ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

модкон

Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1-р хороо энгельсийн гудамж өөрийн байранд

99065094

d.baasanbyamba@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Тус компаны үндэс суурь 1937 онд Дотоод явдлын Яамны харъяанд “Модон тасаг” нэртэйгээр анх байгуулагдсан.

1950-иад онд “Хотын модон завод”,

1971 онд УБ хотын Мод боловсруулах Комбинат

1992 оноос Улсын өмч хувьчлалын комиссын шийдвэрээр “Мод” ХК

2002 онд “Мод Кон” ХХК болон бие даан ажиллаж эхэлсэн болно.

Барилгын шалны цех байсан тууш модон эдлэл үйлдвэрлэх 5 ш суурь машинтай цехийг авч үйлдвэрлэлийн үйл ажиллагааныхаа гарааг эхэлж байсан.

Жил бүр техник технологио шинэчлэх стратеги бодлого баримталж ажиллан шинэ нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлж ирлээ.

2002-2003 онд  Барилгын шалны янз хөвөө мод,      модон байшингийн гадна дотор   өнгөлгөөний харуулдмал бэлдэц   /рейк/

2003-2004 онд     Барилгын цул модон хаалга

2004-онд   Европ стандартын цонх /модон вакуум   цонх/

2004-2007 онд   Финлянд технологитой наамал дүнзэн   байшин

2007-2008 онд     Цул модон хийцийн мебель   тавилга

2008-2010 онд     Зүймэл модон хавтангийн   үйлдвэрлэл

2011-2012 онд наамал хаалганы үйлдвэрийн техник технологийн шинэчлэл хийж жилдээ 15000 наамал хаалга хийх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтанд оруулаад байна.

Энэ хугацаанд технологийн 41 төрлийн үндсэн тоноглол, 18 төрлийн туслах тоноглолоор техникээ шинэчилсэн.

Үүнд: - Нэг ээлжинд 60 м3 мод хатаах хатаалгын цех,

жилдээ 360 м3 зүймэл хавтан үйлдвэрлэх хавтангийн дамжлага,

цул модон болон шахмал өнгөт хавтангаар мебель эдлэл үйлдвэрлэх дамжлага,

Жилдээ 15000 хаалга хийх наамал хаалганы үйлдвэр

лак будгийн цех, хутга багаж ирлэгээний хэсгүүдийг иж бүрэн шинэчлэн хяналтын камерийн систем тавьж ажиллуулав.

 

Эрхэм зорилго

Манай компаний эрхэм зорилго:

 

  • Цул хийцийн зүймэл модон мебель хавтан үйлдвэрлэх шинэ технологи эзэмших
  • Хаягдалгүй технологи нэвтрүүлэх, үртэс хаягдал ашиглан барилгын шинэ материал үйлдвэрлэх (Үртэс цементэн хавтан, өнгөлгөөний тоосго, барилгын наамал модон хийц гэх мэт),
  • Орон сууцны барилга барих

Экспортод бүтээгдэхүүнээ гаргах

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Манай компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл барилгын модон эдлэл, хаалга, цонх, тавилга г.м бүх төрлийн модон эдлэлийн захиалгат үлйдвэрлэлийг нэг дороос үйлдвэрлэн нийлүүлдэг.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт
Компанийн свот шинжилгээ
Гаргасан амжилт

Жил бүрийн экспо үзэсгэлэнд оролцож импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн, ААА зэрэглэлийн бүтээгдэхүүний батламж, тогтвортой ажлын байр зэрэг Татвар, НДаатгалын байгууллагаас батламж аюсан.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Манай үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүд модон материал ашигладаг тул хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, мөн хаягдал үртэсийг шахмал түлшний үйлдвэрт нийлүүлж, модны үлдэгдэл гардаггүй учир байгаль орчинд сөрөг нөлөөгүй.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Сүүлийн үеийн бүтээн байгуулалтыг дурдвал 250 кв-н чадалтай трансформатор (КТПН) суурилуулан ашиглалтанд оруулж өөрийн бие даасан цахилгааны эх үүсвэртэй боллоо.

Компанийн нийгмийн хариуцлага

Ажилчдын нийгмийн байдалд анхаарч компанийн зүгээс урьдчилж зээл олгох, өвлийн улиралд шаардлагатай ажилчдад түлээ олгох, ажилчдын ур чадварыг дээшлүүлж сургалтанд хамруулах, зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Ирээдүйн зорилт
Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1-р хороо энгельсийн гудамж өөрийн байранд
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Баасанбямба 99019200 chuugii0302@yahoo.com
Модон байшингийн хийц (палк) Модон байшингийн хийц (палк) Модон байшингийн хийц (палк) Модон байшингийн хийц (палк)
316004: Модон байшингийн хийц (палк) "модон барилга"

Өвөл зун амьдрах зориулалттай наамал дүнзэн байшин. 

Гадна дотор тал цэвэр модоороо байдаг тул эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Хүссэн хэмжээ загвараар үйлдвэрлэх боломжтой.

Модон байшингийн хийц (палк)
316004: Модон байшингийн хийц (палк) "ханын доторлогооны рейк мод"

дотор гадна хананы өнгөлгөөний мод.

Тууш талдаа углуургатай, харуулдсан.

Урт 1,5-4,0м

Өргөн 12,5 см

Зузаан 1,5 см

Барилгын шалны банз
316001: Барилгын шалны банз "шалны банз"

Шалны банз

Зориулалт: Спорт зал, зуслангийн байшингийн дотор гадна шал

урт: 1,5м - 4м

өргөн: 12,5 см

зузаан: 2,5 - 4,5см

Гэрийн мод Гэрийн мод Гэрийн мод
387001: Гэрийн мод "сийлбэртэй монгол гэр"

Иж бүрэн тавилгатай сийлбэртэй монгол гэр.

5, 6, 8 ханатай

Барилгын хаалга, цонх Барилгын хаалга, цонх Барилгын хаалга, цонх Барилгын хаалга, цонх
316002: Барилгын хаалга, цонх "барилгын дотор хаалга"

Хүссэн хэмжээ загвараар үйлдвэрлэх боломжтой.

1. Бүх төрлийн гоёлын хаалга

2. Цэвэр модон хаалга

3. Гоёлын будагтай хаалга

4. Наамал хуулгатай хаалга



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ