ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Лиф ХХК

Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1-р хороо 2-р хороолол, Шифр ХХК-ийн байр

99119866 99984785

99984785 face book hayag

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Лиф ХХК нь 2004 оны 4-р сард байгуулагдсан.БНХАУ-ын иргэн Зан Лиф н-ий 100%- ын хөрөнгө оруулалттай, 12 монгол ажилтан ажиллаж эхэлсэн. Хаягдал цаасыг ашиглан Цэвэрхэн нэртэй ариун цэврийн цаасыг 12 жилийн  турш үйлдвэрлэн  гаргаж  байна.

Эрхэм зорилго

Лиф ХХК нь хоёрдогч түүхий эд болох хаягдал цаасыг ашиглан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэн (бичгийн цаас), хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Хаягдал цаасыг ашиглан ариун цэврийн цаас үйлдвэрлэх чиглэл

Хэвлэлийн компанитай гэрээ байгуулан хоёрдогч түүхий эд болох цаасыг нийлүүлэн авч хамтран ажилладаг

 

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Лиф ХХК нь гүйцэтгэх захирал, 1 тоног төхөөрөмжийн технологич, 6 туслах ажилтантай. Тус үйлдвэрлэл нь цаасыг бутлах, шигших, индүүдэх, хэв дарах, шошго наах, зүсэх, савлах шат дамжлагаар явагдаж байна. Шат дамжлага бүрт 1-2 ажилчид ажилладаг. 

Тус үйлдвэрт цаашид тоног төхөөрөмжийн технологич, МСҮТ-ийг төгсөгч тусгай мэргэжлийн 3 ажилтныг нэмж ажиллуулах төлөвлөгөөтэй байна.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: хоёрдогч түүхий эд ашигладаг, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг, хүний хэрэгцээг хангасан химийн, угаалгын бодис ороогүй, усанд уусах чадамжтай, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 

Сул тал; өөрийн байр байхгүй

Боломж: Хэвлэлийн болон бичгийн цагаан цаас үйлдвэрлэх, ААН, байгууллагуудтай холбоо харилцаа тогтоож, бичгийн цаас, устгах материалыг татах боломжтой

Аюул, саад бэрхшээл: Импортын цагаан цаасны өрсөлдөгч үйлдвэрлэл нэмэгдэх

Гаргасан амжилт

Импортыг орлох, химийн болон угаалгын бодис ороогүй, Монгол хүний хэрэгцээг хангасан чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчдийн талархал хүлээж ажилладаг.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Хоёрдогч түүхий эдийг ашиглаж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байна. Химийн болон угаалгын бодис ороогүй, усанд уусамтгай, шигүү, цагаан цаасыг үйлдвэрлэж байна.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа өөрийн байртай болон үйл ажиллагаагаа өргөтгөхөөр зорьж байна.

Компанийн нийгмийн хариуцлага

Иргэдийг эрүүл, аюулгүй, чанартай, бүтээгдэхүүнээр хангах нийгмийн хариуцлага хүлээдэг.

Ирээдүйн зорилт

Хэвлэлийн болон бичгийн цаасыг хоёрдогч түүхий эдээр үйлдвэрлэх зорилготой.

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1-р хороо 2-р хороолол, Шифр ХХК-ийн байр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Батдулам 99119866 99984785 lif_2016@yahoo.com
Ариун цэврийн цаас
321930: Ариун цэврийн цаас "цэвэрхэн ариун цэврийн цаас"

Хоёрдогч түүхий эдийг ашиглаж, импортыг орлосон, химийн болон угаалгын бодис ороогүй, 00-ын цаасны хувьд цагаан, шигүү, усан уусах чадвартай, хоёр давхар чанартай бүтээгдэхүүн юм.

 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ