ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

"Хүчтэний өлгий" ХХК

Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 12-р хороо Булгын 16-676 а тоот

88500009 86210009

AKU_1023@yahoo.vom

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

1992-2002 онд баянгол дүүргийн 13-р дунд сургуулийг төгсөж, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн Герман хэл судлал, аялал жуулчлалын ангид элсэн орж 3 жил суралцаад ар гэрийн гачигдлаар 2005-2009 он хүртэл чөлөө авч, өвөөгөө асарч байгаад 2009-2010 онд их сургуульдаа эргэн суралцаж төгссөн. Өвөөгөө асарч байх хугацаандаа Увс аймгийн Хяргас суманд хувиараа бизнес эрхлэн, мал мах бэлтгэл ,зурагчин, компьютерийн үйлчилгээ, хэлний курс гуанз, цайны газар ажиллуулан хөдөөгийн хөдөпмөрчдөд үйлчлэн, алс баруун хязгаарын ард түмнийг зах зээлд хөлөө олоход нь өөрийн мэдлэг боловсролоо ашиглан тусалж өөрийн гэсэн хүрээлэл, хамтрагч, сүлжээ  бааз суурьтай болсон. Сүү, мах бэлтгэлийн сүлжээгээ ашиглан нийслэлийн хөдөлмөрчдийн өсөн нэмэгдэж байгаа сүү махны хэрэгцээг судлан, чанартай , амттай , цагаан идээ эрүүл махаар хангах зорилгоор 2011 оны 11-р сард “ХҮЧТЭНИЙ ӨЛГИЙ” ХХКомпанийг байгуулан мал мах бэлтгэл, мөсөн зоорь, жижиглэн бэлтгэх цех, ангилсан махны бөөний дэлгүүр бүхий төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Цогцолбор төв байгуулах төслөө 2013 онд бичээд, ЧД-ийн Хөдөлмөрийн хэлтэст хандаж, санхүүжилт хүрэлцээгүй гэсэн хариу авсан тул ЧД-ийн Бизнес инкубатор төвийн “Бизнесээ эхэл”, “Бизнесээ хөгжүүл” сургалтанд сууж, төслөө шинэчлэн дахин бичиж, аж ахуйн нэгжээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлж, зоорьны барилгаа бүрэн дуусгаж, бэлтгэлийн болон дэлгүүрийн барилгын ханын тоосгыг бэлтгэж, блокон хашаа, гүйдэг төмөр хаалга, ачаа буулгах 260м кв бетонон талбай, нийт 120,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүллээ.

И.Анхжаргал миний бие орон нутаг дахь салбар хариуцах болсон тул өөрийн дүү И.Баяржаргалд “Хүчтэний Өлгий “ ХХК-г бүрэн шилжүүлэв.

И.Баяржаргал миний бие 2010 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийг эмзүйч мэргэжлээр төгсөж мэргэжлээрээ 3 жил ажиллаж, дараа нь хувийн бизнесийг эхлүүлж амжилттай ажиллаж байна. Эрүүл мэнд нь бидний өдөр тутамдаа хэрэглэж буй хүнс тэжээлтэй салшгүй холбоотойг мэддэг тул хоолны эрүүл ахуй, эмт чанар, энерги сэлбэж чадах, эрүүл ахуйн шаардлага хангасан, уламжлалт хүнс бэлтгэх,  цаашид дэлхий нийтийн хэрэглээ болгох хүсэлтэй.

Манай компаний төслийн багт олон жил мэргэжлээрээ тогтвортой ажилласан мал аж ахуйн онцлог талыг сайн мэдэх малын их эмч Дүгэржав. эрүүлийг хамгаалах байгууллагад  олон жил ажилласан эрүүл ахуйч их эмч  Оюунчимэг, Мах комбинатад махны технологич, Цэвэлмаа, БНХАУ -ын техник технологийн Дээд сургуулийг төгссөн гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байгаа Бямбахишиг /Гэр бүлийн хүн/ , хот хөдөөд олон жил мал малласан уламжлалт мал аж ахуй , хүнсний ногоо тариалагч туршлагатай мэргэжлийн чадварлаг ажилчид, малчид, өрхийн үйлдвэрлэгчид  гэх мэт энэ салбарын ажил мэргэжлийн шилдгүүд нэгдсэн. Миний бие 2014 онд АШУҮИС-ын магистрантурт элсэн орсон ба магисрийн судалгааны ажлыг   “Хоолзүй эрүүл мэндийн шинжлэх ухаан” /Nutrition and Health science / Бодисын шимт байдлыг хадгалах нь сэдвээр судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Бэлчээрийн малын мах, цэвэр хөрсний ногоо, цагаан идээ, байгалийн зэрлэг жимсний биологийн идэвхи, эмт чанар, хүний биеийн дархлаажилт, эрүүл мэндэд онцгой ач тустай бөгөөд бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гар дээр шинэлэг байдлаар нь хүргэх нь үндсэн зорилго юм.  

Эрхэм зорилго

Компаний  алсын хараа:

А. Зуун зууны шалгарлыг давж уламжлагдаж ирсэн эх орны хамгийн шилдэг шилмэл органик хүнсний бүтээгдэхүүний цуглуулгыг жижиглэн вакумлан савалж нийтийн хүртээл болгон химийн хольцгүй, эрүүл цэвэр байгалийн гаралтай хүнсээр ард түмнээ тасралтгүй хангах

 

Б. Ирээдүйн малчдын халааг өнөөдрөөс бэлтгэж өнгөрсөн үеийн өв уламжлал, соёлоо мал нутаг хэлтэй нь үр хойчистоо өвлүүлэх

 

В. Зөвхөн эрс тэс уур амьсгалтай дөрвөн улирал ээлжлэн байдаг  өргөн уудам нутагт, олон зууныг өртөөлөн шалгарч үлдсэн шилдэг технологи, зөвхөн нүүдлийн аж ахуйд л бэлтгэгддэг цэвэр байгалийн гаралтай дахин давтагдашгүй эрүүл хүнсийг дэлхий дахинд таниулан сурталчилж, Монголын “Нутгийн хүнс” брендийг хүн төрлөхтөний хэрэглээ болгох

  1. Төслийн зорилго

Хэнд юу хэрэгтэйг эрж олоод хэрэгцээг нь  хангагтун гэдэг уриаг эрхэмлэн: Хүнсний ногооны олон төрөл, сүү цагаан идээ, жимс, жимсгэнэ, уламжлалт махан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөн чанарыг нь муутгахгүйгээр удаан хугацаагаар зохих темпратурт зоорьлон хадгалж, дотоодын хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж байгаа шинэ хэрэгцээг тогтвортой, хямд үнэтэй, чанартай, зөв, эрүүл  хүнсээр жигд тогтмол найдвартай тасралтгүй хангах, эрин зууны шалгарлыг давж уламжлагдаж ирсэн Монгол органик шилдэг хүнсний бүтээгдэхүүнийг, дэлхийн монголчуудаар дамжуулан, олон улсад сурталчлан таниулах, экспортод гаргах эрүүл, мэндэд тустай эко хүнсний бүтээгдэхүүний брэндийг зах зээлд бий болгох, улсын төсөв бүрдүүлэхэд оролцох аль болох олон хүнийг ажлын байраар хангах, Монголчуудаа дэмжиж хамтдаа хөгжиж дэвших зорилготой.

 

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд
  1. Бүтээгдэхүүний тухай

а/ Хүнсний төрөл бүрийн ногоо:

  • Төмс, лууван, манжин /шар, хүрэн/ сонгино, сармис, байцаа, ногоон сонгино мөөг, таана, хөмүүл, хужир, давс гоньд

б/ нарийн ногоо, салат байцаа, огурцы, бууцай, юуцай, эрдэнэшиш, дун ногоо

в/ жимс, жимсгэнэ

  • Чацаргана, тошлой, үхрийн нүд, нэрс тарвас, хулуу, таван салаа, хусны шүүс, гоёо, нохойн хушуу, халгай, чихэр өвс, бөөрөлзгөнө, аньс давжаа алим, чулуун давс

г/ Цагаан идээ

  • Сүү /шингэн/ ааруул, бяслаг, хурууд, ээзгий, цөцгий, шар тос, мэхээртэй тос, өрөм, боз, нойтон аарц, шар шүүс, уураг, ээдэм, гүүний саам, айраг, хурс, ингэний сүү,

д/  Мах махан бүтээгдэхүүн :

  • Монгол мал өвөл нь турж, зун нь таргалж өөх нь байнга шинэчлэгдэж, байдаг тул холестрингүй гэж үздэг/
  • Ангилсан мах, борц, зүрх, сорс, гургалдай, гүзээ, сархинаг, бөөр зүрх,толгой шийр, хэл, сүүл, хатаасан цус, хярамцаг, дэлүү, үнхэлцэг, шангарцаг, гол мах, цул мах, дал  дөрвөн өндөр, машиндсан мах, шойз, каз, хорхог, боодог

е/ Туслах аж ахуйгаас

  • Гахай, тахиа, галуу, нугас, тулай, цацагт хяруул, тоодог, тооройн мах,
  • Тахиа, галуу, бодны өндөгнүүд
  • Эмийн ургамал

ё/ Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

  • Хүлэмжийн тоног төхөөрөмжүүд
  • Үр, үрслэг, бордоо, хөрс, ургамал тарих сургалтууд
  • Бусад орны баталгаажсан хүнсний бүтээгдэхүүнүүд
  • Сав, боодол, баглаа, хаяг шошго,
  • Хүргэлт үйлчилгээ
Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Ажиллах хүч

  • 2016 онд 10- хүний ажлын байр
  • 2017 онд 16- хүний ажлын байр
  • 2018 онд 23- хүний ажлын байр
  • 2019 онд 31- хүний ажлын байр
  • 2020 онд 48-н хүний ажлын байр

48-н Найдвартай ажлын байртай болно.

7.2 Ажиллах хүчний бүтэц, зохион байгуулалт

 

 

Ногооны тех/4 - 1

Сүүний  тех/4 - 1

Махны тех - 1

Жимсний тех - 1

Ачигч

 

Менежер

 

Нярав - 2

Тогооч - 2

Худадагч - 2

 

Ня - бо

 

Цэвэрлэгч - 2

Манаач  -  3

Сантех/цах - 3

Жолооч1

 

ЗАХИРАЛ

 

Үндсэн ажилчид

 

Гэрээт ажилчид

 

Малчид

 

Жимсчид

 

Өрхийн үйлдвэрлэгчид

 

Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид

 

Бэлтгэгч - 4

 

Бэлтгэгч - 6

 

Бэлтгэгч - 4

 

Бэлтгэгч - 7

Text Box: Ногооны тех/4 - 1Text Box: Сүүний  тех/4 - 1Text Box: Махны тех - 1Text Box: Жимсний тех - 1Text Box: АчигчText Box: Нярав - 2Text Box: Тогооч - 2Text Box: Худадагч - 2Text Box: Цэвэрлэгч - 2Text Box: Манаач  -  3Text Box: Сантех/цах - 3Text Box: Жолооч1 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Компанийн свот шинжилгээ

SWOT шинжилгээ

Давуу тал

  • Монголчууд бид хүнсээ хэрэглэх, ашиглах, хадгалах, хэмнэх, арвижуулах, уламжлагдаж ирсэн өв соёлтой ард түмэн
  • Монгол улсын олон улсад эрүүл аюулгүй бүс гэж зарласан орчноос мал махаа бэлтгэдэг.
  • Мэргэжлийн дадлага туршлагатай хамт олон
  • Байршил сайтай
  • Тогны хүчдэл сайтай
  • Орон нутагт сайн бэлтгэн нийлүүлэгч бааз, сүлжээ сайтай
  • Монгол уламжлалаараа маш сайн бэлтгэгдсэн мэргэжилтэн мастерууд орон нутагт хангалттай бий.
  • Залуу чадварлаг орчин үеийн техник техонлогид чадхижсан, уламжлалт ахуйд өссөн, мал аж ахуйд сэтгэлтэй чадварлаг удирдлагын багтай
  • Зоорьтой ажлын байраа барьж байгаа

Сул тал

  • Нөөц бэлтгэх эргэлтийн хөрөнгө бага
  • Техник цахим ертөнцөд ажиллах чадвар сул /ажилчид/
  • Цалин бага
  • Харийн соёлд шүтсэн туйлшрал дунд ажлаа эхэлсэн
  • Тээвэрлэлт хол
  • Ажилчдын байр амьдрах орчин сул
  • Хүүхдийн цэцэрлэг, сургууль хол
  • Ажилчдын хөдөлмөр хамгаалал галын техниктэй багаж тоног төхөөрөмжтэй харьцах мэдлэг сул
  • Үйлдвэрийн барилга баригдаж дуусаагүй
  • Цахилгаан гэнэтийн тасалдал үүсч үйлдвэрлэл зогсоох

Боломж

  • Хөнгөлттэй санхүүжилт олох /ЖДҮ дэмжих сан ЭКО төсөл/
  • Олон улсын сайн санааны байгуулалтын дэмжлэг авах  боломжтой
  • Интернет радио зурагт сонин сэтгүүл ашиглан зар сурталчилгаа явуулах.
  • Эдийн засаг сэргэж  үйлдвэрлэгч үйлчилгээ сайжрах
  • Ард түмэн, хэрэглэгчдэд уламжлалт аргаар бэлтгэсэн бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт ихсэх

Аюул бэрхшээл

  • Тог тасрах
  • Мэргэжилтэй ажилчид ажлаас гарах
  • Малын халдварт өвчин гарах,
  • Тоног төхөөрөмж эвдрэх сэлбэг тасрах,
  • Цаг агаар муудах зуд ган болох
  • Хүмүүсийн худалдан авах чадвар муудах
  • Гал гарах
  • Бэлэнчлэх тансаглах нь ихсэж уламжлал мартагдах өв соёлоо гээх

2.6 TOWS шинжилгээ

Стратеги

  • Хөнгөлттэй зээл авч дэлхийн шилдэг тоног төхөөрөмжөөр ажлын байраа хангах тоноглох
  • Давуу  талаа ашиглан, олон улсын сайн дурын байгууллагын дэмжлэг авч үйлдвэрлэлээ хөл дээр нь яаралтай босгох
  • Бүтээгдэхүүнд зах зээлийн судалгаа хийж эрэлт ихтэй бүтээгдэхүүнүүдийг голчлон үйлвэрлэх хүнс брэндийг бий болгох
  • Уламжлалт өв соёлыг үйлдвэрлэлд нэвтрүүлж дотоод зах зээлээ барих,
  • Уламжлалт хэрэглээ ижил өвөр монгол, Тува,  Халимаг буриад зэрэг гадаад зах зээлийг нээж борлуулалтаа тэлэх бодлого хэрэгжүүлэх
  • Амжилтандаа тайвширалгүй байнга шинэ санааг эрэлхийлж савалгаа, чанар өнгө үзэмж, уламжлалт арга барил шинэ үеийн техник технологийг  ашиглан үйлдвэрлэлээ өргөжүүлэх
  • эрдэм мэдлэгтэй чадварлаг эрч хүчтэй эх оронч залуус туршлагатай хашир, тулахтай ахмад ажилчдын нэгдсэн баг хамт олныг бий болгох

Стратеги

  • Ямарч алдагдал хүлээж болно. Уламжлалт бэлчээрийн малын махны амт чанар чухал.
  • Бид олон улсын хамтын ажиллагааны дэмжлэг авч ажилчид ажилтныхаа мэдлэг боловсрол ур чадварыг байнга системтэйгээр хөгжүүлэх
  • Хэрэглэгчдийн эрэлтэнд судалгаа явуулах шинэ техник орчин үеийн технологи,  уламжлалт өв соёлыг хослуулан  шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санаачлан гаргаж, ажилчдын шинэ санааг хөхүүлэн дэмжиж худалдаж авах.
  • Цалинг хийснээр нь олгож гадаад улс орны туршлагыг судлуулах мэргэжилтэнг солилцох хамтын ажиллагааг дэмжих
  • Ахмад залуу үеийн залгамж, холбоог сэргээж, бие биенээс нь суралцуулах, төсөл хөтөлбөрт хамруулах байр орон сууц, унаа, сургалтын төлбөрийн хөнгөлттэй нөхцөлд хамрагдахад компаний зүгээс тусалж дэмжих
  • Бэлтгэлийн өрөөний ариун цэвэр, халдваргүйжилтийг онцгой анхаарч, гадны хүн, ажлын хувцасны эрүүл ахуй, ханиад томуу бусад өвчтэй ажилчдыг нэвтрүүлэхгүй байх зарчмыг хатуу мөрдөх.

Стратеги

  • Тогны нөөц эх үүсвэртэй болох
  • Сэлбэгийн нөөцтэй болох, засварын мэргэжилтэн бэлтгэх
  • Галын мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, мэргэжлийн зөвлөгөө авах, өөрсдийн ажил үйлчилгээг зөв танилцуулан ойлгуулах.
  • Элдэв худал цуурхалыг таслан зогсоож бодит мэдээллээр иргэд  хэрэглэгчдийг хангах
  • Хэрэглэгч хаан гэдэг зарчимыг гол үндэс болгон чанарыг эрхэмлэн ажилчид ахмадыг тэвчээртэй сонсож ажиллахыг гол зарчим болгон мөрдөх.
  • Бүтээгдэхүүний материалын шууд зарчдлыг өөрчлөхгүйгээр шууд бус зардалд хяналт тавьж шударгаар тайлан тооцоогоо гаргаж, ил тод зарчимч ажиллан бизнес төлөвлөгөөгөө мөрдөж, уламжлалт өв соёлоо дэлгэрүүлэн дэлхий нийтийн хүртээл болгож амжилтанд хүрнэ

Стратеги

  • Зөв амьдралын уламжлалт хэвшлийг хөхүүлэн дэмжиж нөхцөл бололцоог хангах зарчмаар компаний дэргэд ажилчдын хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг судалж  ирээдүйн удам дамжсан ажилчдыг тэднээс бэлдэх гэрээ хийж сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэн сайн мэргэжилтэнг бэлтгэх
  • Өрсөлдөгчийн сайн талыг судалж өөрсдийгөө хөгжүүлэх.
  • Ажичлдын байр барьж ажилчдын амьдрах нөхцөлд анхаарч  багаар ажиллах зарчмыг дэмжих, ажилчдаа сонсож сурах.
  • Нийлүүлэгч ба гэрээт борлуулагч  нартай тогтмол бичгэн гэрээ хийж түүний хариуцлагыг өндөрсгөн ажиллана.
  • Компаний нийгмийн хариуцлагыг өндөрсгөж нийтийг хамарсан төл хүлээн авах, мод тарих, бусаддаа туслах орчныг цэвэрлэх, давагдашгүй байгалийн хохиролын эсрэг хамтран ажиллахад идэвхтэй оролцож даатгалд бүрэн хамрагдаж бизнес болон ажилчдаа эрсдэлээс хамгаална.
Гаргасан амжилт
  1. Гоёмсог сайн чанарын баглаа боодол, хаяг, орц найрлагын мэдээ, утас зураасан код бүхий баталгааны бичиг баримт дагалдсан хүнсний өргөн хэрэглээний органик эко бүтээгдэхүүн бий болно.
  2. Монголын нэрийг дэлхийд гаргасан “ нутгийн хүнс” бренд нийтийн хэрэглээ болно.
  3. Найдвартай татвар төлөгч хөл дээрээ баттай зогссон аж ахуйн нэгж улсад нэгээр нэмэгдэнэ, компанийн барилгад түгжигдсэн 120 сая төгрөг эргэлтэнд орно.
  4. 48-н ажлын баталгаатай байр бий болно.
  5. Хөдөөд хамтрагч, туслан гүйцэтгэгч, өрхийн аж ахуй, малчид, тариаланчид зэрэг албан бус ажлын байрууд олноор нэмэгдэнэ.
  6. 5 – жилийн хугацаанд төслийн тооцоогоор улсад:
  • НӨАТ =  479 794 341
  • ХАСАТ =  81 102 000
  • ОАТ = 24 423 121
  • НДШТ = 214 312 000
  • ҮХЭАТ = 2 400 000   

 

 

Нийт  802 031 462 төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ.

  1. Ардчилалын энэ үед анхны 24-н цагийн тасралтгүй ажиллагаатай 4- н ээлжийн үйлдвэр бий болж хөрөнгө, цаг, тог ашиглалт 100 хувь болж ашиг үйлийн коэффицент дээд цэгтээ хүрнэ.
  2. Ажилчдын гэр бүл болон сургуулийн сурагчид, хүнсний коллеж, дээд сургуулийн оюутнуудтай байнгын холбоотой ажиллаж ирээдүйн шилдэг дэлхийд танигдсан, менежер, ажилчдыг бэлдэхэд идэвхи гаргаж дэмжинэ.
  3. Ногоон сургалт бий болсноор хүмүүст шинэ мэдлэг бий болж байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ногоочид зоорьчид, тээвэрчид, гуанз, жижиглэн ваакумлан савлагчид, худалдагчдын сүлжээ бий болж, хорших хөдөлгөөн идэвхжинэ. Эдийн засагт хэмнэлт айл бүрт бий болж, хашаандаа ногоо тарьж ногоон орчин бий болгох хөдөлгөөн бий болно. Хоршиж амьдрах идэвхи сэргэнэ.
  4. Ногоог их хэмжээгээр зоорьлож хадгалснаар тариаланчид, ногоочдын хөдөлмөр үнэлэгдэнэ. Тэдний ахуй амьдрал сайжирна. ( Борлуулалтанд )
  5. Компаний хөрөнгө оруулалтаар дутуу баригдсан барилга байгууламж ашиглалтанд орсноор 40-өөд ажлын байр шинээр бий болж, компаний эдийн засгийн чадвар жигдэрч, татвар төлөгч биеэ даасан аж ахуй улсад 1-ээр нэмэгдэнэ.
  6. Цагаан хоол, жимс, зөгийн бал, ногооны төрөл бүрт салат, загас, мах, цагаан идээ зэрэг зөв хооллолтонд суралцаж хоолны нэр төрөл олширно.
  7. Нарантуул-2, Хүчит шонхор, Улаанбаатар Нийтийн аж ахуйн авто бааз, автобус бааз бараадсан, оршин суугчид оюутан, сурагчид түр оршин суугчид, гадаадын иргэд, хотын худалдан авагчид эрүүл чанартай хямд ногоогоор хангагдана.
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Таван хошуу малын гаралтай бүтээгдэхүүн маань өөрөө байгал орчинд ээлтэй. Хор нөлөөгүй үйлдвэрлэл юм.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Чингэлтэй  дүүргийн 12-р хорооны 9, 10, 12-р хэсэг, 15-р хорооны нийт 3500 хүн амтай,  суурьшил ихтэй хотод хамгийн ойр гэр хорооллын төв цэг бүхий орчин.

  • Хотын төвөөс 4км-т оршдог.
  • Хүчит шонхор, Нарантуул -2, захуудаас 250 - 600м зайтай байрладаг.
  • Төв асфальтан замд 250 м ойр
  • Төвлөрсөн эрчим хүчний системд 50м зайтай
  • Өөрийн бохирын зөөврийн сантай
  • Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 12-р хороо Булгийн 16-676А тоотод байрладаг. 0,650 га хувьчлагдсан газартай, өргөтгөх боломжтой. /16-676Б/
  • Гүний худаг 80м-н гүнд гарах нь батлагдсан.
    1. Үйлдвэрлэлийн байр

Газрын хөрснөөс 3,5-4м-ийн гүнд /40х60см/ суурийн блокоор ханыг нь өрж, газрын хөрсний дулааныг таслах зорилгоор ус үл нэвтрэх хар цаасыг хар тосоор нааж, 10см полистрол хавтангаар бүрж, даацын дээврийн хавтангаар хучилт хийн, зөвхөн шар шавраар булж газартай тэгшлээд дээр нь ангилан ялгах савлах цехүүд, дэлгүүрийн барилга, дэргэд нь /16х18м/ ногооны зоорь, хүлэмж, агуулах, мужаан хайрцагны цех, гуанз, граж, уурын зуух, 3,4-р давхарт нь ажилчдын түрээсийн орон сууц барихаар төлөвлөсөн барилгын зураг, ачиж буулгах бетонон талбайд компаниас орууулсан 120сая төгрөгийн санхүүжилтийн тайланг хавсаргав.

 

 

2012-2015 ОНД БАРИГДАЖ БУЙ МАХ НОГООНЫ ЗООРЬ,

АНГИЛАН ЯЛГАХ САВЛАХ ЦЕХ БҮХИЙ ДЭЛГҮҮРИЙН

БАРИЛГАД ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

 

  1. Газар шорооны ажил  / 25х18/ 1890м3 х1500                           2835000
  2. Шороо тээвэр / 1890м3 :9м3 х 30,0 мян.төг / 20 рейс  6300000
  3. Тэгшлэх индүүдэх мех / 3м-ийн ажил                                        1500000
  4. Суурийн арматур угсрах, бетон цутгалт                                    3960000
  5. Суурийн блок ПС = 6 / 250м х 45,0/                                         11250000
  6. 500ш блок тээвэрлэх угсралт, ачиж буулгах хөлс                   3000000
  7. Өрлөгийн камаз краны хөлс                                                         5400000
  8. Дээврийн нүхт хавтан / 13ш х 4800/                                           6240000
  9. Хар тос,хар цаас, хайлуулах                                                       1500000
  10. Цемент /20тн х 180.0 мян төг/                                                      3600000
  11. Тоосго цементийн тээвэр                                                             2500000
  12. Тоосгон эмжээртэй блокон хашаа                                             2500000
  13. Гүйдэг төмөр хаалга                                                                      1500000
  14. Бохирын сан 6м3 3м гүнд /хөлдөлт 2м-т/                                  8000000
  15. Өрлөгийн ажлын хөлс                                                                   5400000
  16. Хөрсний дулаан таслах хөөсөн хавтан 209м2                                    3060000
  17. Хөнгөн цагаан   204м2                                                                      918000
  18. Тусгай захиалгын зоорины хаалга                                            1000000
  19. Арматур тор, төмөр утас                                                               2500000
  20. Цементийн талбай /22 х 20/ 440м2                                            3000000
  21. Ажилчдын цалин хоол хувцас                                                  20000000
  22. Гараж өрөгдсөн өрлөг / 6х 12/                                                     5000000
  23. Бусад зардлууд / тооцоолоогүй/                                               10775000

Ерөнхий дүн                                        120.000.000

Компанийн нийгмийн хариуцлага
  1. Гоёмсог сайн чанарын баглаа боодол, хаяг, орц найрлагын мэдээ, утас зураасан код бүхий баталгааны бичиг баримт дагалдсан хүнсний өргөн хэрэглээний органик эко бүтээгдэхүүн бий болно.
  2. Монголын нэрийг дэлхийд гаргасан “ нутгийн хүнс” бренд нийтийн хэрэглээ болно.
  3. Найдвартай татвар төлөгч хөл дээрээ баттай зогссон аж ахуйн нэгж улсад нэгээр нэмэгдэнэ, компанийн барилгад түгжигдсэн 120 сая төгрөг эргэлтэнд орно.
  4. 48-н ажлын баталгаатай байр бий болно.
  5. Хөдөөд хамтрагч, туслан гүйцэтгэгч, өрхийн аж ахуй, малчид, тариаланчид зэрэг албан бус ажлын байрууд олноор нэмэгдэнэ.
  6. 5 – жилийн хугацаанд төслийн тооцоогоор улсад:
  • НӨАТ =  479 794 341
  • ХАСАТ =  81 102 000
  • ОАТ = 24 423 121
  • НДШТ = 214 312 000
  • ҮХЭАТ = 2 400 000   

 

 

Нийт  802 031 462 төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ.

  1. Ардчилалын энэ үед анхны 24-н цагийн тасралтгүй ажиллагаатай 4- н ээлжийн үйлдвэр бий болж хөрөнгө, цаг, тог ашиглалт 100 хувь болж ашиг үйлийн коэффицент дээд цэгтээ хүрнэ.
  2. Ажилчдын гэр бүл болон сургуулийн сурагчид, хүнсний коллеж, дээд сургуулийн оюутнуудтай байнгын холбоотой ажиллаж ирээдүйн шилдэг дэлхийд танигдсан, менежер, ажилчдыг бэлдэхэд идэвхи гаргаж дэмжинэ.
  3. Ногоон сургалт бий болсноор хүмүүст шинэ мэдлэг бий болж байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ногоочид зоорьчид, тээвэрчид, гуанз, жижиглэн ваакумлан савлагчид, худалдагчдын сүлжээ бий болж, хорших хөдөлгөөн идэвхжинэ. Эдийн засагт хэмнэлт айл бүрт бий болж, хашаандаа ногоо тарьж ногоон орчин бий болгох хөдөлгөөн бий болно. Хоршиж амьдрах идэвхи сэргэнэ.
  4. Ногоог их хэмжээгээр зоорьлож хадгалснаар тариаланчид, ногоочдын хөдөлмөр үнэлэгдэнэ. Тэдний ахуй амьдрал сайжирна. ( Борлуулалтанд )
  5. Компаний хөрөнгө оруулалтаар дутуу баригдсан барилга байгууламж ашиглалтанд орсноор 40-өөд ажлын байр шинээр бий болж, компаний эдийн засгийн чадвар жигдэрч, татвар төлөгч биеэ даасан аж ахуй улсад 1-ээр нэмэгдэнэ.
  6. Цагаан хоол, жимс, зөгийн бал, ногооны төрөл бүрт салат, загас, мах, цагаан идээ зэрэг зөв хооллолтонд суралцаж хоолны нэр төрөл олширно.
  7. Нарантуул-2, Хүчит шонхор, Улаанбаатар Нийтийн аж ахуйн авто бааз, автобус бааз бараадсан, оршин суугчид оюутан, сурагчид түр оршин суугчид, гадаадын иргэд, хотын худалдан авагчид эрүүл чанартай хямд ногоогоор хангагдана.
Ирээдүйн зорилт

Бидний зорилт

1. Бэлчээрийн 5 хошуу малын зэлэн дээрээс буцалгахгүйгээр  ууж болдог цор ганц бруцлёзгүй цэвэр сүү гэдгийг дэлхий мэднэ.Ж нь: Гүүний саам, улаан үхрийн сүү, цагаан ямааны сүү ингэний хоормог г.м

2. Эрс тэрс жилийн 4 улиралтай зөвхөн монгол нутагт бүр тодруудбал их нууруудын хотгор, тогтохын шилд л сайн бэлтгэгддэг цагаан идээг монголчууд эртнээс мэднэ.Шар тостой цай саахалтын газраас үнэртэнэ.

3. Говь цөл, тал хээр , хангай хөвч тайгын бүсэд хүн малын хөлд гишгэгдээгүй онгон зэрлэг жимс /үхрийн нүд, хад, тошлой/. Ж нь: Намар оройн болсон тошлой нь аманд хийхэд хагарч арааны шүлс асгаруулна.Ард түмэн мэднэ.

4. Аягатай цайнд цацсан арвайн чимх гурил алжаал тайлж өдрийн өл даалгана.Газар тариаланг эрхэлсэн шиг эрхэлж ирсэн асар их туршлага монголчуудад буй...

5. Наранд эвэрч, агаарт болж, салхинд хатааж, нүдэж давсганд нь багтаасан нас гүйцсэн үхрийн борц зуун жилд чанар үл алдана.Усанд дэвтээж чанасан чимх борцны шөл хөлс асгаруулан айл гэрт үнэртэнэ.Төрт ёсны 2023 жилийн түүх гэрчилнэ.Энэ бүхнийг л бэлтгэдэг, уламжлаж ирсэн аргыг л биет бус бренд гэхгүй юм бол өвөг дээдэс минь хилэгнэх байх даа.Нутгийн хүнс брендийг маань дэмжээрэй.

Хүчтэний өлгий ХХКомпанийхан бүхнийг орон нутагт, өв тээгчдийн гар дээр уламжлалт аргаар бүх нийтийн хүчээр бэлтгэж хотод тээвэрлэн авчирч эрүүл ахуйн шинжилгээ хийж баталгаажуулан вакумлан савлаж, хаяг шошго зураасан код тавьж нийтийн хэрэгцээнд худалдаалах болно.Малын хөлийн мөр, өвгөдийн гэрийн бууриар тамгалагдсан миний төрсөн нутаг, насны минь аргамжаа гэж өөрт ноогдсон үүргээ хүн бүхэн биелүүлж, өв уламжлалаа үр удамдаа залгамжуулах ёстой нь бидний зорилт.

6. Өөрсдийн ногоо тариалах газар тариалан, мал аж ахуй зөгийн аж ахуйтай болох ирээдүйн зорилттой.

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 12-р хороо Булгын 16-676 а тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Анхжаргал 88500009 86210009 AKU_1023@yahoo.vom
Үхрийн мах Үхрийн мах Үхрийн мах Үхрийн мах
211120: Үхрийн мах "үхэр, хоний мах"

а/ Хүнсний төрөл бүрийн ногоо:

  • Төмс, лууван, манжин /шар, хүрэн/ сонгино, сармис, байцаа, ногоон сонгино мөөг, таана, хөмүүл, хужир, давс гоньд

б/ нарийн ногоо, салат байцаа, огурцы, бууцай, юуцай, эрдэнэшиш, дун ногоо

в/ жимс, жимсгэнэ

  • Чацаргана, тошлой, үхрийн нүд, нэрс тарвас, хулуу, таван салаа, хусны шүүс, гоёо, нохойн хушуу, халгай, чихэр өвс, бөөрөлзгөнө, аньс давжаа алим, чулуун давс

г/ Цагаан идээ

  • Сүү /шингэн/ ааруул, бяслаг, хурууд, ээзгий, цөцгий, шар тос, мэхээртэй тос, өрөм, боз, нойтон аарц, шар шүүс, уураг, ээдэм, гүүний саам, айраг, хурс, ингэний сүү,

д/  Мах махан бүтээгдэхүүн :

  • Монгол мал өвөл нь турж, зун нь таргалж өөх нь байнга шинэчлэгдэж, байдаг тул холестрингүй гэж үздэг/
  • Ангилсан мах, борц, зүрх, сорс, гургалдай, гүзээ, сархинаг, бөөр зүрх,толгой шийр, хэл, сүүл, хатаасан цус, хярамцаг, дэлүү, үнхэлцэг, шангарцаг, гол мах, цул мах, дал  дөрвөн өндөр, машиндсан мах, шойз, каз, хорхог, боодог

е/ Туслах аж ахуйгаас

  • Гахай, тахиа, галуу, нугас, тулай, цацагт хяруул, тоодог, тооройн мах,
  • Тахиа, галуу, бодны өндөгнүүд
  • Эмийн ургамал

ё/ Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

  • Хүлэмжийн тоног төхөөрөмжүүд
  • Үр, үрслэг, бордоо, хөрс, ургамал тарих сургалтууд
  • Бусад орны баталгаажсан хүнсний бүтээгдэхүүнүүд
  • Сав, боодол, баглаа, хаяг шошго,
  • Хүргэлт үйлчилгээ


ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ