2010 оноос эхлэн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай бүтээгдэхүүн Улаанбаатар болон зэргэлдээ аймгуудад худалдаалагддаг. Одоогоор 8 -н ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид манай үйлдвэр бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд нийлүүлэх боломжийг судлаж байна. Олон жил сүү цагаан идээ боловсруулан үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлагатай аймаг, бүсийн болон улсын чанартай үзэсгэлэн худалдаануудад тогтмол оролцдог аж ахуйн нэгж байгууллага юм.
Экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шинээр нь хүргэх, сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлэхэд оршино
Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүнсний худалдаа эрхэлдэг.
Одоогоор цехийн ажилчид, худалдагч, үйлчлэгч, удирдлага гэсэн бүрэлдэхүүнтэйгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Давуу тал: Олон жил ажилласан дадлага туршлагатай, зах зээлд байр сууриа эзэлсэн, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
Сул: Улирлын чанартай, түүхий эдийн олдоц зарим үед бага байдаг
Аюул: Байгалийн эрс дэс уур амьсгалаас үүдсэн түүхий эдийн хомсдол
Боломж: Гадаад зах зээлд нэвтрэх,
2009, 2010 онд Говь-Алтай аймгийн түншлэлээс "Үүргэнэтэй хайлмаг" нэрийн бүтээгдэхүүнээр тэргүүн байр, 2010 онд МУЗГ, ХХААХҮЯ-аас зохион байгуулсан нэг суурин нэг бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаанаас бренд бүтээгдэхүүнээр шалгарсан. 2011 од Ховд түншлэл үзэсгэлэн худалдаанаас "Сарлагийн зузаан шар ааруул" бүтээгдэхүүн шилдэг бүтээгдэхүүн , Ховд түншлэл үзэсглэн худалдаанаас 2013, 2014, 2015 онд шилдэг сүүн бүтээгдэхүүний шагнал авсан
Байгаль орчинд ээлтэй хүний эрүүл мэндэд тустай эзологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Одоогоор үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний онцлогоос хамаарч Монгол гэрт үйлдвэрлэлээ эрхэлдэг.
Өөрийн ажилчдын нийгмийн асуудлын бүрэн шийдвэрлэдэг. Мөн амжиргааны түвшин доогуур олон хүүхэдтэй айл өрхөд хүнсний тусламж жилд 2 удаа тогтмол үзүүлдэг. Сум орон нутгийн тэмдэглэлт ойн баяраар хандив өгдөг
Цаашид бүтээгдэхүүн үйлчилгээгээ брэнд болгон гадаад зах зээлд нэвтрэх зорилт тавьж байна. Ажлын байраа хадгалах, нэмэгдүүлэх шинэ дэвшилтэт техник, технологи нэвтэрүүлэх зорилт тавьж байна.
Ховд аймаг Ховд (Жаргалант) сум 10-р баг, Тахилт 05-иин 13 тоот
221100: Боловсруулсан шингэн сүү "Цөцгий"
Боловруулаагүй шингэн сүү худалдан авч машиндан цөцгий үйлдвэрлэж шинээр нь зах зээлд нийлүүлдэг.