ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Элтрүүд ХХК

Дорнод аймаг Хэрлэн сум 9-р баг 9-4 тоот

88110132

eltruud@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Дорнод аймгийн Элтрүүд ХХК нь 2005 онд байгуулагдан  сум орон нутгийн төсвийн байгууллагууд /сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ЗДТГ, соёлын төв, сургуулийн дотуур байр/ -ын сантехникийн засвар үйлчилгээ хийж байгаад, 2010 оноос Элтрүүд ЧББ нам даралтын зуух үйлдвэрлэн ажиллаж байна. Элтрүүд ЧББ1,2,3,4,5 зуухыг 120 гаруй байгууллагад суурилуулан халаалтын асуудлыг шийдвэрлээд байна.

Эрхэм зорилго

Дулааны асуудлыг бид шийднэ.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Сантзхникийн засвар, халаалтын зуух  үйлдвэрлэгч

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Судалгаа хийх, үндсэн түүхий эдийг татан авах, үйлдвэрлэл эрхлэх, зуух үйлдвэрлэх ажлыг 8 ажилтантайгаар  зохион байгуулж байна.

 

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: - Бага оврын уурын зуухыг хэрэглэгчдэд таниулсан

-Манай бүтээгдэхүүн нүүрсний хэмнэлттэй, цагаан утаа гардаг,

-Сум орон нутгийн төсвийн байгууллагууд, өрх иргэдэд зориулагдсан

-Чанартай, ажиллахад хялбар

Гаргасан амжилт

Хэрэглэгчдийн эрэлтэд суурилсан судалгаанаас үйлдвэрлэлд нэвтэрч 120 гаруй байгууллагад манай зуухыг авч дулааны асуудлыг бүрэн шийдсэн нь бидний ажлын гол амжилт юм.

 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчин эрүүл мэндэд ээлтэй.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Зуух үйлдвэрлэх үйлдвэрийн байр тоног төхөөрөмжийн шинэчлэл  хийхээр төлөвлөж байна.

Компанийн нийгмийн хариуцлага

Аймаг орон нутгийн өсвөрийн тамирчдыг улс, бүсийн тэмцээнд оролцоход нь ивээн тэтгэж оролцуулдаг.

Ирээдүйн зорилт

Дорнод аймгийн төдийгүй зүүн бүс, төвийн, баруун бүсэд халаалтын зуухаа нэвтрүүлэх.

Байгууллагын хаяг
Дорнод аймаг Хэрлэн сум 9-р баг 9-4 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Сүхээ 95588898 88110132 eltruud@yahoo.com
Дулааны эрчим хүч Дулааны эрчим хүч
173001: Дулааны эрчим хүч "Элтрүүд ЧББ1,2,3,4 /50квт-500квт/"

Нам даралтын Элтрүүд ЧББ1, Элтрүүд ЧББ2, Элтрүүд ЧББ3, ЭлтрүүдЧББ4, Элтрүүд ЧББ5 зэрэг цагт 50-500 квт хүчин чадалтай дулаан үйлдвэрлэх тогоо нь 50м2-8000м2 талбай бүхий барилгын дулааныг хангана.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ