдэгдэл санхүүгийн программаас авсан болон бодит байдал дээрх байдал зөрдөг. Тиймээс заавал өөрийн биеэр очиж тоолж, шалгах зэргээс шалтгаалж цаг  их үрдэг. 
13. Үйлдвэр эмх цэгцгүй
14. Тоног төхөөрөмжийн үйлчилгээ арчилгааг зориулалтын дагуу хийдэггүй
15. Үйлдвэр дундах хаягдалд нарийн тооцоолол байхгүй, хяналт сул 
Боломж / Opportunities / 1. Гялгар уутнаас татгалзаж цаасан сав баглаа боодол руу шилжиж байгаа
2. Гадаадын сав баглаа боодлын зах зээлийг судлах, энэ талаар мэдээлэл авах 
3. Тоног төхөөрөмж, цаас  хямдаар авах боломж өндөр
4. Зах зээлийг эзлэх боломж
5. Хүн амын өсөлт 
6. Засгийн газрын дарамт шахалт байхгүй 
 
 
Аюул / Threats / 1. Өрсөлдөгч компаниуд сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй 
2. Хятадаас  орж ирж байгаа хямд үнэтэй сав баглаа боодол / Импортлогчид /
3. Валютын ханшийн өсөлт 
4. Эдийн засгийн орчин савалгаатай
5. Засгийн газрын бодлого / Татварын бодлого ... / бодлого, журам өөрчлөгдөх
6. Бэлтгэн нийлүүлэгчийн зардал өсөхөд манай бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ
7. Мэргэшсэн боловсон хүчин байхгүй,өөрсдөө бэлддэг, иргээд энэ хүмүүсээ алдах 
 
Гаргасан амжилт
  • 2001 онд

“Финпак” ХХК нь цаас, цаасан бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдав.

  • 2004 онд

“Финпак” ХХК нь Финланд улсын 100% -ийн хөрөнгө оруулалттай болов.

ОХУ –ын “Solikamksbumprom” Сонингын цаас үйлдвэрлэгч компаний “Албан ёсны дистрибьютер” болов.

  • 2005 онд

Сурагчийн дэвтэр үйлвдэрлэлийн “Хос Хараацай” ХХК үүсгэн байгуулав.

  • 2006 онд

Цаасан уут, тор хайрцагны үйлвдэрлэл эхлүүлэв.

Япон улсын “Tianjin Toyo Ink” Будаг үйлдвэрлэгч компаний “Албан ёсны дистрибьютер” болов.

  • 2008 онд

Торгон хэвлэлийн машин суурилуулан хайрцагны үйлдвэрлэлээ өргөжүүлэв.

Цаасан уут үйлдвэрлэгч машин суурилуулан уутны үйлдвэрлэлээ өргөжүүлэв

  • 2009 онд

“ҮРГЭЛЖ” Ахуйн хэрэглээний цаасан алчуур, сальфетка үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэв.

Финланд улсын “UPM” Цаас үйлдвэрлэгч компаний “Албан ёсны дистрибьютер” болов.

  • 2010 онд

Үетэй картонон хайрцагны үйлдвэрлэл эхлэв.

Цаасан уут үйлдвэрлэгч автомат машин суурилуулан бүтээмжээ дээшлүүлж уутны үйлдвэрлэлээ өргөжүүлэв

Финланд улсын “KIILTO” Цавуу үйлдвэрлэгч компаний “Албан ёсны дистрибьютер” болов.

  • 2011 онд

Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв 2011” үзэсгэлэн яармагт оролцож Эм эмнэлэгийн аюулгүйн хайрцаг бүтээгдэхүүнээр “ХЭВЛЭЛИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН”  цомоор шагнуулав.

Үйлдвэрийн байраа өргөжүүлж Баянгол дүүргийн 20-р хороонд шинэ байранд нүүж ирэв.

  • 2012 онд

Цаасан хайрцаг, уут торны автомат машинууд суурилуулан гар ажиллагааг хөнгөвчилж цагт гаргах бүтээгдэхүүний үйлдвэрлэх хугацааг 10-50 дахин нэмэгдүүлэв.

  • 2013 онд

Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын " GREENPRENEUR-2013" шагнал авч, Монгол Улсын 2013 оны "Байгальд ээлтэй ногоон технелоги нэвтрүүлэгч компаниар шалгарлаа.

  • 2014 онд

Монгол Улсын Хөдөлмөрийн Яам, Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн  Яамнаас зохион байгуулсан "Монголд үйлдвэрлэв 2014" үзэгслэнгийн өргөмжлөл хүртэв.

  • 2015 онд

Термалл цаасны шугам шинээр байгуулж ашиглалтанд оруулав.

  • 2016 онд

Цаасан аяга, тавагны шугам шинээр байгуулж ашиглалтанд оруулав.

Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын " GREENPRENEUR-2013" шагнал авч, Монгол Улсын 2016 оны "Байгальд ээлтэй ногоон технелоги нэвтрүүлэгч компаниар дахин шалгарлаа.

  • 2017 онд

Термалл цаасны шугамаа өргөтгөв.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

“Байгаль Эх”-д ээлтэй,  100% модны гаралтай цаас ашигалдаг. Бидний түүхий эд байгальд ээлтэй, хөршинд шингэдэг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Монголын зах зээлийн 80-аас дээш хувийг эзэлж байгаа

Компанийн нийгмийн хариуцлага

Чанартай цаас, цаасан бүтээгдэхүүний боломжит үнэ, шуурхай үйлчилгээ, харилцан итгэлцэл хамтын ажиллагааг бид илүүд үзнэ. Мөн харилцагч үйлчлүүлэгчиддээ 100% -ийн баталгаат бүтээгдэхүүнээр хангаснаар байнгын бизнесийн түншүүдийг бий болгох, ажилтан албан хаагчидынхаа ур чадвар, үнэнч шударга, өөриймсөг зан чанарыг эрхэмлэн дэмжиж, байгууллагаараа манлайлагч байж нийгмийн хөгжил дэвшилд чадах бүх хүчээрэй хувь нэмэрээ оруулахыг ямагт хичээж ажиллах болно.

Ирээдүйн зорилт

Бид:

  • Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд ямагт тэмүүлнэ.
  • Холбогдох хууль тогтоомж,стандартын шаардлагад тасралтгүй нийцүүлэн ажиллана.
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, Чанарын удирдлагын тогтолцооны үр нөлөөг тасралтгүй сайжруулна.
  • Гадаад болон дотоод сонирхогч талуудынхаа хүлээлт шаардлагад мэдрэмжтэй хандаж, ил тод,  нээлттэй, хүртээмжтэй эргэх холбоо, харилцааг сахиулна.
  • Ажилтануудынхаа мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, Сэтгэл-Зүтгэл, өөриймсөг хандлагыг төлөвшүүлнэ.
  • Нийт ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зан үйлд төлөвшүүлж, эмх цэгцтэй ажлын байрыг бий болгоно.
  • Салбарын шилдэг техник, технологийг  нэвтрүүлэхэд тэргүүлэгч байна.
Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 2-р хороо Таван Эрдэнэ ХХК-ийн байр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Сүрэнхорлоо 99988292 suugii_02@yahoo.com
Цасчимэг 99994355 tsasaa_24@yahoo.com
Диплом, Гэрчилгээ г.м үнэт цаас
325104: Диплом, Гэрчилгээ г.м үнэт цаас "Диплом"

Чанарын өндөр түвшинд хийсэн

Бичгийн болон хэвлэлийн цаас
321322: Бичгийн болон хэвлэлийн цаас "Мөнгөн бүс"

Хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангасан

Бичгийн болон хэвлэлийн цаас Бичгийн болон хэвлэлийн цаас
321322: Бичгийн болон хэвлэлийн цаас "Мөнгөн бүс, сальфетик, ариун цэврийн цаас, баримтын хавтас, аюулгүйн хайрцаг, стандарт пиццаны хайрцагнууд"

Хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн бүтээгдэхүүн

Цаасан уут, тор
321520: Цаасан уут, тор "стандарт тор"

Чанарын өндөр түвшинд хийгдсэн

Цаасан уут, тор
321520: Цаасан уут, тор "Баримтын хавтас"

Архивын хавтас
3 нуруутай
5 нуруутай
7 нуруутай
Финланд хавтас

Цаас: Цагаан, Бор, Шаргал 
Хэмжээ: А4
 

Цаасан уут, тор
321520: Цаасан уут, тор "Аюулгүйн хайрцаг"

Манай компани нь 2010 оноос эхлэн Эм эмнэлэгийн АЮУЛГҮЙН ХАЙРЦАГ үйлдвэрлэн монголын улсын ба хувийн бүх эмнэлэгүүдэд хэрэглэгдэхэд зориулагдсан аюулгүй байдлын стандарт хангасан хайрцагийг хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Хэмжээ:
15.5х12.5х28 см /Том/
14х10х20 см /Дунд/
 10х7х15 см /Жижиг/
 

Цаасан уут, тор
321520: Цаасан уут, тор "Мөнгөний бүс"

Мөнгөний бүс
Грамм: 80гр
Урт: 72см
Өргөн: 3см    

Цаасан уут, тор
321520: Цаасан уут, тор "Сальфетка"

Ахуйн хэрэглээний цаас

Бүх төрлийн шил, толь, аяга таваг арчиж цэвэрлэхэд илүү тохиромжтой. 

Урт: 35м

Цаасан уут, тор
321520: Цаасан уут, тор "Ариун цэврийн цаас"

Айл гэр, албан газрын 00 өрөө, олон нийтийн аялал зугаалгад хэрэглэхэд илүү тохиромжтой. 

Давуу тал: Даавуулаг чанар ихтэй учир амар урагдахгүй, усанд уусалт удаан
Урт: 50м

Цаасан уут, тор
321520: Цаасан уут, тор "Стандарт цаасан уут"

Цагаан шаргал цаастай уут
Цаасны грамм: 80гр, 90гр 100гр
Жижиг: 150х60х330 мм, Том: 220х40х320 мм
Цагаан шаргал цаастай цонхтой уут 
Жижиг: 150х60х330 мм, Том: 200х65х330мм
Бор цаасан уут
Хэмжээ: 220х40х320 мм
 

Цаасан уут, тор
321520: Цаасан уут, тор "Стандарт пиццаны хайрцаг"

Стандарт пицца 
Хэвлэлттэй, Хэвлэлтгүй /цагаан/

Хэмжээ:
41х41х4 см /Том/
34х34х4 см /Дунд/
28х28х4 см /Жижиг/

Цаасан уут, тор
321520: Цаасан уут, тор "Стандарт тортны хайрцаг"

Стандарт тортны хайрцаг
Хэвлэлттэй, олон төрөл

Хэмжээ:
42х42х15 см 
30х30х15 см 
28х28х15 см
26х26х15 см 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ