ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Метропласт

Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо 37-45

99110360

altangerel@metoplast.mn

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

2011 онд Метропласт нэртэйгээр дотоодын 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар хуванцар цонхны бэлдэц үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан үндэсний үйлдвэрлэгч компани юм. Манай компани импортыг орлох хуванцар цонхны дараах 3 серийн 17 төрлийн бэлдэц,  цэвэр хүйтэн усны өндөр даралтын хүчитгэсэн HDPE хуванцар хоолойг 20-450 мм-ийн диаметрээр, мөн цэвэр халуун хүйтэн усны  PPR хоолойг 20-450 мм-ийн диаметрээр үйлдвэрлэж,  ,  дотоодын хэрэгцээнд нийлүүлж, одоогийн байдлаар  нийт 26 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. 

Бид компанийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний дагуу 2012 онд бэлдэцийн 1-р шугам, 2014 онд бэлдэцийн 2-р шугам, 2015 онд 1га газар үйлдвэрлэлийн 2-р бүсэд худалдан авч, 2016 онд үйлдвэрийн барилгаа барьж, 2017 онд  хуванцар хоолойны 20-160мм үйлдвэрийн шугам ашиглалтанд оруулсан. Компаний бизнес төлөвлөгөөгөөр энэ төслийн хүрээнд 2018 онд хуванцар хоолойн үйлдвэрлэлээ өргөтгөж 160-450мм-ийн том хоолой үйлдвэрлэх үйлдвэр туслах төхөөрөмжүүдийн хамт, үйлдвэрээс гарч буй гологдол хоолойг дахин боловсруулах шугам худалдан авч, суурилуулах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Эрхэм зорилго

Шинэ технологийг эрхэмлэгч,  чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн найдвартай түнш байх.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Үйл ажиллагааны чиглэл №1

Манай компани нь  MNS 5874:2008 “Поливинилхлорид хэлбэржүүлсэн цувимал эдлэхүүн” стандартын техникийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жилээс жилд сайжруулалт хийж байна. Жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ нь 1000 тн бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж, энэ жилд 500тн бүтээгдхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлынхаа 50 орчим хувийг ашиглахаар төлөвлөн ажиллаж байна. Өөрийн нөөц бололцоог ашиглан шинээр цонх хаалганы 6 төрлийн бэлдэцийн хэв 180 сая төгрөг бүхий тоног төхөөрөмж худалдан авч байна.

Үйл ажиллагааны чиглэл №2

 

Цэвэр хүйтэн усны өндөр даралтын хүчитгэсэн HDPE MNS4427:2007 “Ус дамжуулахад зориулсан полиэтилен хоолой”  стандартыг хангасан,  мөн цэвэр халуун хүйтэн усны  PPR  MNS15874-1:2007 “Халуун ба хүйтэн ус дамжуулах өндөр даралтын хуванцар хоолой”  стандартын дагуу 20-160 мм хэмжээтэй хоолойнуудыг үйлдвэрлэж байгаа бөгөөд төслөөр 160-450мм-ийн хоолой үйлдвэрлэх үйлдвэр худалдаж авснаар үйлдвэрийн хүчин чадал 5 дахин орчим ихэснэ.

Үйл ажиллагааны чиглэл №3

Төслийн хүрэээнд үйлдвэрээс гарсан гологдол хоолойг дахин буталж, жижиглэн дахин хоолойн үйлдвэрлэлд ашигласнаар манай үйлдвэр  гологдол хаягдалгүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй болох юм.

Бизнесийн салбарууд

1. Барилгын салбар

2. Уул уурхайн салбар

3. Ус сувгийн салбар

4. Хөдөө аж ахуйн салбар

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Хүний нөөцийн стратеги, төлөвлөлт

Байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүний нөөцийн менежмент нь маш чухал үүрэгтэй.

Бид хүний нөөцийн төлөвлөлт, зохион байгуулалтыг тасралтгүй, чанартай гүйцэтгэснээр байгууллагын үйл ажиллагааны процесс нь хэвийн явагдах,   ажилчдын шилжилт хөдөлгөөн багасгах, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх, байгууллагын ашгийн түвшинг өсгөх боломжтой юм. Тиймээс бид хүний нөөцийн стратеги төлөвлөлтийн баримт бичигт дараах 7 функцийг голлон ашиглаж байна. Эдгээр функцуудыг байгууллагын стратеги төлөвлөгөөтэйгээ уялдуулан гаргаж хүний нөөцийн бодлогын баримт бичигт тусгасан болно.

  1. Хүний нөөцийн төлөвлөлт
  2. Шинэ ажилтны сонгон шалгаруулалт
  3. Дасан зохицол буюу сургалт хөгжлийн тогтолцоо
  4. Ажлын байрны шинжилгээ ба албан тушаалын зэрэглэл
  5. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, дүгнэх систем
  6. Шагнал ба урамшууллын оновчтой систем
  7. Ёс зүйн хариуцлагын хэм хэмжээг тогтоох 

Энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр шинээр бий болох ажлын байрны сонгон шалгаруулалтанд дараах үе шатыг баримтлан ажиллана. 

Компанийн свот шинжилгээ

SWOT шинжилгээ

Компанийн дотоод хүчин зүйлс

Давуу тал

Сул тал

1.Хөрөнгө оруулагчид өөрсдөө үйлдвэрлэлд оролцдог

3.Хамт олон бүрдсэн

4.Үйлдвэрийн байрлал хотод ойр

5.Туршлага сайтай  чадварлаг боловсон хүчинтэй

6.Үйлдвэрлэлийн бүрэн тоног төхөөрөмжтэй

7. Түүхий эдийг урьдчилан татах боломжтой

  1. Борлуулалтын цар хүрээ бага
  2. Чанарын баталгаа бүрэн биш, лаб байхгүй
  3. Санхүүгийн хязгаарлагдмал нөөцтэй
  4. Хэрэглэгчид бүрэн танигдаагүй
  5. Бодлого, стратеги тодорхойгүй
  6. Хяггаарлдмал бүтээгдэхүүн хийх чадвартай
  7. Маркетингийн судалгаа бүрэн биш

 

Компанийн гадаад хүчин зүйлс

Боломж

Аюул

  1. Засгийн газрын дэмжих бодлого ЖДҮ дээр байна
  2. Уул уурхай сэргэж эхэлсэн
  3. Хот төлөвлөлтийн ажлууд хийгдэж эхлэх төлөвтэй байна
  4. Атарын 3-р аян явагдаж байгаа
  5. ОТ компанитай холбоо тогтоосон
  6. Өрсөлдөгч бага
  1. Өрсөлдөгч үйлдвэрүүд идэвхитэй ажиллах магадлал их
  2. Зах зээлийн санхүүгийн чадамж суларсан. Эдийн засгийн хямрал үргэлжлэх
  3. Импортын бүтээгдэхүүнийн үнэ хямд
Гаргасан амжилт

Хуванцар бэлдэцийн зах зээл мөнгөн дүнгээр нийт багтаамж  нь  2017 оны байдлаар манай борлуулалтын мөнгөн дүн 24% эзэлж  байна, хэмжээний хувьд 15.2%

Манай компани 2017 онд 124 тонн хоолойны үйлдвэрлэл хийснээс том хоолой(160мм-ээс дээш) 70%, жижиг хоолой 30% үйлдвэрлэсэн байна.

 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Компаний хөгжлийн чиг хандлага

Бид орчин үеийн дэвшилтэт технологиор байгаль орчинд ээлтэй, хүний биед хоргүй түүхий эдийг ашиглан олон улсын ISO стандартын шаардлага хангасан импортын бүтээгдэхүүн хуванцар бэлдэц, хуванцар хоолойг  Монголдоо үйлдвэрлэж  зах зээлд нийлүүлж байна.  Манай компанийн үйл ажиллагаа нь хог хаягдалгүй,  байгаль орчинд ээлтэй   дэлхий нийтийн бизнесийн чиг хандлага болох ногоон үйлдвэрлэлд тулгуурласан юм. 

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

•ТУЗ

•Гүйцэтгэх захирал

•Захиргаа

•Хүний нөөцийн ажилтан

•Аж ахуй хэсэг

•ХАБА ажилтан

•Санхүү

•Санхүүгийн менежер

•Ня-бо

•Маркетинг

•Маркетинг, борлуулалтын менежер

•Борлуулалтын ажилтан

•Гадаад харилцааны ажилтан

•Үйлдвэрлэл

•Үйлдвэрийн дарга

•Үйлдвэрлэлийн хэсэг

•ТЭМ хэсэг

•Технологич, орлогч дарга

Компанийн нийгмийн хариуцлага

Манай компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлаас баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ын агуулгад нийцүүлэн хэтийн зорилгоо тодорхойлон гаргаж, үүнтэй уялдуулан  компанидаа Байгаль Орчны Менежментийг нэвтрүүлэн ажиллахаар зорьж байна. Уг бодлогын хүрээнд Ногоон үйлдвэрлэл /гэж эрчим хүч, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд эрсдэлгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэлнэ/ явуулахаас гадна  Ногоон худалдан авалт /гэж эрчим хүч, байгалийн нөөц баялгийн хэмнэлттэй хэрэглээ, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бараа ажил, үйлчилгээний худалдан авалтыг хэлнэ/-ыг дэмжиж, бизнесийн харилцагч байгууллагуудыг сонгохдоо энэ бодлогыг түлхүү баримтална.   

 

Байгаль Орчны Менежментийг байгууллагад нэвтрүүлснээр компаний нэр хүнд 18%-иар, зах зээлд нэвтрэх боломж 14%-иар, хэрэглэгчийн өсөлт 14%-иар, зах зээлд эзлэх хувь 14%-иар, ашиг орлого 13%-иар өснө гэсэн судалгаа байдаг бөгөөд эдгээр эерэг өөрчлөлтүүд манай компанид тодорхой хувиар гарна гэж үзэж байна. /Эх сурвалж: Байгаль Орчны Менежментийн Систем гарын авлага 2016 он/

 

Компанийхаа ногоон хөгжлийн бодлогыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

  1. Байгалийн нөөц ашиглалтыг бууруулах. Энэ бодлогын хүрээнд байгалийн нөөцийн ашиглалтыг бууруулах зорилгоор 2018 оноос эхлэн үйлдвэрлэлдээ ISO 14051 стандартыг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Уг стандарт нь хүрээлэн буй орчны менежмент бөгөөд материалын урсгал зардлын тооцооллыг хэрэгжүүлэхэд чиглэгддэг. Энэхүү стандартыг хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн хаягдал алдагдлыг бууруулах, эрчим хүчийг хэмнэх, замаар байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах улмаар бүтээмж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үр өгөөжөөс хүртэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Энэ стандартыг хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн материалын зардлыг 30%-иар бууруулах бүрэн боломжтой юм. Жишээ дурьдахад Азийн зарим орнууд дахь ДНБ-ний нэг долларт ногдох материалын хэрэглээний харьцуулсан судалгааны дүнгээс харахад  Монгол улс 17 кг, БНХАУ 6 кг, Энэтхэг 4 кг, Фижи 2 кг, Япон улс 0,3 кг байдаг гэсэн тооцоо байдаг. /MMCG ХХК/
  2. Эрчим хүчний зарцуулалтыг бууруулах. Одоогийн бий болгох үйлдвэрийн давуу тал нь өмнө хийгдэж байсан ижил төрлийн үйлдвэрүүдээс 30% бага цахилгаан зарцуулна. Үйлдвэрлэлийн явцад дахин ашиглагдах хаягдал бүтээгдэхүүнийг багасгаснаар зарцуулагдах эрчим хүчийг хэмнэж байгаа. Нэмэлтээр дозометр системийг ашигласнаар энэхүү боломжийг үйлдвэрлэлийн явцад бий болгож байна.
  3. Дулааны алдагдлыг бууруулах. Цахилгааны хэмнэлт бий болсноор  дулаан зарцуулалтыг бууруулан хүлэмжийн хийг багасгах ач холбогдолтой юм.
  4. Хог хаягдалгүй байх. 21-р зуунд экологийн асуудал хурцаар тавигдах болж үүнийг дагаад хог хаягдлыг багасгах, түүнээс үүдэн гарах хор хөнөөлийг арилгах, дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг дахин ашиглах зэргээр эдийн засаг болоод экологийн хувьд үр ашигтай үйлдвэрлэл эрхлэх болжээ. Манай компаний хийхээр зорьж буй хуванцар хоолойн үйлдвэрлэл нь хог хаягдалгүй үйлдвэрлэл юм. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн явцад гарсан гологдол бүтээгдэхүүнийг дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглана. Энэ нь байгальд орчинд хог хаягдлын үзүүлэх нөлөөллийг бууруулах ач холбогдолтой юм.

Ногоон орчин бүрдүүлэх. 2005 оны 6-р сарын 1-ний байдлаар Монгол Улсын ойн сан бүхий газар 19,0 сая га үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 13,2 сая га талбайг эзэлж байна. Ойгоор бүрхэгдсэн талбай нь нийт газар нутгийн 8,5 хувийг эзэлж байгаа учраас манай улс дэлхий нийтийн жишгээр ойн нөөцөөр ядуу орны тоонд хамаарагддаг. Иргэн, аж ахуйн нэгж бүр мод тарих ажлыг тогтмол хийснээр агаарын бохирдол болон хүлэмжийн хийг бууралахад хувь нэмэр оруулахаас гадна байгаль эх дэлхийдээ томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Үүнтэй уялдуулаад манай компани нь үйлдвэрийнхээ хашаанд  50 ширхэг мод тарьсан ба  бүх нийтээр мод тарих үндэсний хөтөлбөрт жил бүр хамрагдан ажиллаж байна.  

Ирээдүйн зорилт

Монголын зах зээл дээр өөрийн баталгаатай, эрүүл ахуйн шаардлага хангасан, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлийн 50% хүртэлх хэмжээг эзлэж цаашид бүтээгдэхүүнээ экспортлох хэмжээнд хүргэнэ.

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо 37-45
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Алтангэрэл 94006006 altangerel@metroplast.mn
Даралттай, цэвэр усны хоолой
363202: Даралттай, цэвэр усны хоолой "Цэвэр усны өндөр даралттай PPR хоолой"

MNS15874-1:2007  “Халуун ба хүйтэн ус дамжуулах өндөр даралтын хуванцар хоолой – Полипропилен стандартын техникийн шаардлагыг хангасан ба иж бүрэн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг оруулж ирэн үйл ажиллагаагаа явуулж байна.

20-160mm диаметртэй хоолойны хэмжээний сонголттой

Хуванцар эдлэл Хуванцар эдлэл Хуванцар эдлэл
369904: Хуванцар эдлэл "Хуванцар цонхны бэлдэц"

Усны тусгаарлах чадвар өндөр, Дулаан алдагдал бага, Герман стандарт, Модерн дизайн, Дуу чимээ тусгаарлалт сайн  60х60 3 тасалгаатай, 60x70мм 4 тасалгаатай, 70x70мм, 70х63мм, 70х79мм 5 тасалгаатай, хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн чанартай, импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дарагч 11мм, 16мм, 19мм, 22мм, 36мм-ийн багц болгон үйлдвэрлэж нийт 14  төрлийн хэвээр хийж байна.  Өндөр чанартай түүхий эд ашиглан жилд 1000 гаруй тонн бэлдэц үйлдвэрлэх хүчин чадалтай.

Даралттай, цэвэр усны хоолой Даралттай, цэвэр усны хоолой Даралттай, цэвэр усны хоолой
363202: Даралттай, цэвэр усны хоолой "Цэвэр усны өндөр даралтын хүйтэн усны PE хоолой "
Мэдээлэл байхгүй байна


ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ