ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Баян алтайн оргил

Говь-Алтай аймаг Есөнбулаг сум 4-р баг, Харзат Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих инкубатор төв 204 тоот

98811180

badarkhandaa@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Бид анх 2006 онд Алтай Швейцарь сантай хамтран бүлгийн зохион байгуулалтад орж  9 оёдолчинтой үйлчин бүлэг байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн  бөгөөд 2010 онд хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл байгуулж  үйл ажиллагаагаа өргөжүүлэн  өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирлээ. Манай үйлдвэр нь төрөл бүрийн хувцас оёхын зэрэгцээ Монлайн спорт хувцасны үйлдвэрийн Говь-Алтай аймаг дахь гэрээт үйлдвэрээр ажиллаж байна. Бид та бүхний сонгосон материалаар зөвхөн таны биеийн хэмжээнд таарсан, цорын ганц давтагдашгүй загвар хийцтэй бүх төрлийн  хувцасыг захиалгаар оёж vйлчилж байна. Манай нөхөрлөлд Монголын улсын мастер оёдолчид ажиллаж байна.

Эрхэм зорилго

Орон нутагт бид үндэсний болоод, орчин үеийн хувцасны шинэ хандлагыг бий болгоход өөрсдийн зүгээс бодит хувь нэмэр оруулах явдал болно.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Бүх төрлийн хувцас үйлдвэрлэл

Захиалгат оёдол

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Манай үйлдвэр нь нийт 6 оёдолчинтой. Үүнээс захирал 1, эсгүүрчин 1, менежер оёдолчин 1, оёдолчин 3 ажиллаж байна. Бид захиалга ихтэй үед 10 хүртэл хүнийг түр ажлын байраар ханган ажиллаж байна. Одоогоор бид байнгын ажлын байранд 15 хүнийг ажиллуулахаар Хөдөлмөрийн хэлтэстэй гэрээ байгуулан ажиллаж байна. 

Компанийн свот шинжилгээ

Хамгийн эрсдэлгүй бизнес эрхлэн явуулдаг. Бидний ашиглаж буй түүхий эд, материал нь  муудах, чанараа алдах зэрэг  цаг хугацааны хувьд эрсдэлгүй  бөгөөд ашиглаж байгаа тоног төхөөрөмж бас үүнтэй нэгэн адил байдаг. Бид магадгүй ажлаа сайжруулах зорилгоор шинэчилж болох боловч үндсэн хэрэгцээгээ хэзээ л бол хэзээ хангадаг.

Гаргасан амжилт

2010 онд "Алтай түншлэл-2010" үзэсгэлэн худалдааны Хөнгөн үйлдвэрийн хүрэл цом

2011 онд "Алтай түншлэл-2011" үзэсгэлэн худалдааны  Хөнгөн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн

2011 онд "Баруун бүсийн түшлэл" үзэсгэлэн худалдааны  Хүрэл цом

2013 онд "Алтай түншлэл-2013" үзэсгэлэн худалдааны  Алтан цом

2014 онд "Алтай түншлэл-2014" үзэсгэлэн худалдааны  Алтан цом

2016 онд Үндэсний бизнес төвөөс Мөнгөн гэрэгэ

 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчин хүний биед хортой үйл ажиллагаагаа явуулдаг ба бидний ашиглаж буй түүхий эд материал нь хүний биед ямар нэгэн харшлах нөлөө үзүүлэхгүй дээд зэргийн торго даавуу байдаг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Бид түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг.

Компанийн нийгмийн хариуцлага

Бид аливаа нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагааг жил тогтмол явуулдаг бөгөөд сар шинийн баяр ахмадын баяраар 1 ахмадыг сонгон дээл оёж өгдөг. Мөн аймаг орон нутгаас зохион байгуулж буй ажилд идэвхитэй оролцдог.

Ирээдүйн зорилт

Бүс нутгийн хувцасны хэрэгцээг бүрэн хангахуйц үйлдвэр байгуулах

Байгууллагын хаяг
Говь-Алтай аймаг Есөнбулаг сум 4-р баг, Харзат Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих инкубатор төв 204 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Хандаа 98811180 badarkhandaa@yahoo.com
Бэлтгэлийн хувцас Бэлтгэлийн хувцас Бэлтгэлийн хувцас Бэлтгэлийн хувцас
282360: Бэлтгэлийн хувцас "Бэлтгэлийн хувцас"

*Монлайн брэнд* ХХК-ийн салбар бөгөөд орон нутгийн хэрэглэгчдийг чөлөөт болон бусад хувцасаар хангах зорилго ажиллаж байна. Бид спорт хувцасыг *Монлайн брэнд* ХХК тай байгуулсан гэрээний дагуу өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг тус компаниас материалаа авдаг даавууны үйлдвэрээс түүхий эдээ оруулж ирдэг. Тус компани нь ШУТИС, ҮТДС, Нэхмэлийн хүрээлэн, Эрүүл мэнд, ноос ноолуурын сорилтын төвд үндсэн түүхий эд, давуу, материалаа судлуулан шинжлүүлж хүний бие ямар нэгэн гаж нөлөөгүй, биеийн тамирын хувцас хийхэд тохиромжтой төдийгүй чанарын өндөр үнэлгээ авсан сорилын дүн бүхий 342 тоот гэрчилгээтэй. 

  • • Бөөгнөрч ноолрохгүй
  • • Будаг гарахгүй
  • • Хүний биед гаж нөлөөгүй
  • • Хөлсийг өөртөө шингээхгүй хаядаг
  • • Биеийн тамирын хувцас хийхэд тохиромжтой
  • • Тухайн захиалагчийн биеийн онцлогт тохируулж загвар гаргах гэх мэт олон давуу талтай
Ажлын хувцас Ажлын хувцас Ажлын хувцас Ажлын хувцас
282318: Ажлын хувцас "Ажлын хувцас"

Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслэлийн стандартад суурилсан, мэргэжлийн шийдэл  загвар, өнгө, чанар бүхий нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүнийг захиалагч нарын хүсэлтийн дагуу үйлдвэрлэж байна.  Уул уурхай, барилга, зам гүүр, инженер техникийн алба, сантехник, энгийн ажилчдын хувцас гэх мэтчилэн бүх төрлийн өвөл, зуны хөдөлмөр хамгааллын хувцасыг чанар стандартын дагуу загвар  материалын өргөн сонголттойгоор түргэн шуурхай захиалгаар нийлүүлнэ.

Монгол дээл,тэрлэг Монгол дээл,тэрлэг Монгол дээл,тэрлэг
282331: Монгол дээл,тэрлэг "Үндэсний хувцас"

Хүр хорхойн шүлсээр нэхсэн дээд зэргийн торго болон, магнаг, энэтхэг сари, ноолууран даавуу зэрэг бүх төрлийн материалаар  таны биеийн хэмжээнд  тохируулан монгол дээл хантаазыг таны хүссэн загвараар оёж үйлчилнэ.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ