ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

УСУВА

Увс аймаг Улаангом сум 11-р баг 0

95880899

tsetsegmaa_bit@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

2010 оноос мебель эдлэлийг орон нутагтаа үйлдвэрлэх санаа төрж тоног төхөөрөмж болон материал түүхий эдийн судалгаа хийж “УСУВА” ХХК-ыг байгуулан үйлдвэрлэл явуулж эхэлсэн.

Мэдээлэл, арга технологи судлах зорилгоор ОХУ-ын Сибирийн хотууд болох Абакан, Красноярск болон Улаанбаатар хотын мебель эдлэлийн жижиг дунд үйлдвэрүүдээр өөрийн биеэр явж туршлага судалсан. Мөн орон нутгийн зах зээлд тохирох хэмжээний үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмжийг БНХАУ-ын Рүмчи хотын ЛУБАНЬ үйлдвэрээр явж судалгаа хийн гол тоног төхөөрөмж болох Урсдаг хөрөө, жижиг гар багажууд, ОХУ-аас чанар сайтай “ҮРТСЭН ХАВТАН”, бусад дагалдах сэлбэг хэрэгсэл авч ирж үйлдвэрлэл явуулаад 4 жил болох хугацаанд “УВС МЕБЕЛЬ” брэндийг орон нутагтаа үйлдвэрлэж эхэлсэн. Одоо өөрөө энэ бизнесээ удирдахын зэрэгцээ цех дээрээ 2 мужаан, 1 туслах ажилтан авч ажиллуулж байна.

Үйлдвэрлэл явуулахад шаардлагатай Орос, Германы HETTICH мебель эдлэлийн үйлдвэрлэлийн технологийн ном, гарын авлага, программ хангамж гэх мэт шаардлагатай мэдээллээр бүрэн хангагдан ажиллаж байсан бөгөөд одоо захиалгаа аваад AUTO CAD, inventor болон PRO 100 программууд дээр эсгүүрээ гаргадаг болсон.

Эрхэм зорилго

Гэр, орон сууц, албан тасалгааны мебель тавилгыг ОХУ-ын чанартай үртсэн хавтан, бусад материалаар, Орос, Герман технологи ашиглан орчин үеийн загвар дизайны шийдлээр үйлдвэрлэн Увс аймаг болон зэргэлдээх Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн зах зээлд нийлүүлэх

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Модон эдлэлийн үйлдвэрлэл

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

4 хүний бүрэлдхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна

Компанийн свот шинжилгээ

Давуутал

 

Султал

  • Үйлдвэрлэл явуулах ажлын байр болон агуулахтай
  • Тоног төхөөрөмжтэй
  • ОХУ-тай харилцан визгүй зорчдог болсноор зах зээлтэй сайн харилцаатай
  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэдээлэл сайн
  • Түүхий эдийн чанар сайн
  • Хэрэглэгчийн хүссэн загвар, өнгө дезайнаар үйлдвэрлэдэг
  • Захиалгыг AUTO CAD, inventor болон PRO 100 программууд дээр зурж эсгүүрийн хэсэгт шилжүүлдэг.
  • Шинээр орон сууц, барилгууд ихээр ашиглалтад орж, захиалга нэмэгдэж байгаа
  • Мебель бүтээгдэхүүний засвар үйлчилгээ эрхэлж байгаа
  • Ажилчдаа сайн сургаж дадлагажуулаагүй байгаа
  • Үйлдвэрлэл жигдэрч эхлээгүй байгаа
  • Түүхий эд татан авах зардал өндөр

 

Ашиглажболохболомж

 

Учирчболохаюулзанал

  • ОХУ-аас мэргэжилтэн урьж ажиллуулах
  • Хэд хэдэн  түүхий эд нийлүүлэгчидтэй гэрээ байгуулах
  • Бүтээгдэхүүний загварыг арвижуулах
  • Бусад аймгийн зах зээлд нийлүүлэх
  • Гаалийн  татвар нэмэгдэх
  • Түүхий эд материалын тасалдал бий болох
Гаргасан амжилт

Өнгөрсөн хугацаанд банкны зээл болон ЖДҮ-ийг дэмжих сангаас хүү багатай зээл авч ашиглан, үйлдвэрлэлээ тасралтгүй явуулахыг хичээж ажилласны үр дүнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маань хэрэглэгчдийн таашаалд нэлээд нийцэж,

  • “Увс түншлэл-2012” баруун бүсийн үзэсгэлэнгээс “гэр ахуйн мод модон үйлдвэрлэл” төрөлд 1-р байр, алтан медаль
  • “Баруун бүс түншлэл-2013” үзэсгэлэнгээс “Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн” төрлөөс гран при шагнал тус тус авсан.
  • “Увс түншлэл-2015” үзэсгэлэнгээс ”Импортыг орлох бүтээгдэхүүн” төрлөөс гран при шагнал тус тус авсан. 
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд хор нөлөөгүй үйл ажиллагаа явуулж байна

 

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Дэд бүтэц ажлын байрны асуудал бүрэн шийдэгдсэн

Компанийн нийгмийн хариуцлага

Олон талт нийгмийн аливаа асуудалд оролцоо ханган ажилладаг

Ирээдүйн зорилт
  • Үйлдвэрлэлийн байраа цехийн зориулалтаар засч бэлтгэх
  • Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг сайжруулан нэмж авах
  • Орос, Хятад улсын мебель эдлэлтэй өрсөлдөхүйц өнгө үзэмж, чанар хийц сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх
  • Бүтээгдэхүүнийхээ борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх
  • Гол эрэлттэй бүтээгдэхүүнүүд болох гал тогооны ком, ханын куфе шкап зэргийн чанар, борлуулалтыг нэмэгдүүлэх
  • Мебель эдлэлийн засвар үйлчилгээг шинээр зах зээлд нэвтрүүлэх
  • Мэргэшүүлсэн ажилчдыг бэлтгэж, тогтмол 10 ажлын байр бий болгох
  • Цаашид энэ чиглэлийн мэргэжилтэй ажилтан бэлтгэх бааз суурийг бий болгох зорилт тавин ажиллаж байна. 
Байгууллагын хаяг
Увс аймаг Улаангом сум 11-р баг 0
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Чимиддорж 95880899 tsetsegmaa_bit@yahoo.com
Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга
381403: Гэрийн бусад модон тавилга "мөлхөө ширээ"

Гэр, орон сууц, албан тасалгааны мебель тавилгыг ОХУ-ын чанартай үртсэн хавтан, бусад материалаар, Орос, Герман технологи ашиглан орчин үеийн загвар дизайны шийдлээр үйлдвэрлэж байна,

Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга
381403: Гэрийн бусад модон тавилга "Ор"

Гэр, орон сууц, албан тасалгааны мебель тавилгыг ОХУ-ын чанартай үртсэн хавтан, бусад материалаар, Орос, Герман технологи ашиглан орчин үеийн загвар дизайны шийдлээр үйлдвэрлэж байна,

Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга
381403: Гэрийн бусад модон тавилга "Хувцасны шкаф"

Гэр, орон сууц, албан тасалгааны мебель тавилгыг ОХУ-ын чанартай үртсэн хавтан, бусад материалаар, Орос, Герман технологи ашиглан орчин үеийн загвар дизайны шийдлээр үйлдвэрлэж байна,

Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга
381403: Гэрийн бусад модон тавилга "гал тогооны тавилга"

Гэр, орон сууц, албан тасалгааны мебель тавилгыг ОХУ-ын чанартай үртсэн хавтан, бусад материалаар, Орос, Герман технологи ашиглан орчин үеийн загвар дизайны шийдлээр үйлдвэрлэж байна,

Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга
381403: Гэрийн бусад модон тавилга "Гал тогооны ширээтэй тек"

Гэр, орон сууц, албан тасалгааны мебель тавилгыг ОХУ-ын чанартай үртсэн хавтан, бусад материалаар, Орос, Герман технологи ашиглан орчин үеийн загвар дизайны шийдлээр үйлдвэрлэж байна,

Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга
381403: Гэрийн бусад модон тавилга "Унтлагын өрөөний ор"

Гэр, орон сууц, албан тасалгааны мебель тавилгыг ОХУ-ын чанартай үртсэн хавтан, бусад материалаар, Орос, Герман технологи ашиглан орчин үеийн загвар дизайны шийдлээр үйлдвэрлэж байна,

Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга
381403: Гэрийн бусад модон тавилга "стенк тавилга"

Гэр, орон сууц, албан тасалгааны мебель тавилгыг ОХУ-ын чанартай үртсэн хавтан, бусад материалаар, Орос, Герман технологи ашиглан орчин үеийн загвар дизайны шийдлээр үйлдвэрлэж байна,



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ