ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

"Монголын Алт" МАК ХХК-ний Хийт бетоны үйлдвэр

Төв аймаг Сэргэлэн сум 1-р баг, Баянбүрд Баян 4 дүгээр зөрлөг

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Өндөр  хэмийн  даралтат  уурын  сав  буюу  Автоклаваар  боловсруулсан  хийт
бетон нь 1942 онд Швед улсад анх бий болж,   Европд төдийгүй дэлхийн олон
оронд хамгийн түгээмэл хэрэглэгддэг барилгын материал болон тархсан байна.
“Монголын Алт” (МАК) ХХК нь ХБНГУ-ын ТОПВЕРК группын “Хесс ААС Системс”-
ийн   технологиор хийт бетоны үйлдвэрийг ашиглалтад оруулж, Евро Стандартын
шаардлагыг хангасан “Евроблок” нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд
нийлүүлж байна.

Эрхэм зорилго
Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

•Олон улсын стандартад нийцсэн, хүний хөдөлмөр хөнгөвчилсөн, эрчим хүчний хэмнэлттэй шинэ дэвшилтэд ханын материалыг Монгол улсад үйлдвэрлэх,

•Импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэснээр ирээдүйд өсөн нэмэгдэх зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах, үнийг өсөлтийг тогтворжуулах,

•Өөрийн эзэмшлийн цемент , шохойн үйлдвэр болон түүхий эдийн ордуудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэнд оруулах,

•Ажлын байр шинээр бий болгох, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх,

•Монгол улсын төсөвт жил бүр 7.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх,

•Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Их бүтээн байгуулалтыг дэмжих.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

ØҮйлдвэр ашиглалтад орсноор 100 хүн ажиллаж байна.

ØТоног төхөөрөмжийн операторууд болон үйлдвэрт ажиллах засварын ажилчдыг HESS группээс ирсэн мэргэжилтэнгүүд тоног төхөөрөмжийн туршилт залгалтын хугацаанд сургаж бэлтгэсэн.

ØҮйлдвэр нь 24 цагийн тасралтгүй ажиллагаатай тул үйлдвэрийн операторууд 2 ээлжээр ажиллаж байна.

Компанийн свот шинжилгээ

Ø“HESS” группын хөнгөн бетон эдлэхүүн үйлдвэрлэх технологи нь одоо манай оронд байгаа адил төрлийн технологитой харьцуулахад дараах давуу талтай. Үүнд:

o Үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, хүчин чадлыг өргөтгөх боломжтой

o Үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээний нарийвчлал өндөр (±1.5 мм-ээс ихгүй)

o Бүтээгдэхүүний чанар нь олон улс(ISO)-ын болон европын стандартчилалын холбоо (EN)-ны шаардлагын түвшинд хүрнэ

o Бүтээгдэхүүний сав баглаа, боодлыг олон улсын шаардлагын хэмжээнд шийдвэрлэсэн

o Бүтээгдэхүүнийг зөөвөрлөх, зүсэх ажиллагааны технологийн шийдэл сайн

o Цаашид даацын арматуртай эдлэхүүн үйлдвэрлэх, барилгын даац, дулаан тусгаарлалтын бүх бүтээц, элементийг үйлдвэрлэхээр өргөтгөн шинэчлэх боломжтой

oБарилгын жин хөнгөрснөөр сууринд ирэх ачааллыг бууруулж барилгад орох хөрөнгө оруулалтыг багасна.   

Гаргасан амжилт
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд нөлөөлөх байдлийн ерөнхий үнэлгээг БОАЖЯ-аар гаргуулсан.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг  Эх Монголын байгаль ХХК-аар гүйцэтгүүлэн БОАЖЯ-аар батлуулсан.

Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг батлуулсан.

Хийт бетоны үйлдвэр нь байгаль орчинд ээлтэй Германы дэвшилтэт техник технологи дээр суурилсан ба үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үед байгаль орчинд нөлөөлөх хортой хог хаягдал гарахгүй. Үйлдвэрээс гарах хаягдал бүтээгдэхүүнийг эргүүлэн ашиглах технологитой.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

ØҮйлдвэрт хэрэглэх цахилгааны хэрэглээ 3,2 мВт байна.

Ø35кВ-ын 16,6км шугам, 35/0,4кВ-ын дэд станцын барилгын ажил бүрэн дууссан.

Ø1,1 км төмөр замын барилга угсралтын ажил хийгдсэн. Түүхий эд буулгах өндрөлсөн зам, бэлэн бүтээгдэхүүн ачих өндрөлсөн тавцангийн ажлууд хийгдсэн.

Ø2,6 км зайд усны шугам татах болон 2000 м3 багтаамжтай усан сангийн ажил  хийгдсэн,

ØҮйлдвэрийн гадна бохир усны шугам хоолойн ажил 100% тус тус хийгдээд байна.

Компанийн нийгмийн хариуцлага
Ирээдүйн зорилт
Байгууллагын хаяг
Төв аймаг Сэргэлэн сум 1-р баг, Баянбүрд Баян 4 дүгээр зөрлөг
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Баярсайхан 99005393 bayarsaikhan_d@mak.mn
Хөнгөн бетон
375601: Хөнгөн бетон "Евроблок"

Өндөр  хэмийн  даралтат  уурын  сав  буюу  Автоклаваар  боловсруулсан  хийт
бетон нь 1942 онд Швед улсад анх бий болж,   Европд төдийгүй дэлхийн олон
оронд хамгийн түгээмэл хэрэглэгддэг барилгын материал болон тархсан байна.
“Монголын Алт” (МАК) ХХК нь ХБНГУ-ын ТОПВЕРК группын “Хесс ААС Системс”-
ийн   технологиор хийт бетоны үйлдвэрийг ашиглалтад оруулж, Евро Стандартын
шаардлагыг хангасан “Евроблок” нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд
нийлүүлж байна.

Шинж чанарын хувьд  “Евроблок” нь хөнгөн, бат бэх, даац өндөртэй, дулаан хадгалах чадвар сайн, суулт өгдөггүй, шаттдаггүй, дурын хэмжээсээр үйлдвэрлэх боломжтой,   орчин   үеийн   дэвшилтэт   технологийн   дагуу   үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн юм.

Автоклавт жигнэж бэхжүүлсэн энэхүү бүтээгдэхүүн нь хүн болон байгальд ээлтэй, хувийн  орон  сууц,  үйлдвэр,  сургууль,  эмнэлэг,  зочид  буудал  гэх  мэт  иргэний болон  үйлдвэрлэлийн  зориулалттай    барилга  байгууламжийг  барихад  өргөн ашиглах боломжтой.

“Евроблок”-  ийн  бүтцийн                                                                      60-85%-ийг  жигд  тархан  байрласан          1-2  мм-ийн

хэмжээтэй    вакуумжсан  хийн  бөмбөлөгүүд бүрдүүлнэ. Материалын хатуу хэсэг нь талстжсан холбогч материал буюу   Tobermorite-аас тогтдог.   Tobermorite aircrete нь кварц болон бусад эрдсүүдийг бага хэмжээгээр агуулдаг. Tobermorite -ийн химийн найрлага нь цахиурын давхар исэл, кальцийн оксид болон ус байдаг.

Бүтээгдэхүүний үндсэн найрлагад кварцын элс, шохой, цемент, гөлтгөнө, хөнгөн цагааны нунтаг ордог.

“ЕВРОБЛОК”-НЫ
ДАВУУ ТАЛУУД

 

Хувийн жин: Барилгын дүүргэгч бусад материалтай Евроблокийг харьцуулахад түүний жин нь ойролцоогоор 50% хөнгөн байдаг. Барилгын даацыг багасгаж, суурийн зардлыг бууруулан, хөрөнгө оруулалтыг хэмнэснээр барилгын  1 м.кв талбайн үнийг бууруулах боломжийг Танд олгоно.

Хэмжээний өргөн сонголт: Евроблок нь стандарт хэмжээтэй байхаас гадна
Захиалагчийн хүсэлтээр дурын хэмжээгээр үйлдвэрлэж болно. Цаашид арматуртай
ханын болон хучилтын   хавтан, цонхны ялуу үйлдвэрлэх боломжтой.
Дулаан хадгалалт: Евроблокийн дулаан дамжуулалт - λ=0,09-0,13 Вт/м°С
учир   дулаан хадгалах чанар сайн. Тухайлбал Тоосгоноос 3-5 дахин дулаан
учир халаалт, хөргөлтийн зардлыг хэмнэнэ.     Монгол орны нөхцөлд (-40 +40˚-

ийн хэмд) Евроблокийн 37,5 см-ын зузаантай хана нь нэмэлт дулаалгын материал
хэрэглэхгүйгүйгээр дулаан хадгалах үзүүлэлтийг бүрэн хангана.
Бат бэх чанар: Евроблок нь 400-500кг/м3 нягттай учраас ердийн бетоноос

5 дахин хөнгөн ба   600 x 375 x 250 мм хэмжээтэй стандарт блок нь 67,5 тн ачаа даах чадвартай.

Зүсэлтийн  нарийвчлал:  Евроблок  нь     угсрахад  хялбар,     өөгүй  тэгш хэмжээтэй  барих  боломжийг  бүрдүүлсэн  ба  урт,  өргөн,  өндрийн  хэмжээнд хүлцэх алдаа нь ±1-1,5 мм -ээс ихгүй байна.

Дуу чимээний тусгаарлалт: Евроблокны сүвэрхэг мөн    вакуумжсан хийт бөмбөлөгт бүтэц   нь дуу чимээг маш сайн тусгаарлаж өгдөг. (Rw=40-50 dB)
Галд тэсвэртэй: Евроблок нь 100% байгалийн эрдэст материалаас бүрдсэн ба шатдаггүй,   галыг дэмждэггүй, ингэснээр барилгын бусад хэсэгт гал тархахаас хамгаалах чадвартай.

Бүтээгдэхүүний   чанар   тогтвортой:   Материалын   орц   найрлага,
технологийн шугам, дамжлага нь бүрэн автоматчилагдсан үйлдвэрлэл учраас
хүнээс хамааралтай аливаа хүчин зүйлийг арилгаж чадсан.
Ус, чийгэнд тэсвэртэй: Евроблокийн найрлагад   нь усанд үл уусах эрдсүүд
ордог . Иймд чийгийг өөртөө тогтоодоггүй ба гадагшлуулдаг.
Хорхой шавьжид идэгдэхгүй: Евроблок   нь   ямар нэгэн химийн процесст
идэгдэж ялзрал явагдахгүй ба хорхой, шавьж болон мэрэгч амьтад үүрлэхгүй.
Ажлын бүтээмж өндөр: Жин болон хэмжээний харьцаа, гар бариул зэрэг нь
барилгын ажилд нэн   тохиромжтойгоос гадна өрлөгийн ажлын хугацааг 4 дахин
бууруулна.    Евроблокт  хадаас  хадах  мөн  тасдаж,  хөрөөдөх,  дурын  хэлбэр
гарган    механик  боловсруулалт  хийх  боломжтой  ба  мэргэжлийн  өрлөгчин
шаардагдахгүйгээр 1 м2 ханыг 1 хүн 15-20 минутанд өрнө.

Эко  бүтээгдэхүүн:  Бүтээгдэхүүний  найрлаганд  химийн  ямар  нэгэн  хортой нэгдэл агуулаагүй учраас   хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөгүй.

ГЕРМАН-ГОЛЛАНДЫН
ТЕХНОЛОГИ   HESS-AAC
SYSTEMS-ИЙГ МОНГОЛД
НЭВТРҮҮЛЖ БАЙНА

 

HESS групп нь 30 жилийн өмнөөс хийт бетоны
зах  зээлд  үйлдвэрийн  тоног  төхөөрөмжийн
үйлдвэрлэл,  угсралт,  засвар  үйлчилгээний
болон  түүний  нийлүүлэх  чиглэлээр  дагнаж
ажиллаж ирсэн ба    зах зээлдээ    тэргүүлэгч
нь юм.

HESS групп нь Европ, Ази, Хойд болон Өмнөд Америкийн 40   гаруй   улсад   үйлдвэрийн шугамыг угсарч суурилуулж   өгсөн.

 

HESS нь автоклавын хийт бетон болон сликат
тоосгоны  үйлдвэрийн  тоног  төхөөрөмжийн
“Ноу-Хау”   эзэмшин   тоног   төхөөрөмжөө

байршуулсан                          үйлдвэрүүдэд                      түүнийгээ

шилжүүлдэг.

 

Тус компанийн нийлүүлдэг тоног төхөөрөмж нь   Европын EN стандартыг хангасан байдаг.


үтээгдэхүүний үндсэн найрлагад кварцын элс, шохой, цемент, гөлтгөнө, хөнгөн цагааны нунтаг ордог.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ