ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Хосхангай фүүд

Өвөрхангай аймаг Арвайхээр сум 9-р баг, Бурхи 10 багийн 17-02 тоот

99903632

nudenhuu_85@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Эрхэм зорилго

Хүнсний эрүүл ахуй хангасан бүтээгдэхүүнээр аймгийн зах зээлийг бүрэн хангах.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

 Бид бүтээгдэхүүнээ аймгийн төвийн гэр хорооллуудад байрлах хүнсний дэлгүүрүүдээр  мөн Уянга бүх дэлгүүр болон Бат-Өлзий сум, Богд сумын зарим дэлгүүрүүдээр борлуулалтаа хийдэг.

 

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Одоогоор 3-н хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид үйл ажиллагаагаа өргөтгөх ажиллах хүчнээ 6 болгон өргөтгөнө.

Түүхэн замнал

Манай “ Хос хангай фүүд”  ХХК нь   2015 оны 2 сараас албан ёсоор компани болон мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх  үйл ажилллагаа тогтвортой явуулж байна. Одоогоор  манай компани борлуулагч, технологич , үйлчлэгч  гэсэн 3 хүний ажлын оронтойгоор мах махан бүтээгдэхүүнийхээ  үйлдвэрлэлээ явуулж байна..  

      Манай” Хос хангай фүүд” ХХК нь орос технологийн  дагуу монгол улсын стандартад /MNS108:2007 төрөл бүрийн хиамны стандарт  /нийцүүлэн  мэргэжлийн технологичтой бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн үйл ажиллагаагаа явуулж  байна. 

Компанийн свот шинжилгээ

Манай үйлдвэр нь бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах үүднээс улирал дутамдаа мэргэжлийн хяналтын лаборторт дээж өгч дүгнэлт гаргуулан худалдаалдаг. Мөн мэргэжлийн хяналтын аж ахуйн шалгалтын хүрээнд 2015 оны 6 сарын шалгалтаар  дунд эрсдэлтэй мөн 2015 оны 7 сарын шалгалтаар бага эрсдэлтэй компанийн бүлэгт орсон нь манай байгуулагын эрүүл ахуйн чанар байдлыг хангасны баталгаа юм.

      Манай компани нь байгуулагдсан цагаасаа “Арвайхээр “ гэсэн нэртэйгээр нутгийн шинэ брэндийг бий болгох зорилгоор  хагас утлагат, утлагат, нутгийн зочин , нутгийн зайдас, вакумтай утлагат хиам, царцаамаг, гахайн утсан мах, элэгний нухаш зэрэг 10 нэр  төрлийн бүтээгдэхүүнүүдийг одоогийн байдлаар аймгийн хэрэглэгчдынхээ хэрэгцээнд зориулан   сав баглаа, боодол, үнэ өртөгийн хувьд нийцүүлэн үйлдвэрлэж байн

Гаргасан амжилт

2017 онд "ӨВ ТҮНШЛЭЛ-2017" үзэсгэлэн худалдаанаас "Шилдэг бүтээгдэхүүн" шагнал авсан.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгал орчинд хор нөлөөгүй.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Төвийн цахилгаан эрчим хүчээр хангагддаг.

Компанийн нийгмийн хариуцлага

Баярын өпрүүдэд ажилчнаа бага хэмжээгээр урамшуулдаг

Ирээдүйн зорилт

Аймгийн зах зээлийг эрүүл чанартай хүнсээр бүрэн хангана

Байгууллагын хаяг
Өвөрхангай аймаг Арвайхээр сум 9-р баг, Бурхи 10 багийн 17-02 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Батсүрэн 99903632 nudenhuu_85@yahoo.com
Хиамны зүйл Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "Арвайхээр хиам"

Манай компани нь түүхий эдийнхээ чанарыг сайтар хангаж ажиллахын тулд үндсэн түүхий эд болох махаа малчдын гар дээрээс эрүүл ахуйн шаардлага хангасан мал эмнэлгийн бичигтэй махаа авдаг. Туслах түүхий эдээ ОХУ-аас орж ирсэн амтлагчуудыг сонгон аймгийн хэрэглэгчдэд тансаг сайхан амттай чанамал болон хагас утлагатай  бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ