ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Мултипак ХХК

Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 12-р хороо Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж 41-7 тоот

88074088

khayanaa@multipavk.mn

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Мултипак ХХК нь  2010 оноос эхлэн хүнсний багцлагч хальс болон ахуйн барааны боодлын ороогч гялгар хальсыг үйлдвэрлэх, худалдаалах чиглэлээр байгуулагдан ажиллаж байгаа 100 % дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний үйлдвэрүүдийн нэг юм. Бид олон улсын стандартад нийцсэн түүхий эдийг ашиглан чанарын өндөр түвшинд герман технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Манай үйлдвэр нь сард 90 тн, жилд 1,000 тн гялгар хальс үйлдвэрлэх хүчин чадалтай багцлагч, ороогчийн үйлдвэр бөгөөд АПУ ХХК, М-СИ-ЭС Кока-Кола ХХК, Витафит ХХК, Сүү ХК, Оюу толгой ХХК, Спирт бал бурам ХХК, GN beverage ХХК, Таван богд Тоёота сервис ХХК, Мобиком ХК  зэрэг үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд болон 130 гаруй жижиг аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлдэг. Цаашид бид Монгол Улсын Их Хурлын 2015 оны 104-р тогтоолоор баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, 2014 оны 43-р тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 287 тоот тогтоолоор батлагдсан “Сав баглаа боодол үндэсний хөтөлбөр, 2012 оны 5 дугаар сарын 12-нд батлагдсан “Хог хаягдлын тухай хууль” болон МУ-ын бусад хууль тогтоомжид нийцүүлэн технологийн дэвшилтэт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг сүүлийн үеийн өндөр үр ашигтай тоног төхөөрөмжөөр шинэчилж, хаягдал гялгар хальсийг дахин боловсруулж байгаль орчны бохирдлыг бууруулах замаар өөрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлснээр эдийн засгийн үр өгөөжтэй ажиллах зорилт тавьж байна. Судалгаагаар Монгол Улс жилдээ энэ чиглэлийн  баглаа боодлын хэрэгцээний 60%-ийг импортоор оруулж ирдэг бөгөөд 10 орчим хувийг манай компани дангаараа үйлдвэрлэн  зах зээлд нийлүүлж байна.

 

 

 

 

 

                                                        

Зураг 1. Үйлдвэрийн байр

Эрхэм зорилго

Бид амжилтаар жигүүрлэн байгаль орчинд ээлтэй технологиор импортыг орлох чанартай брэнд бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, хэрэглэгчээ дээдэлж ажиллана.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Сав баглаа боодоол

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

png.png

Компанийн свот шинжилгээ

png.png

Гаргасан амжилт

Компанийн амжилтын түүх

  1. 2010 онд үүсгэн байгуулагдахдаа цагт 30-40 кг-ийн хүчин чадал бүхий дан ганц ороогч машинтай, 4 ажилтантайгаар түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхэлж байсан. Бүтээгдэхүүнээ 3 ААН-д нийлүүлдэг байсан.
  2. 2012 онд сав баглаа боодлын гялгар уутны үйлдвэрлэлээр дагнах байдлаар  багцлагч хальсны зах зээлийн судалгааг гаргаж, технологийг нь судалснаар цагт 60-80 кг үйлдвэрлэдэг хүчин чадал бүхий тоног төхөөрөмжийг суурилуулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Ингэснээр ажилчдын тоог 2 дахин нэмэгдүүлж шинээр ажлын байр бий болгосон бөгөөд бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж зах зээлд эзлэх байр суурь дээшилсэн. Ийнхүү 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагад өөрсдийн бэлэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх ахиц гарч байгууллагын өрсөлдөх чадвар эрс дээшилсэн.
  3. 2013 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “ Айл өрхөд тараах хогны уут нийлүүлэх ХУ/01” төсөл зарлагдсаны дагуу хогны уут үйлдвэрлэдэг тоног төхөөрөмж, принтерийг  БНХАУ-аас худалдан авч суурилуулан тус төсөлд оролцож   2-р багцад нь шалгарч хамтран ажилласан. Энэ хугацаанд гэр хорооллын 7,607,841 ширхэг уутыг 6 сарын хугацаанд үйлдвэрлэн төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
  4. 2014 онд өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр компанийн эзэмшлийн 5000 кв.метр талбай бүхий газар дээр 2000 кв.метр үйлдвэрийн зориулалтын барилга, агуулах, оффис барьж 2015 онд ашиглалтад оруулсан. Ингэснээр өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болж, үйлдвэрлэл явуулах шаардлага хангасан үйлдвэрийн байртай болсон бөгөөд ажилчдын ая тухтай ажиллах орчинг бий болгож чадсан.

 

  1. 2016 онд Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001, Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо OHSAS 18001 стандартуудыг тус тус амжилттай нэвтрүүлж баталгаажуулж чадсан. Үүний дүнд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан байгаль орчинд ээлтэй технологи ашиглан байгаль орчны аливаа сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлган, тэнцэрт байдлыг хадгалан аюулгүй үйлдвэрлэл явуулах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.
  2. 2013 онд Монголын Сав баглаа боодлын холбоонд элсэн орж Улсын чанартай 10 гаруй үзэсгэлэнд, орон нутгийн 7 үзэсгэлэнд оролцож  бүтээгдэхүүнээ сурталчилсан. Өнөөдрийн байдлаар манай компани 18 албан хаагчтай, 140 гаруй ААН-д бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж зах зээлээ улам тэлсээр байна.
  3. Бидний хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж 2014 онд нийслэлийн “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ” номинацид нэр дэвшүүлж “ТУСГАЙ БАЙРЫН ШАГНАЛ”-ыг олгосон. 2015 онд Сав баглаа боодлын холбооны нэрэмжит ТЭРГҮҮН шагналыг тус тус авсан. Албан хаагчдаас Үйлдвэрийн ерөнхий инженер Д.Туваансүрэн ХААХҮЯ-ны “ЖУУХ БИЧИГ”, салбарын “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдэг, “ ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-иар, нягтлан бодогч Ч.Эрдэнэтуяа Санхүүгийн салбарын “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдэгээр, Ээлжийн ахлах Д.Дашдондов, Д.Отгонбаяр нар Засгийн газрын “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ээр тус тус шагнагдсан.
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

14001 001.jpg

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Үйлдвэрийн зориулалттай 1920 мк талбай бүхий барилгыг 2015 онд барьж ашиглалтад оруулсан. Үйлдвэрийн баярнаас төв зам хүртлэх 120м  хатуу хучилттай авто зам барьсан.

Компанийн нийгмийн хариуцлага

Манай компани нь полимерын төрлийн бүтээгдэхүүн хэрэгчдийг зөв зохистой хэрэглээнд сургах, танин мэдүүлэх чиглэлд төдлөрч ажилладаг. 

Мөн үйлдвэрийн гадна талын нийтийн эзэмшлийн 6000 мк талбайг зүлэгжүүлэн орчны бохирдол тоос шороо босохыг багасган ажиллаж байна. 

Ирээдүйн зорилт

Дэвшилтэд технологи, тоног төхөөрөмжийг эх орондоо нэврүүлэхээр ажиллаж байна.

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 12-р хороо Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж 41-7 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Сономцэвээн 89000430 ulziibayar.s@multipack.mn
Гялгар уут
364101: Гялгар уут "Багцлагч хальс"
  1. Багцлагч хальс.

Description: Image result for coca cola plastic packageDescription: Image result for shrink filmБагцлагч хальс дулааны нөлөөгөөр наалдаж, агших чанартай өнгө үнэр, толбогүй бат бөх шинж чанартай бүтээгдэхүүн юм. Үйлдвэрлэлийн шугаманд 200-2200С-ийн температурт  ус ундаа, ундаа, архи, шар айргийг багцалж боохоос гадна уул уурхайд дээжний уут, барилгын салбарт дулаалга, хамгаалалт, газар тариалангийн салбарт  хөрс хучих зориулалтаар  өргөн хэрэглэгддэг

 

 

 

 

 

 

 

 

Хүнсний бусад давс Хүнсний бусад давс Хүнсний бусад давс Хүнсний бусад давс
239982: Хүнсний бусад давс "Ороогч хальс"
Мэдээлэл байхгүй байна


ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ