ТЭР ИХ НУУР ХХК нь Анх 1998 онд хиам, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн үйл ажиллагаагаа эхлэж байсан бөгөөд 2005 оноос эхлэн үйл ажиллагаанийхаа чиглэлийг өөрчилж ердийн хатуулагатай хуванцар хоолой болгон өөрчилж. Монгол улсдаа хямд үнэтэй нэмүү өртөг шингэсэн ажлын байр бий болгох үйлдвэрлэлийг эх орондоо байгуулж үйл ажиллагаа явуулж байна.
Эрхэм зорилго:Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хүн амын эрүүл ахуй болон бүтээгдэхүүний чанарын шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Мөн Монгол улсад хог болон хаягдаж байгаа хуванцар материалуудыг дахин боловсруулж, байгаль орчинд шингэдэггүй хүн ам, мал сүргэд сөргөөр нөлөөлдөг учраас бид хог хаягдалаа дахин боловсруулж зах зээлд чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлж байна.
Хуванцар хоолойн үйлдвэрлэл: Манай компаний салбарууд:
- 100 айл барилгын материалын зах
- гурвалжин худалдааний төв
- өөрийн үйлдвэрийн байранд байралдаг.
2005 онд Нийслэлийн хөгжилд Сүхбаатарчуудын оролцоо Өргөмжлөл, медаль
2006 онд Оны онцлог бүтээгдэхүүн өргөмжлөл.
2008 онд Оны Тэргүүний хамт олон өргөмжлөл
2014 онд Монголын төлөө хамт олон өргөмжлөл, цом
Манай компани нь хог хаягдалыг дахин боловсруулдаг учир Байгаль орчин, хүн амийн эрүүл мэндэд учруулж болох хор хөнөөлийг 100% багасгахийн төлөө баг хамт олноороо хөдөлмөрлөж байгаа хамт олон юм.
манай компани нь Их Нарангийн хажууд 20-20 харьцаатай ажлын байр ашиглалтанд оруулсан бөгөөд Цагаан даваанд байрлах Экопарк үйлдвэрийн цогцолбор хүрээлэнд гар бие оролцож байгаа.
Манай компани нь байгаль орчинд ээлтэй Эко Парк төслийн идэвхитэй гишүүн байгууллага юм. Байгальд шингэдгүй хог хаягдалийг дахин боловсруулдаг.
Монгол улсад хог болон хаягдаж байгаа бусад бүтээгдэхүүнийг дахин боловсруулах үйл ажиллагаагаа өргөтгөх зорилттой ажиллаж байгаа.
Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25-р хороо 105 байр 16 тоот
369904: Хуванцар эдлэл "хуванцар хоолой"
Манай компани 2005 онд ердийн хатуулагатай хуванцар хоолойн стандартыг
(MNS-5544:2005) уг бүтээгдэхүүндээ Монгол улсын тохирлын гэрчилгээ авсан.Манай хуванцар хоолой олон салбарт хэрэглэгддэг бөгөөд 50мм-200мм хүртэлх диатетртэй хуванцар хоолойг үйлдвэрлэж байна.