ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Мөнгөнморьт трейд

Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3-р хороо Үйлдвэрийн гудамж-47

99183867

javzaa_2009@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

2003 онд байгуулагдсан.2007,2013 онуудад үйлдвэрийнхээ тоног төхөөрөмж шинэчлэн тоноглогдсон. 2016 оноос барилгын салбарын

уналтаас шалтгаалан үйлдвэрийн хэвийн ажиллагаа алдагдсаны улмаас одоо 8 ажилчинтай  ажиллаж байна. 2017 оноос  Үйлдвэрийн

3 давхар бүхий шинэ байртай болоод ажиллаж байна.Бид стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүндээ "ЧАНАРЫН ГЭРЧИЛГЭЭ" олгож байна.

Эрхэм зорилго

Бид чанарыг дээдлэгч, бид  танд чанарыг амална

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Барилгын салбар,Цонх хаалганы үйлдвэрлэл

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Захиргаа болон үйлдвэрлэлийн хэсэг,Одоогоор 8 ажиллагсадтай. 2018 оноос 4-6 ажилчин нэмж авна

Компанийн свот шинжилгээ

давуу тал: - өөрийн үйлдвэрийн байр                       Боломж: -Хаягдалгүй үйлдвэрлэл явуулдаг, Сул тал: -Суулгалтын явцад хугацаа алдах

                - Олон жилийн туршлагатай хамт олон                                                                                         -Барилгын талбай руу гараар зөөх

                - Чанартай ,

Аюул: -Шинэ хүчтэй өрсөлдөгч ихтэй

          - Ханшний огцом өсөлт

          - Гол хэрэглэгч барилгууд голчлон бартер,Төлбөрөө хугацаандаа өгдөггүй

Гаргасан амжилт

Манай бүтээгдэхүүн нь стандартын шаардлага хангаж байгаа тул 2010 оноос Тохирлын гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийг аваад ажиллаж байна.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Хуванцар бэлдэцийн хаягдал нь  хуванцар хоолойн болон бүтээгдэхүүний  үйлдвэрүүд гол түүхий эд болдог юм. 

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

2007 онд БИМЭКС компанийн Сансар дах үйлчилгээний 3 давхар барилгын цонх, 2008онд Голомт хотхоны үйлчилгээний 2 давхар барилгын цонх,2010-2017 онуудад  "Индустор" ХХК, "ОД" ХХК, "ГҮН ИНГҮҮМЭЛ"ХХК,"МОН ЖИГҮҮР" ХХК, "ВИТАФИТ"- групп,"МАХ ИМПЕКС" ХХК, "ӨҮ энд БИ ЭН" ХХК, "ГАН БАТ-ӨРГӨӨ" ХХК зэрэг барилгын компаниуд болон иргэдтэй амжилттай хамтран ажиллаж байна.

Компанийн нийгмийн хариуцлага

2009 оны 8-р сард Улсын хүүхэлдэй театрын тохижилтонд зориулж, 2010оны 8-р сард Баянгол дүүргийн 87-р цэцэрлэгт саажилттай хүүхдийн тусгай анги нээхэд  зориулж, 2014 онд Төв аймгийн "Мөнгөнморьт" сумын эмнэлэгийн тохижилтонд зориулж, 2016 онд Гэсэр сүмд тус тус хандивын үйл ажиллагаанд оролцсон юм. 2013 ондүйлдвэрийнхээ 10 жилийг ойг хамт олноороо БНХАУ-н "БЭЭЖИН" хотод тэмдэглээд аялаад ирсэн.

Ирээдүйн зорилт

Өндөр ур чадвартай , чадварлаг боловсон хүчин бүхий чанарыг эрхэмлэгч хамт олон байна

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3-р хороо Үйлдвэрийн гудамж-47
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Батэрдэнэ 99183867 javzaa_2009@yahoo.com
Барилгын хаалга, цонх Барилгын хаалга, цонх Барилгын хаалга, цонх Барилгын хаалга, цонх
316002: Барилгын хаалга, цонх " хаалга"

Хөнгөн цагаан буюу метал хаалгыг ихэвчлэн гадна хаалганы зориулалаар хийж байгаа ч дотор хаалга ч хийхэд тохиромжтой. Мөн хуванцар хаалгыг гадна ,дотор хийж болно.Харин  партейшн хаалгыг зөвхөн дотор хийнэ.Манай метал хаалганы материалын ханын зузаан нь 2мм байдаг бөгөөд энэ эдэлгээ даах нь сайн гэсэн үг юм.Хуванцар хаалгыг төмөр босготой хийж байна.Мөн ялангуяа гадна хаалганы эдэлгээг уртасгах нэг хүчин зүйл нь хаалганы татуурга /үүнийг зарим газар тайвшруулагч гэж нэрлэдэг/ байдаг. Хэр зэрэг сайн татуурга хийлгэнэ төдий чинээ хаалганы эдэлгээнд сайнаар нөлөөлнө.

Барилгын хаалга, цонх Барилгын хаалга, цонх Барилгын хаалга, цонх Барилгын хаалга, цонх
316002: Барилгын хаалга, цонх "хаалт"

Өрөө тусгаарлах хаалт нь хөшигтэй ба хөшиггүй, 2 давхар шилтэй партейшн хаалт, хөнгөн цагаан буюу метал хаалт нь 2 давхар шилтэйгээр , хуванцар хүрээтэй хаалт нь 2давхар шилтэй мөн дан шилтэйгээр, ихэвчлэн тагтны хаалтыг дан шилтэйгээр хийж гүйцэтгэж байна. Гэхдээ тагтны хаалтыг давхар шилтэйгээр бас хийж болно. Гадна шилэн фасадыг  ажлыг хйиж байна. 

Барилгын хаалга, цонх Барилгын хаалга, цонх Барилгын хаалга, цонх Барилгын хаалга, цонх
316002: Барилгын хаалга, цонх "Цонх"

Барилга болон айл өрхүүд хуванцар цонхийг  ихэвчлэн хийлгэж байгаа бөгөөд манай орны нөхцөлд 5-с дээш дулаан тусгаарлах хөндийтэй, 3 давхар шилтэй цонх нь стандартын шаардлага хангасан гэж үзэдэг бөгөөд ийм цонх нь өвөл цандахгүй, жиндэхгүй сайн талтай. Ийм цонхыг ялангуяа айл өрх, барилгууд, цэцэрлэг, сургууль хийлгэхэд хамгийн тохиромжтой. Харин хөнгөн цагаан болон метал цонх нь манай орны нөхцөлд дулаан хадгалахад тохиромж муутай байдаг тул голчлон албан байгуулга хийлгэж байна.Метал цонхны давуу тал нь үзэмжтэй харагддаг юм. Манай цонх, хаалганы "МӨНГӨН ЦОНХ"  үйлдвэр нь стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүндээ чанарын гэрчилгээ олгож байна. БАТАЛГААТ ХУГАЦАА 3-5 ЖИЛ . 

Цонхны чанарт нөлөөлөх гол хүчин зүйлс нь чадвартай боловсон хүчин юм. Манай ажилчид нь 8с дээш жил энэ л үйлдвэртэй ажиллаж байгаа ажилдаа сэтгэлээ өгсөн,үнэнч, тууштай ажиллах чадварлаг хамт олон байдаг.Манай үйлдвэр нь Турк улсын "Порнакс" брэндын энгийн болон хос ажиллагаатай  нугас түгжээ,"Пикасан " брэндын резин, Хүчитгэх төмөр нь 1,5 мм-н зузаантай цайрдсан төмөр хийсэнээр цонхны чанарт сайнаар нөлөөлж хэрэглэгчийн сайшаалыг хүлээж байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ