ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

ЭС СИ СИ ДИ ТРЕЙД ХХК

Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо Сонсголон

99110075

s.erdenechuulgan@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

"ЭС СИ СИ ДИ ТРЕЙД" ХХКомпани нь 2012 оны 10 сарын 4 нд компаний гэрчилгээгээ албан ёсоор хүлээн авч 4 хүний бүрэлдэхүүнтэй Итал Герман улсын хамтарсан SICOMA брендийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автомат удирдлагын систем бүхий 1 цагт 120 м3, хоногт 1600 м3 бетон бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг дотоодын 100% хөрөнгө оруулалтаар байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Захирал С.Эрдэнэчуулганы "Гэрэлтшинэчлэл"ХХК -н хайрганы үйлдвэрлэлийг түшиглэн Эргэлтийн хөрөнгө үүсгэн ажиллаж эхэлсэн. 2013 оноос компанидаа лаборатори байгуулсан бөгөөд манай лабораторийн албанд мэргэжлийн инженер техникийн ажилчид байнгын судалгаа шинжилгээг хийн ажиллаж байна. Үйлдвэрийн бүх үе шатанд бүтээгдэхүүн түүхий эдээ лабораторийн бүрэн шинжилгээнд оруулж барилгын талбай дээрхи бүх бетоноос сорьцийн шинжилгээ авч хадгалдаг.

First slide

First slide

Эрхэм зорилго

Бид “Монголын хөгжил - Бидний ирээдүй” буюу компанийнхаа алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, стратегийн чиглэлийг удирдамж болгон ажилладаг.

‘Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ” гэсэн алсын хараа нь манай компани хаа хүрэхээр тэмүүлж байгааг илтгэнэ. Бид  баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэн, хувь нийлүүлэгчид болон оролцогч талууддаа үнэ цэн бий болгож, Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацаанд хувь нэмэр оруулна.

Бидний эрхэм зорилго бол ‘аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц бетон зуурмагийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах’-д оршино. Энэ нь бидний урт хугацааны зорилт мөн. Бид аюулгүй ажиллагааг хамгаас нэн тэргүүнд тавин ажилладаг. Манай ажиллагсад өдөр бүр гэртээ харихдаа гэмтэл бэртэлгүй, эсэн мэнд байх нь хамгаас чухал. Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг барилгын материал үйлдвэрлэх бизнесийн хувьд олон улсын зах зээлийн орчинд өрсөлдөхүйц, үр ашигтай үйл ажиллагаа бүхий, Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг компани байх ёстой.

First slide

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Үндсэн үйлдвэрлэл болох бетон зуурмагын үйлдвэр, болон бетон цутгалтын үйл ажиллагаагаа явуулдаг.  Алтны хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд хайгуулын ажлаа эрчимтэй явуулж Ашиглалтын зөвшөөрөл авах төлөвлөгөөтэй байна.  Цаашид гадаад худалдаа явуулах зорилготой байна.

First slide

Даацын Хучилтын хавтан яаралтай Хямд зарна Урт 1,5м Өргөн 22

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Гүйцэтгэх захирал , болон үйлдвэрийн дарга, үндсэн болон ажилчид, гэрээт нягтлан бодогчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Цаашид технологийн мэргэшсэн боловсон хүчинтэй болж ажилчдынхаа ур чадвар, мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх зорлиготой байна.

байгууллагын бүтэц зохион байгуулалтын шинжилгээ зурган илэрцүүд

Компанийн свот шинжилгээ

СВОТ шинжилгээ  гэдэг нь байгууллагын үйл ажиллагаааг шинжлэхэд хэрэглэгддэг менежментийн шинжилгээний арга юм.  Үйл ажиллагааг шинжлэхдээ давуу ба сул тал, боломж ба аюул заналыг нь илрүүлж гаргаж ирдэг арга юм. Энэ аргыг маш олон (хувь хүн, байгууллага, улс орон, үйл явдал гэх мэт) олон зүйл дээр ашиглаж болно.
S буюу давуу тал
Давуу тал : 

- Манай байгууллагын давуу тал нь чанартай бүтээгдэхүүн, чадварлаг хамт олон
- Цагт 150 м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй. Мөн цутгалтын помп машинтай


Сул тал :

- Боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх
-Томоохон харилцагчтай болох
- Төлбөрийн чадваргүй харилцагчдаас болгоожлох

O буюу Боломж
Боломж : 

- Одоогоор зах зээлд эзлэх хувь бага байгаа
- Байгууллагын нэр хүнд сайн. чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

- Байгууллагын өмнө сурталчилгаа сайн хийвэл зах зээлд амжи лттай гарах боломж байна
T буюу Аюул занал
Аюул занал : 

- Байгууллагын өрсөлдөгч болох том компаниуд
- Байнгууллагын ажилын онцлог болон үйлчилгээ өөрчилөгдөхгүй нэгийн хэвийн байгаа.
- Технологын өөрчлөлт байгууллагад тулгарч байна 
- Байгууллагад өр болон бэлэн мөнгөний бэрхшээл

 

Гаргасан амжилт

Эко констракшн болон бусад хэд хэдэн томоохон компанид бүтээгдэхүүн амжилттай нийлүүлж байсан.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байнга шороо тоосноос хамгааож услалтын үйл ажиллагаа явуулдаг. Ажилчдын амрах байр, цай уух газартай. 

First slide

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Бетон зуурмаг шахахгч помп 32м ийн 1 ширхэг, 44м ийн 1 ширхэг тоног төхөөрөмжтэй. Гүний худаг болон, цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй.

First slide

Компанийн нийгмийн хариуцлага

Дараах зарчмуудыг байгуулна:
1.Сахилга батыг баримтлана-> Хөдөлмөрийн сахилга гэдэг нь хөдөлмөрийн дотоод Дэг журмыг сахих, Эрхэлсэн ажилдаа бүтээлчээр хандах, Чанарыг эрхэмлэх, Ажлын цагыг үр бүтээлтэй ашиглах явдал юм. 
Хөдөлмөрийн сахилгыг зөрчих шалтгаан: Байгууллагын зохион байгууллалтаас болж зөрчинө. Ажилтнаас өөрөөс нь болж зөрчигдөнө. Удирдлагын арга барилын тогтолцоо дутмагаас болж.
Технологийн сахилга: Үйлчилгээний явцад үйлдвэрллийн явцад дамжлага бүрт зохих ёстой арга зүйгээр нь явахыг хэлнэ.
Санхүүгийн сахилга: 
2. Бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулах. 
3. Сонирхол нийцүүлэх
4. Нийгмийг хөгжүүлэх хүчин зүйлс
5. Авилга, шудрага бус өрсөлдөөн ашиг сонирхлын зөрчлөөс ангид явуулах
6. Ам ажлын нэгдлийг хангах
7. Бизнесийг ёс суртахуунлаг
8. Байгальтай зөв харицах, Нөхөн сэргээх
9. Ажиллагсдын эрүүл мэнд, сургаж мэргэшүүлэх, 
10. Хөрөнгө оруулагчдын сонирхолыг хангах
11. Бизнесийг системтэй хөтлөх 
12. Бизнесийн энэрэнгүй орчин. Гадаад болон дотоод

Ирээдүйн зорилт

Ажилчдынхаа нийгмийн байдал, мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх. Компаний үйл ажиллагаагаа өргөтгөж олонд танигдсан томоохон компани болох зорилготой.

Ажилчдын хүсэл сонирхлыг үндэслэн, тэднийг хөгжих, нэгдэх, суралцах, нийгэмд байр сууриа олох, зорилгодоо хүрэхэд нь чиглүүлэн хөтөлж, зорилготой, мөрөөдөлтэй, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө цохилох зүрхтэй олон мянган залуусын төлөө шинэ бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэн ажиллах нь бидний зорилт юм.

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо Сонсголон
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Тамирхүү 88028976 tamirkhuu44@yahoo.com
Бетон зуурмаг Бетон зуурмаг
375102: Бетон зуурмаг "Бетон зуурмаг"

Манай компани нь М100-М500 хүртлэх маркийн бетон зуурмаг үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүндээ БНСУ-ын уян налархайжуулж, усны орцыг багасгах, бат бөх чанарыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй өндөр чанартай химийн нэмэлт, цаг агаарын хүйтэн үед бэхжилтийг хурдасгаж, бат бэхийг нэмэгдүүлэх хүйтнээс хамгаалах, галд тэсвэртэй үйлчилгээтэй өвлийн химийн нэмэлт бодисуудыг хэрэглэж буй бөгөөд хэрэглэгчийн захиалгаар бусад төрлийн нэмэлтүүдийг туршсаны үндсэн дээр бүтээгдэхүүндээ хэрэглэн үйлпдвэрлэх боломжтой. Түүхий эдийн туршилт судалгаан дээр үндэслэн тохирох орцын нормыг гаргаж үйлпвэрийн хэрэгдэгчддээ нийлүүлдэг.  Мөн бүтээгдэхүүний орцод ордог элс хайрга нь технологийн дагуу угааж боловсруулсан байх ба MNS стандартыг хангасан цементийг ашигладаг. 

Үйлдвэрийн бүтэц зохион байгуулалт

    Үйлпвэрийн барилга
    Ажилчдын байр, цайны газар
    Конторын байр
    Багажны агуулах -3ш
 
    Уурын зуух /шарах камер/
    Бэлэн бүтээгдэхүүний талбай

Үйлдвэрийн хэсэг нь 18х48 м, Үйлдвэрийн хэсэгт бетон зуурмагийн тогоо, бүрэн автомат узель, дүүжин кран байрладаг.

Тоног төхөөрөмж нь арматур сунгагч машин-2ш, матагч машин-1ш, тасдагч машин-1ш тус бүр нь үйлдвэрт байрлагдсан болно.

    1.Бүтээгдэхүүний тодорхойлолт

    1Бетон зуурмаг марк 100 /В 7.5/
    2Бетон зуурмаг марк 150 /В 10/
    3Бетон зуурмаг марк 200 /В 15/
    4Бетон зуурмаг марк 250 /В 20/
    5Бетон зуурмаг марк 300 /В 22.5/ зуурмаг үйлдвэрлэдэг

Түүхий эд материалын орц, найрлага тогтоох хэмжих

Хэрэглэж байгаа түүхий эдийншинж чанарыг шинжилж тогтоосны үндсэн дээр бетон холвцын технологийн шинж чанарын шаардлагыг хангуулж, тооцоо туршилтын аргаар тухайн марк тус бүрээр бетон найрлагыг тогтооно. Сонсголонгын карьерийн хайрга, элс, 400 маркийн портланд цемент хэрэглэж байгаа нөхцөлд нэг шоо метр бетоны найрлагыг туршилтаар бататган 1-р хүснэгтэд заасны дагуу авч болно.

Бетоны марк, анги Нэг шоо метр бетоны орц /кг-аар/ Конусын суулт см
Хайрга Элс Цемент Ус
100 (В 7.5) 1008 993 216 192 4.6
150 (В 10) 1150 815 251 190 4.6
200 (В 15) 1225 663 325 186 4.6
250 (В 20) 1292 552 380 182 4.6
300 (В 22.5) 1300 466 465 180 4.6:0-1

Энэхүү норм дүрэмд дүүргэгч материалыг хуурай байдлаар тоцсон болно.
Лабораторын шинжилгээний үр дүнг үндэслэн дүүргэгч материалын чийглэгийг орцын норм тооцхоос гадна лаборатор-технологийн туршилтын үндсэн дээр бетоны найрлагат өөрчлөлт зохицуулалт хийж байна. Түүхйи орд газар, шинж чанар, өөрчлөгдөх, бетоны шинж чанар шаардлага хангахгүй болох буюу үйлдвэрлэлийн технологид зарчмын өөрчлөлт гарах бүрд бетоны орцын нормыг хянаж туршилтаар бататган хэрэглэнэ. Бетоны орцын нормыг туршилтын дүнг үндэслэн компанийн захиралын тушаалаар баталж мөрдөнө. Бетоны орцын нормын зохицуулалтыг технологич инженерийн хяналтын дор лабораторын эрхлэгч хийнэ.

First slide

Монгол улсын бетон үйлдвэрлэл ба бетоны эрдэм шинжилгээ, судалгааны хөгжлийг холбох гүүр болох том зорилтыг урдаа тавин ажилладаг, бетон үйлдвэрлэлийн манай компани  барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан олон улсын стандартад нийцсэн, бүрэн дүүргэлттэй, М200 маркийн бетон зуурмагаа хотын баруун болон зүүн салбар үйлдвэрүүдээсээ хамгийн хямд үнээр буюу 1м3 бетон зуурмагийг 129,900 төгрөгөөр хамгийн хурдан хугацаанд хэрэглэгчиддээ нийлүүлэхээр болсон сайхан мэдээг дуулгаж байна.

Бетон зуурмаг нь зуурагдсан цагаасаа хойш бэхжих, хатуурах процесс явагдаж байдаг, цаг хугацаанаас хамаарсан онцлог бүтээгдэхүүн бөгөөд хурдан тээвэрлэж хүргэх тусмаа чанараа тогтмол барьж байдаг тул өөрт хамгийн ойр байгаа хариуцлагатай нийлүүлэгчээс бетон зуурмагаа авах хэрэгтэй гэж бетоны мэргэжилтэн нь зөвлөж байсан юм.

 

 

Хэрэглэгчид цемент, элс, дайрга зэргийг тусад нь худалдан аваад хэрэгцээт бетон зуурмагаа талбай дээрээ гар аргаар хийхэд цаг хугацаа алдах, хүн хүч их шаардах, тодорхой хэмжээний төхөөрөмж худалдан авах, эсвэл түрээслэх, бохирдсон орчныг цэвэрлэх зэргээр эцсийн үр дүнд өртөг нь өндөр болдог бөгөөд  хамгийн гол нь стандарт орц найрлагагүйн улмаас бат бэхийн стандарт шаардлага хангахгүй, хэсэг хугацааны дараа хагарах, үйрч  үр дүнгүй болох явдал элбэг тохиолддог байна.

 

Харин мэргэжлийн компанийн бэлтгэдэг бетон зуурмаг нь түргэн бэхжүүлэгч химийн нэмэлттэй байдаг тул бетон түргэн хугацаанд шаардлагатай бат бэхээ авч дараагийн ажилд хугацаа алдахгүй байх давуу талтай юм.   

Эс Си СИ Ди  компанийн хамт олон чанар, аюулгүй ажиллагаа, шуурхай байдлыг нэн тэргүүнд тавьж ажилладаг бөгөөд, хэрэглэгчидийнхээ захиалсан ямар ч хэмжээний бетон зуурмагийг цаг хугацаанд нь хүргэх боломжийг улам нэмэгдүүлэх үүднээс ирэх жил хотын хойд хэсэгт дахин нэг үйлдвэр барихаар зорин ажиллаж байгаа юм байна.    

Нэмж хэлэхэд худалдан авалт хийсэн хувь хүнд ч гэсэн бүрэн дүүргэлтийг баталгаажуулсан баримт болон НӨАТ-ын буцаан авалтын е-баримт олгох боломжтойгоо компанийн хамт олон дуулгасан билээ.

 

 

 

 

 

 

 

  •  
  •  
  •  

 

 

М200 маркийн бетон нь жижиг байшингийн суурь, гэрийн суурь, хашааны суурь, зам талбай зэрэг хэрэглэгчдийн өргөн хэрэглээнд ашиглагддаг бетон зуурмаг билээ.

First slide



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ