ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

ГУМ ХХК

Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3-р хороо Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, өөрийн байр

99100412

ganzorig.ts@upg.mn

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

ГУМ ХХК нь 1994 онд байгуулагдсанаас хойш нийслэлийн хүн амыг цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгын хүрээнд уламжлалт технологийг, орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдтэй хослуулан экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа эрхлэгч, 100% дотоодын хөрөнгө оруулалттай компани юм

 

Эрхэм зорилго

Монгол үндэстний өвөрмөц өв соёл, уламжлалт хэрэглээг сэргээн дэвшилтэт технологитой уялдуулан хөгжүүлж, орчин цагийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэн түгээнэ.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Сүү, сүүн бүтээгдэхүүний салбар

Шингэн хүнсний үйлдвэрлэл

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

1.jpg

Компанийн свот шинжилгээ

2.jpg

Гаргасан амжилт
  1. 2009 оны Монгол улсын ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ аж ахуйн нэгж байгууллагын өргөмжлөл.
  2. Монгол улсын Засгийн газраас батлан гаргасан “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд бүтээлчээр оролцож, орон нутгийнхаа эдийн засаг, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулан дүүргийнхээ 2007 оны шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгч байгууллагаар шалгарсан тул ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД СЭТГЭЖ, ОРОН НУТГИЙН ТҮВШИНД БҮТЭЭЦГЭЭЕ өргөмжлөл хүртсэн.
  3. “ГУМ” ХХК-ний БИФИДО ТАРАГ нь 2006 оны Нийслэлийн ЗОХИЦУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ өргөмжлөл хүртсэн.
  4. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхимээс зохион байгуулсан 2005 оны Монгол улсын хүнсний үйлдвэрийн салбарт хувийн хэвшлийг хөгжүүлэн бэхжүүлэх үйлст идэвхи чармайлт гарган, үйл ажиллагаандаа оновчтой маркетинг, менежмент хэрэглэн амжилттай ажилласан тул ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ хүртсэн.
  5. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхимээс “ГУМ” ХХК-ний ТАРАГ-ыг 2005 оны “Монголын Үндэсний Шилдэг Бүтээгдэхүүн”-ээр шалгаруулж ҮЛЭМЖИЙН ЧАНАРЫН БАТЛАМЖ олгосон.
  6. Үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлж, Нийслэлийн хүн амыг чанар сайтай сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангасан тул “Сүү Үйлдвэрлэгч, Боловсруулагчдыг Дэмжих Зөвлөл” болон “Сүү Боловсруулагчдын холбоо”-ноос 2003 оны ШИЛДЭГ ХАМТ ОЛОН өргөмжлөл хүртсэн.
  7. Бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтад бодитой хувь нэмэр оруулж, “Хөрөнгө оруулалт-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэн яармагт идэвхи санаачлагатай оролцсон тул ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ хүртсэн.
  8. “ГУМ” ХХК-ний ЖИМСТЭЙ ТАРАГ нь Нийслэлийн 2002 оны ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН-ээр шалгарсан
  9. 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол улсад төрийн айлчлал хийх үеэр хүнсний үйлчилгээний бэлтгэл ажлыг хангахад чанар сайтай бүтээгдэхүүнээр үйлчилж, хамтран ажилласан тул Төрийн тусгай хамгаалалтын газрын ДУРСАМЖ бичиг хүртсэн.
  10. “Цагаан хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “МОНГОЛ ТАРАГ”-2000 үзэсгэлэн худалдаанаас ХАМГИЙН БОЛОВСРОНГУЙ АРГААР ТАРАГ САВЛАГЧ болон ХАМГИЙН АМТТАЙ ТАРАГ БҮРЭГЧ өргөмжлөлүүдийг тус тус хүртсэн.
  11. Нийслэлийн хүн амыг чанар, стандартын шаардлага хангасан сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж, өнгө үзэмжтэйгаар жижиглэн савлаж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг жилээс жилд олшруулан улмаар ашиг орлоготой аж ахуйн нэгж болж чадсан тул 2000 оны ШИЛДЭГ СҮҮ БОЛОВСРУУЛАГЧ хамт олноор шалгарсан.  
  12. “ГУМ” ХХК-ний ААРУУЛ нь Нийслэлийн 1998 оны ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН-ээр шалгарсан.
  13. 2014 он. Хүнсний чанар, аюулгүй байдал хангасан хууль хэрэгжүүлэгч шилдэг байгууллага. МХЕГ-ЫН ДАРГЫН НЭРЭМЖИТ ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Манай үйлдвэрлэл маань байгальд ээлтэй үйлдвэрлэл бөгөөд, ямарч шатаах зуух, агаар бохирдуулах процесс явагдадгүй.

“ГУМ” ХХК нь 2010 оноос чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж “Чанарûí Хяналтын Ëаборатори” байгуулав.

МУ-ын Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Техникийн зохицуулалт болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн бүтээгдэхүүний түүхий эд бэлтгэлээс эхлээд харилцагч байгууллага болон хэрэглэгчдэд хүргэх хүртлэх хүнсний сүлжээнд өөрт хамаарах бүхий л үе шатанд тавих чанар стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хянах, хангуулах чиглэлээр нийт тухайн давтамжтайгаар 97 цэгт хяналт, 53 бүртгэл хөтлөлтийг хийж гүйцэтгэн үйл ажиллагаагаа явуулж байна. 

Бүтээн байгуулалт, дэд бүтэц
Компанийн нийгмийн хариуцлага

2008 он

АНУ-н Калифорнийн их сургууль, ЭМШУИС-тай хамтран Сонгино Хайрхан дүүргийн ерөнхий боловсролын 4 сургууль дээр Д аминдэмээр баяжуулсан сүү, мөн АНУ-н өөрийн сүү,  Монгол үхрийн сүүг 90 хоногийн турш туршиж, хүн амын хүнсний хэрэглээнд нэвтрүүлэх туршилт судалгаа хийсэн.

2011-2012 он

Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах төсөл” хүрээнд Японы ядуурлыг бууруулах сангийн хөрөнгөөр Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Д аминдэмээр баяжуулсан сүү” загвар төслийг Эрүүл Мэндийн яамтай хамтран хэрэгжүүлсэн.   

Ирээдүйн зорилт

Бид уламжлалт арга ухааныг орчин үеийн техник, технологитой бүрэн уялдуулж, өв соёлыг сэргээн хэрэглэгчийн зуршлыг зөв тийш чиглүүлэхэд хувь нэмэрээ оруулж, Монгол брэндийг бүтээн нийтэд түгээн хөгжүүлж, олон улсын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нийлүүлнэ.

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3-р хороо Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, өөрийн байр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Мягмардорж 80031515 myagmardorj@upg.mn
Шимийн архи Шимийн архи
222905: Шимийн архи "Шигүдэри"

“ШИГҮДЭРИ” БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА  

Screen Shot 2018-01-11 at 1.15.26 PM.png

SHIGUDERI BRAND INTRODUCTION

Нийслэлийн хүн амыг цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор 1994 онд байгуулагдсан “ГУМ” ХХК хоёр дахь үр хойчдоо өвлөгдөн ирсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага билээ.

GUM LLC, is found in 1994 with the mission of providing the urban population with pure and natural milk and dairy products, and is a second generation led manufacturer ecologic pure products.

Манай компани нь нүүдэлчин Монголынхоо бишрэм өв соёлыг дэлхийд таниулах зорилгоор үйлдвэртээ шинэчлэлт хийж, шимийн архи нэрэх уламжлалт арга ухааныг орчин үеийн дэвшилтэт техник, технологитой төгс хослуулан “Шигүдэри” сүүн шимийн архийг үйлдвэрлэж байна.

With the purpose of introducing the Mongolia’s rich heritage and culture to the world we renovated our production facilities to create the perfect combination of modern technology and traditional milk vodka distillation know-how and started producing SHIGUDERI milk vodka.

Бидний үйлдвэрлэж буй “Шигүдэри” нь тансаг идээний дээж бөгөөд үеэс үед уламжлагдан ирсэн Монголын соёл, өв уламжлалын нэгээхэн хэсэг болох “Шимийн архи”-ны мянга мянган жил дамжин өвлөгдсөн охь найрлагыг орчин үеийн технологийн дэвшилттэй хослуулсан бүтээгдэхүүн юм. Энэхүү давтагдашгүй амт нь бэлчээрийн үнээний сүүг нэрэх аргаар алжаал тайлах идээний дээд шимийг бүтээсэн Монгол эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүн болно.

The product that we produce “Shiguderi”, also referred to as a “Nermel” vodka, is made using the method of Traditional Mongol with the latest technology with years of scientific research, hard work and created by Mongolian scientists to ferment and distill the natural grass grazed milk to ensure relaxation.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ