ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Батдэлгэр

Завхан аймаг Улиастай сум 1-р баг, Жинст Баатар зээлийн гудамж, Батдэлгэр ХХК

99469108

sd7979@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Сота мебель тавилгын үйлдвэр нь 2010 оны 9-р сард 2 хүнтэйгээр байгуулагдаж байсан бөгөөд тус үйлдвэр нь анх хятад улсад үйлдвэрлэгдсэн механик ажиллагаатай ирмэг наагч машин, суурь хөрөө болон гар багажууд зэрэг тоног төхөөрөмжийг банкны зээлээр авч үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Улмаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж бүтээгдэхүүнийхээ чанарыг цаг тухай бүрт нь сайжруулсаар өнөөдрийн байдлаар үйлдвэр маань 7 үндсэн ажилчинтай, Ирмэг наагч машин, Ирмэг цэвэрлэгч машин, Суурь хөрөө-2ш, CNC машин, Суурь өрөм, Суурь харуул, Өндөр даралтаар пресслэгч машин, зэрэг тоног төхөөрөмжүүд нэмж суурилуулан 2015 оны 2 сараас барилгын дотор хаалга үйлдвэрлэх цех, 2016 оны 1 сараас эхлэн буйдангийн цех шинээр байгуулж үйл ажиллагаагаа өргөтгөж эхлээд байна. Гэхдээ тус өргөтгөлд дахин нэмж суурилуулах хэд хэдэн тоног төхөөрөмж дутуу байгаа учир бүрэн хүчин чадлаараа хараахан ажиллаж эхлээгүй болно. Тавилга үйлдвэрлэлд шаардлагатай материал түүхий эдийн хувьд тогтмол нөөцтэй байдаг болсон зэрэг амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Эрхэм зорилго

Улсынхаа нийслэлд байгаа мэт худалдан авалт хийх нөхцлийг Улиастай хотдоо бүрдүүлэх

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Тус тавилгын үйлдвэр нь 2016 оны 5 сар хүртэл хувь хүнээр үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд 2016 оны 5 сараас эхлэн "БАТДЭЛГЭР" ХХК-тай нэгдэн тус компаний бизнесийн нэг салбар болон ажиллаж байна.

"Батдэлгэр" ХХК нь одоогийн байдлаар дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

-Тавилга үйлдвэрлэл

-Барилгын дотор хаалга үйлдвэрлэл

-Барилгын материал худалдаа

-Цархилгаан бараа худалдаа /Номин электрониксийн албан ёсны гэрээт борлуулагч/

-Биллъярд клуб

-Интернэт кафе, РС тоглоомын газар зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

1. Захирал - 1

2. Менежер  -1

3. Нягтлан бодогч - 1

4. Цехийн дарга - 1   /тавилгын үйлдвэрт/

5. Дизайнер - 1 /тавилгын үйлдвэрт/

6. Ажилчид - 5 /тавилгын үйлдвэрт/

7. Худалдагч - 2

8. Үйлчилгээний ажилчид - 3

Компанийн свот шинжилгээ

Давуу тал

Сул тал

  • Тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай
  • Материал тоноглолоо хаанаас хамгийн хямдаар зардал багатайгаар татах нөхцлийг мэдэж авсан
  • Үйлдвэрлэл явуулахад шаардлагатай технологийг таниж эзэмшсэн
  • Үйлдвэрийн мэргэшсэн туршлагатай багтай
  • Үйл ажиллагаа явуулах зах зээл нь нийслэл хотоос алслагдсан
  • Өрсөлдөгч үйлдвэр байхгүй
  • Өөрсдийн хэрэглэгчидтэй болсон

 

  • Бүрэн автомат тоног төхөөрөмжүүд дээр ажиллаж байсан туршлагагүй
  • Хэрэглэгчид орон нутагт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн чанар муутай гэсэн ерөнхий ойлголттой байдаг.
  • Тоног төхөөрөмж эвдэрч гэмтсэн тохиолдолд сэлбэг хэрэгсэлийг захиалж авч ирэх хугацаа их
  • Мэргэжлийн инженер, дизайнерийн мэргэжилтэй ажиллах хүчний нөөц маш бага

Боломж

Аюул

  • Орон нутагт үйлдвэрлэл эрхлэхийг төр засгийн зүгээс дэмжих хандлага эрчимтэй нэмэгдэж байгаа
  • Импортоор авах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, бараа материалын гааль, НӨАТ хөнгөлөгдсөн. Хөрөнгө оруулалтын өртөг багасах боломж
  • Гадаад валютын ханшны чангарал нь импортын ижил бүтээгдэхүүний үнийг өсгөж өрсөлдөх чадварыг нь бууруулж байгаа
  • Газарзүйн байршлийн хувьд бусад томоохон үйлдвэрүүд болон худалдаа эрхлэгчидэд зах зээлээ алдах аюулаас харьцангуй хол.
  • Уг зах зээлд анхдагч болж чадахгүй бол шинээр өрсөлдөгч болох боломж маш хомс
  • Орон нутгийн хүн амын амьжиргааны түвшин бага
  • Жижиг зах зээлд үйл ажиллагаа явуулах тул чанар муутай буюу хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцэхгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэнээр нэр хүндээ алдах магадлал маш өндөр
  • Сүүлийн жилд эдийн засаг хямралтай байгаагаас үүдэн ойрын жилд борлуулалт бага байх хандлагатай байгаа
Гаргасан амжилт

Хэрэглэчдийн найдвартай түнш байгууллага-2013

Шилдэг бизнес эрхлэгч-2014

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчин, эрүүл мэндэд хор нөлөөгүй буюу цэвэр модон бус модыг орлуулах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлдээ голчлон ашигладаг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Үйлдвэрийн барилга нь 380V-ийн цахилгааны эрчим хүчинд холбогдсон, 58м гүний худаг өрөмдөж гаргасан, Дулаанаа өөрийн зуухаар халааж шийдсэн.

Компанийн нийгмийн хариуцлага

Орон нутгийнхаа өнгө төрхөд нэмэр болох мөн өөрийн байгуулгын барилгын гадна өнгө төрхийг сайжруулах үүднээс барилгуудынхаа гадаад үзэмжийг тогтмол засаж сайжруулдаг. Мөн 2013 оноос эхлэн аймгийн төвдөө 60 гаруй хар мод, 10 улиас, 20 орчим шар хуайс, 20 чачарганы мод, жимсний бут тарьж сүүлийн 3 жилийн хугацаанд ургуулсан бөгөөд одоогоор усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил эхлүүлэн 2016 оны 7 сарын 11-ээс өмнө ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Ирээдүйн зорилт

Тавилга үйлдвэрлэлийн салбарын хувьд баруун бүсдээ хамгийн том үйлдвэрлэгч болох зорилт тавин ажиллаж байна.

Байгууллагын хаяг
Завхан аймаг Улиастай сум 1-р баг, Жинст Баатар зээлийн гудамж, Батдэлгэр ХХК
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Цэрэнсодном 99467979 sd7979@yahoo.com
Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл
319144: Төрөл бүрийн модон эдлэл "Хувцасны шкаф"

Хувцасны шкаф болон өлгүүр, гутлын тавиур.

Төрөл бүрийн модон эдлэл
319144: Төрөл бүрийн модон эдлэл "Ханын стенк"

Өнгө, загвар, хэмжээ зэргийг захиалагчийн хүсэлтийн дагуу үйлдвэрлэнэ. Материалын хувьд шахалтын нягт өндөртэй ДСП хавтан болон шил UV хавтан. Өнгөний хувьд 40-50 төрлийн өнгө үйлдвэрт тогтмол ашиглагдаж байна.

Барилгын хаалга, цонх Барилгын хаалга, цонх
316002: Барилгын хаалга, цонх "Барилгын дотор хаалга"

Оффис болон гэр ахуйн зориулалттай ламинатан хуулга бүхий барилгын дотор хаалга. Өнгө, загвар, хээ, хэмжээ зэргийг захиалагчийн хүсэлтийн дагуу үйлдвэрлэдэг. Хаалганы хавтас нь MDF хавтан бөгөөд 0,7мм зузаантай, рам нь хар мод.

Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл
319144: Төрөл бүрийн модон эдлэл "ор"

Том хүний болон хүүхдийн 1 болон 2 давхар ор. Хэмжээний хувьд захиалагчийн хүсэлтийн дагуу. Үндсэн материал ДСП хавтан. Орны матрас хувьд Монгол улсад үйлдвэрлэгдэж байгаа "Монь матрас"-ыг үйлдвэрлэлдээ ашиглаж байна.

Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл
319144: Төрөл бүрийн модон эдлэл "ширээ"

Оффисын болон сэтгүүлийн төрөл бүрийн ширээ. Хэлбэр загвар, өнгө зэрэг нь захиалагчийн хүсэлтээр. Үндсэн материал ДСП хавтан

Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл
319144: Төрөл бүрийн модон эдлэл "гал тогооны тавилга"

Гал тогооны кабинет болон тек. Хэмжээ, загвар, өнгө зэрэг захиалагчийн хүсэлтээр.

Тавилгын нүүрний материал: UV хавтан, Акрилкан хавтан, Шилэн хавтан, Хуулгатай бэлэн хаалга г.м

Тавилгын тавцан: Хиймэл чулуу, Үртсэн шахмал хавтан



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ